Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Пуужин Баяраагийн тухай сонирхолтой баримтууд

2022-10-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1984 оны тавдугаар сарын 10-нд төрсөн. Баянгол дүүрэг буюу дөрөвдүгээр хорооллын унаган хүү.

БАРИМТ 2

Багадаа “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.

БАРИМТ 3

Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байжээ.

БАРИМТ 4

Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан.

БАРИМТ 5

Түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байв.

БАРИМТ 6

“Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж "Rokit Bay"-ыг “Оны Freedom of Speech” номинацын эзнээр тодруулж байжээ.

БАРИМТ 7

Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм.

БАРИМТ 8

Тэрбээр анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ.

БАРИМТ 9

Харин дараа нь Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр таван жил сурсан.

БАРИМТ 10

Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан.

БАРИМТ 11

Тэрбээр өмнө нь урлагийн хүн болно гэж ер төсөөлж байгаагүй. Ялангуяа реппер болчихсон дуулаад явж байна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бизнесийн салбарын хүн болно л гэж боддог байсан гэсэн шүү.

БАРИМТ 12

Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.

БАРИМТ 13

Ийнхүү тэрбээр 2017 он хүртэл эрчимтэйгээр хөгжим хийж, түүнээс хойш багаараа "Онц дүмд" цувралыг бүтээсэн. Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшин цуврал болсон энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг аж.

БАРИМТ 14

Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээсэн байна.

БАРИМТ 15

Тэрбээр "Маргаашгүй", "Big fish", "Алтан ус", "Эцсийн зогсоол Э цэг" зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн. Мөн Онц дүмд 1 2 3 4, Хандгай-Өвгөн хуурч анимейшныг бүтээсэн юм.

БАРИМТ 16

Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг нэгэн.

БАРИМТ 17

Студийнхээ дараагийн том ажил болох Fragile тоглоомын төслийг эхлүүлээд удаагүй байгаа. Дүр зохионо, Stopmotion Animation зургууд зураад зураач руугаа шилжүүлнэ, заримдаа тоглоомынхоо хөгжим, миксинг зэрэг дээр өөрөө ажилладаг юм. Мэдээж бас төслийнхөө санхүү, маркетинг дээр ажилладаг гэсэн шүү.

БАРИМТ 18

Хөгжим хийх процессоор олон жил явчихсан болохоор одоо анимейшин, тоглоом хийх процессдоо илүү татагдаад байгаа хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байв.

БАРИМТ 19

Түүний хамгийн дуртай ном бол "1984”, "Амьтны ферм" юм. Мөн "Ready Player One", мөн "Dune" зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай.

БАРИМТ 20

Харин хуучны кинонуудаас бол "12 ууртай эр", Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг "The Good, The Bad and The Ugly"-д дуртай гэнэ.

БАРИМТ 21

Уран бүтээл хийхдээ ганцаараа байх дуртай нэгэн.

БАРИМТ 22

Сүүлийн хэдэн жил урлагаас хэсэг хөндийрч өөр салбарт хүч үзэж байсан түүний хувьд өнгөрсөн онд эхнэрийн хамт Хязгааргүй дуугаа цацсан. Хэсэгтээ л чартыг тэргүүлсэн энэхүү уран бүтээл нь түүний гэр бүлээрээ хийсэн хамгийн анхны уран бүтээл нь байсан юм.

БАРИМТ 23

Харин Пуужин Баяраагийн хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Broken Soul буюу Эвдэрхий сүнснүүд дуу нь фенүүдийнхээ загтнасан газар нь маажсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс өгүүлэгдэж байсан бүхий л дүрээ нэг уран бүтээлд багтааж тархиа чөлөөлсөн Баярсайхан сонсогчдодоо хамгийн том нууцаа дэлгэж, цаашдын тухай бодлынхоо мессежийг өгчээ.

БАРИМТ 24

Ирэх сард тэрбээр “The Broken Souls” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтын тасалбар ердөө 12 цагийн дотор дууссан. Энэ нь түүний тоглолтыг, түүнийг үзэгч фенүүд нь тэсэн ядан хүлээж буй. 

image

Монголын урлагт тодоор тамгалагдсан эрдэнэ бол яах аргагүй Rokit Bay буюу О.Баярсайхан. Урлагын салбараас гадна анимэйшн, видео тоглоомын салбарт чамгүй амжилттай яваа тэрбээр хамгийн сүүлд 2016 онд "Хариуцлага" цомгоо гаргасан. Сонсогчид түүний тоглолтыг хүлээж байсан нь биелэлээ олж ирэх арваннэгдүгээр сарын 4-нд амьд тоглолтоо хийхээр болжээ. Ингээд түүний сонсогч фенүүдэд зориулан Пуужин Баяраагийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR ADITYA (197.211.53.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл
    2022 оны 10 сарын 21 | Хариулах
  • DR ADITYA (197.211.53.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл
    2022 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (118.221.209.45)
    энэ хүн монгол биш царай нь индонез юм уу хятад юм уу нээх сонин царайтай
    2022 оны 10 сарын 21 | Хариулах
  • MONGOLIA NEWS (172.107.194.174)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258
    2022 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    20 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 44 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    17 цаг 9 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    17 цаг 17 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 33 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    18 цаг 12 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 37 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 43 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    19 цаг 24 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 46 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 39 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 44 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    22 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 40 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 42 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 57 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    23 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    23 цаг 11 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    Өчигдөр 09 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК