Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ийг угтахуй: Нас чацуу, амжилт галзуу яваа ТЭД

2024-5-16
0
ЖИРГЭХ

Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ. 


Энэ удаад бид эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдах ОУХМ Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нарыг онцолж байна. 

Л.Энхрийлэн гэж хэн бэ? 

Өнгөрөгч 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд эх орондоо ирэхдээ хэвлэлд "2023 оны ДАШТ-д түрүүлж, Монголын анхны эмэгтэй Олимпын наадмын аварга болмоор байна" гэж хэлж байв. Энэхүү амлалтаа биелүүлж чадаагүй ч хүрэл медаль хүртсэн. 2024 оны ДАШТ ч ойрхон иржээ. Бид түүний захыг мушгих л үлдэв. 

Лхагватогоогийн Энхрийлэн анх 2016 онд тодрон гарч ирсэн нь тухайн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээн байв. Тэрбээр тэмцээнд 2011 оны Оюутны дэлхийн аварга, 2012 оны Дэлхийн аварга, Японы алдарт бөх Мегуми Ишикаваг базари үнэлгээгээр ялж, 17-хон насандаа Их дуулга тэмцээний аварга болж байлаа. Үүнээс хойш тэрбээр тус тэмцээнээс 2022 онд дахин нэг алтан медаль хүртжээ. Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 28-нд, шинэ жилийн баярын өмнөхөн мэндэлсэн, өдгөө 26 настай. Гал шиг омголон яваа Монголын шилдэг жүдоч билээ.

Түүний биеийн өндөр 160 см ажээ. 

Түүний гаргасан амжилтуудаас, 

  • 2022 оны Ташкентын ДАШТ - Хүрэл медаль 
  • 2013 оны өсвөрийн ААШТ - Мөнгөн медаль
  • 2019 оны Азийн АШТ - Хүрэл медаль
  • 2017 оны Залуучуудын ДАШТ - Мөнгөн медаль 
  • 2016, 2022 оны Улаанбаатар Их дуулга - Алтан медаль
  • 2018 оны Дюссельдорфын Их дуулга - Хүрэл медаль
  • 2021 оны Абу Дабигийн Их дуулга - Хүрэл медаль
  • 2023 оны ДАШТ - Алтан медаль
  • 2024 оны ААШТ - Алтан медаль 
  • 2024 оны Душанбаегийн Их дуулга тэмцээн - Хүрэл медаль 

Эдгээр амжилтуудыг богинохон хугацаанд гаргасан нь түүний хичээнгүй байдал, бэлтгэлдээ үнэнч, амжилтандаа амташдаг чанартай нь холбоотой гэж багш нь ярьжээ. Тэрбээр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2016 онд хүрэл, 2018 онд мөнгө, 2019 онд алтан медаль хүртэж байлаа. Амжилт нь өдрөөс өдөрт, жилээс жилд ахисаар яваа түүнийг Монголын ард түмэн "Энхрий охин" хэмээн хочилдог. 


М.Ичинхорлоо гэж хэн бэ?

М.Ичинхорлоо мастерыг Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Тэр 2016 оны олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын нэг алт, хошой хүрэл медальт бөх МУГТ Д.Сумъяагийн залгамж халаа билээ. Түүний жинд ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн буй. 

Тэрбээр 2021, 2022, 2023 онуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, жиндээ илүү байгаагаа харуулсан шилдэг жүдоч билээ. Түүнээс өмнө 2017 онд гурван жилийн гэрээтэйгээр Азербайжан улсын нэрийн өмнөөс Б.Буянхишиг, Э.Базаррагчаа нарын хамт явсан. Улмаар 2017-2019 онуудад Азербайжаны аварга болсон байдаг. 

Энэ талаараа тэрбээр "Бид Азербайжаны иргэншил авсан хэдий ч тэд улсын аварга дээрээ өөрсдийн тамирчдадаа илүү дэмждэг юм билээ. Бидэнд үнэлгээг илт  өгөхгүй, өөрсдийн бөхчүүдэд давуу тал  өгөөд, биднийг хожигдуулчихдаг байсан даа" хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай. 

Түүний найз залуу Үндэсний бөхөөр барилддаг, аймгийн заан цолтой. Тэр багадаа ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн бөгөөд 12 настайдаа бөхийн спортын замд эргэж буцалтгүй орсон гэнэ. Энэ тухайгаа "Би тавдугаар анги төгсдөг хавар ангийхантайгаа ноцолдож яваад санаандгүй жүдо бөхийн секцэнд орсон юм. Гэрийнхэндээ энэ талаараа огт хэлээгүй. Тэгээд зуны амралт болоод хөдөө яваад өгсөн.  Намар ирсэн чинь намайг жүдо бөхийн секцэнд орсон гэдгийг ээж, аав хоёр олоод мэдсэн байлаа. Аав, ээж хоёр эмэгтэй хүүхэд гар хуруу, бие нь эвдэрнэ гээд жүдогийн секцэнд явуулдаггүй. Би  гөжүүдлэн, тас зөрсөөр байгаад л явсан даа. Одоо харин аав, ээж хоёр бүх л үед дэмжиж тусалж байгаа. Миний үнэнч дэмжигч фен болсон" гэжээ.

Түүний анхны багш бол ЕБС-ийнх нь биеийн тамирын багш Амаржаргал гэж хүн бий. Тэр хүний гар дээрээс л бүх юмыг сурч, бөхийн спортод дур сонирхолтой болж байж. Улмаар  Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багш дээрээ 2015 оноос хойш одоог хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байна.  2020 оны аравдугаар сарын сүүлчээр Монголдоо ирээд Ш.Цэвэлмаа багштайгаа ярилцаж байгаад “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн хүчний бэлтгэлийн Ч.Март багшид шавиар орсон бөгөөд хоёр багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг. 

Украины Дариа Билодид тэргүүтэй дэлхийн шилдгүүд багтсан -57 кг-ын жинд тэрбээр ДАШТ-ээс медаль хүртэх бүрэн боломжтой тамирчин юм. Дэлхийн шилдгүүдтэй золгож явсан тэр удахгүй Монголын ард түмнийг баярлуулах жүдоч мөнөөсөө мөн билээ. Тэр хамгийн сүүлд медаль хүртсэн нь 2022 оны Загребийн Гранпри тэмцээн билээ. 

Л.Сайнаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Энхрийлэн том тэмцээний одтой. Сүүлийн 2-3 тэмцээнээс медаль авчихсан торгон ирэн дээрээ байгаа. Юм дуулгах байх. Ичинхорлоо харин санасныг хүртэл барилдахгүй байгаа
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Амжилт галзуу яваа улс ДАШТ, олимпоос алтан медаль чирээд л ирэх байлгүй дээ, кк
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Амжилт галзуу гэнэ үү, үнэн үү, олимпын аварга болчихвол ч үнэхээр галзуу галзуу, гэхдээ хараахан болоогүй байгаа олимп шүү дээ, кк
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хоосон магтаалаар хоол хийгээд хаа хүрэх, удахгүй мэдэгдэх биз ээ, олимпоор бүр тодорхой харагдана даа
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    11 цаг 45 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 51 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    22 цаг 17 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК