Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн өдөр: Хүний эрхийн тухай 24 баримт

2022-12-10
0
ЖИРГЭХ

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-нд олон улсын "Хүний эрхийн өдөр" тохиож байна. Нүүрсний хулгай, иргэдийн эрх зөрчигдсөн олон асуудлуудаас үүдсэн иргэдийн жагсаал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилнэ. Тэгвэл бид "Хүний эрхийн өдөр"-т зориулсан хүний эрхийн тухай 24 баримтыг хүргэж байна.


1. Хүний эрхийн тухай ойлголтыг Персийн эзэнт гүрний Их Сайрус хаан (МЭО 600-530 он) боолуудыг чөлөөлж, шашин шүтэхийг зөвшөөрч, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалснаар үндэслэсэн гэж үздэг байна.

2. МЭ 1215 онд хэсэг бароны шаардлагаар хаан ч зөрчиж үл болох тодорхой эрхүүдийг тусгасан Магна Карта-д Английн Жон хаан гарын үсэг зурж байжээ.

3. 1945-1949 онд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр нацист Германы удирдагчдаас Холбоотны эвсэл ял асуусан. Энэ нь дайны үед гэмт хэрэг үйлдсэн хэргээр хувь хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, ялласан түүхэн дэх анхны тохиолдол аж.

4. Хүний эрхийн комисс, Эмэгтэйчүүдийн статусын талаарх НҮБ-ын комисс, Олон улсын эрүүгийн шүүх зэрэг хүний ​​эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага 1946 онд байгуулагджээ.

5. НҮБ-ын Ерөнхий Ассамблей бүх хүний “үндсэн ба салшгүй” эрхүүдийг тусгасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 онд баталжээ.

6. Дэлхийн дахинд хамгийн их орчуулагдсан баримт бичиг бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал бөгөөд үүнийг 400 орчим хэлээр орчуулсан байдаг ажээ.

7. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн дээд комиссарын албан тушаалыг бий болгожээ. Тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглалыг баталж байв.

8. Нелсон Мандела, Ф.В.де Клерк нар Өмнөд Африкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэснээрээ Нобелийн Энх тайвны шагналыг 1993 онд хүртжээ.

9. Руанда улсын хүн амын 80%-ийг бүрдүүлдэг хуту үндэстнүүд болон үндэстний цөөнхийн бүлэгт хамаарах тутсичууд хоорондын хурцадмал байдал 1996 онд оргилдоо хүрчээ. 100 хоногийн дотор 800,000 тутси хүн амь үрэгдэж байв. Руандагийн энэхүү геноцид нь орчин цагийн түүхэнд хүний эрхийг хамгийн ихээр зөрчсөн явдал гэгддэг юм.

10. Олон улсын Хүний эрхийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тохиодог. Харин өмнөд африкчууд 1960 онд болсон хядлагыг нэхэн дурсахын тулд Хүний эрхийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 1960 онд Өмнөд Африкт 5,000 хүн тайван жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж байхад цагдаа нар тэдэн рүү гал нээж, 69 хүнийг хөнөөж, 180 хүнийг шархдуулж байжээ.

11. Эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн хэмжээнд хүний ​​эрхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Гэвч олон оронд гэр бүлийн хүчирхийллийг “гэмт хэрэг” гэж үздэггүй байна.

12. Интернэтэд нэвтрэхийг хүний үндсэн эрхүүдийн нэг гэж НҮБ 2011 онд тунхаглажээ.

13. Мөн жирэмслэхээс сэргийлж, хамгаалахыг хүний үндсэн эрхүүдийн нэг гэж НҮБ 2012 онд тунхаглажээ.

14. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 онд гаргасан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд 152 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Тухайлбал, Баруун Африкт ажил хөдөлмөр эрхэлж буй 10 хүүхэд тутмын 7 нь какаоны талбай гэх мэт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.

15. Австрали улсыг “хүний эрхийн баатар” хэмээн сайшаадаг хэдий ч орогнол хүсэгчидтэй зүй бусаар харьцдаг, уугуул иргэдийн эсрэг чиглэсэн шударга бус эрүүгийн шүүхийн тогтолцоотой, залуучуудын эрхийг хамгаалах тогтолцоо нь ихээхэн гажуудсан гэх мэт ноцтой алдаа дутагдлууд тус улсад байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгч “Human Rights Watch” олон улсын төрийн бус байгууллагаас 2019 онд гаргасан тайланд дурджээ.

16. Венесуэл, Йемен, Сири, Орос, Саудын Араб, Мьянмар болон Хятад зэрэг улс нь сүүлийн үеийн хүний эрхийн зөрчлийн “халуун цэгүүд” гэгдэж байна.

17. 2017 оны нэгэн судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн 72 улс оронд ижил хүйстнүүдийн харилцааг "гэмт хэрэг" гэж үзсэн хэвээр байна. Эдгээр улсын найм нь ийм харилцаа тогтоосон хүмүүст цаазын ялтай аж.

18. АНУ-д трансжендер хүмүүс, тэр дундаа өнгөт арьст транс эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болох эрсдэл илүү өндөр байна.

19. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2017 онд гаргасан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, хоол хүнсний архаг хомсдолд орсон хүмүүсийн тоо 3 жил дараалан нэмэгдэж, 821 саяд хүрчээ.

20. 2018 онд АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсыг дэлхий дахин ихээхэн зэмлэн буруушаах болсон юм.

21. Хүний эрх гэдэг нь өөрөө өргөн цар хүрээг хамарсан ойлголт юм. 

22. Хүний эрхийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тохиодог.

23. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталсантай холбогдуулан энэхүү өдрийг дэлхий дахинд хүний эрх бөгөөд хүмүүсийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

24. Аливаа хүний эрх зөрчигдвөл тухайн хүн эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн байгууллага болон хууль шүүхийн байгууллагад хандах эрхтэй. 

Л.Сайнаа

image

Аливаа хүний эрх зөрчигдвөл тухайн хүн эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн байгууллага болон хууль шүүхийн байгууллагад хандах эрхтэй. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 31 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 56 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    17 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 20 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 59 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 24 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 30 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    19 цаг 11 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 33 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 26 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 31 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    22 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 27 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 29 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 44 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 50 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 58 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    Өчигдөр 09 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК