Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Балжинням: Номоо уншиж үзээд шууд “ШАТААЧИХМААР” санагдсан

2023-5-10
0
ЖИРГЭХ

Бид “Залуус” булангаар дамжуулан тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг уншигчидтайгаа хуваалцахыг зорьж байгаа билээ. Энэ удаад Өвөр Монголын залуу яруу найрагч Ө.Балжиннямыг урин ярилцлаа. Тэрбээр “Бүрэг дасал үгс” нэртэй шүлгийн анхны түүврээ хэвлүүлсэн юм.


-Танд Улаанбаатар, бидний амьдарч буй энэ хот хэтэрхий дуу чимээтэй, давчдам санагдахгүй байна уу?

-Хүмүүс Улаанбаатарыг хөгжил муутай гэж дүгнэдэг. Гэвч би тэгж хардаггүй. Дэлхийн уран зохиолын хотыг Ирландын Дублин гэлцдэг. Харин Улаанбаатар бол миний уран зохиолын хот. Барилга байшин ямар хамаатай вэ, модон орон дээр хэвтэж байна уу, төмөр орон дээр хэвтэж байна уу ялгаа байхгүй шүү дээ. Д.Урианхай гуай хэлэхдээ, “Монголчууд  1990 оноос хойш оюун санааны эрх чөлөөг олсон. Тэр бол юугаар ч солишгүй зүйл” гэсэн байдаг. Тиймээс миний оюун санааны эрх чөлөө энд байна. Түүнийг мэддэг болохоор энэ хотод хайртай.

-Ер нь яруу найраг улам л энгийн болж байх шиг ээ?

-Миний харж байгаагаар Монголын шүлэг, хятадын шүлэг ч ялгаагүй борог амьдрал, түүний байгаа байдлыг дүрслэх, төдийлөн тааламжтай бус орчноос гоо сайхныг олж харахыг эрмэлзсэн мэт санагддаг.

Би ч мөн адил энгийн зүйлээс сайн сайхныг мэдрэхийг хүсдэг. Шүлэг, уран зохиол, афоризм ч байна уу, зарим хүмүүс их гоё, уран үгээр ярьдаг болчихсон. Уран байх, чамин үгсээс зугтахыг л хичээдэг. Тэр тусмаа афоризмаас. Шүлэг үнэн байх ёстой. Багадаа уламжлалт яруу найраг уншдаг байсан болохоор уянгалуулж бичдэг байсан. Дараа нь модернист чиглэл бүхий уран зохиол, яруу найргийг уншаад өөрийгөө эвдэж, элдэв хачин зүйл бичих ёстой гэж бичдэг үе байсан.

Харин одоо бол өөрийн туулж яваа амьдралын үнэнийг бодитойгоор буулгах нь зөв юм байна гэж бодох болсон.

-Үнэнийг хийсвэрлэн бичиж болох л шүү дээ?

-Гэхдээ үнэнийг хийсвэрлэж болно. Би гэрээс гараад аргал руу алхлаа гэж бичихийн тулд гэрээсээ гараад аргал руу алхаж байж бичнэ. Түүнийг хийхгүйгээр бичиж чадахгүй. Уран бүтээлч хүн мэдлэг цээжилнэ гэдэг төдийлөн сайн хэрэг биш. Өөрийн сонирхсон зүйлээ хийж, өөрийнхөө сонирхсон номыг уншиж байх ёстой.

-Гэхдээ төсөөлж болохгүй юу?

-Би төсөөлж сураагүй. Миний бичих дадал л ийм.

-Тийм бол бичих “урлах”-ын тухайд ярих хэрэгтэй болох нь.  

-Уран гэхээр заавал дуу дуулж байгаа юм шиг байх албагүй шүү дээ. Тэр бүхэн нь шүлгийн айзам, хэмнэлд хүртэл байж болно. Мөн үүнд ур чадварын ялгаа гарна. Тэр нь энгийн үгсээр илэрхийлж буй мөртлөө “жинхэнэ шүлэг” болгож чадах асуудал. Яруу гэгч зөвхөн хэлбэрийн асуудал биш. Яруу үгс хэрэглэчихээр л яруу болчихдог ч юм биш. Ил харагдах яруу үггүй хэр нь дотоод яруу байж болно.

-Ер нь эмзэглэл хүнийг олон зүйл рүү түлхэн оруулдаг шүү?

-Хүн гунигтай, шаналсан үедээ өөр рүүгээ эргэн хардаг. Тэр үедээ л шүлэг бичдэг байх.

Уран бүтээлч хүний эмзэглэл нь яван явсаар шаналал болдог юм шиг санагддаг.

-Та нэгэн ярилцлагадаа “Эх орны шүлэг бичих хүнд” гэсэн байсан. Тэр цагаас хойш өчнөөн жил өнгөрсөн байна. Энэ бодол тань өөрчлөгдсөн үү?  

-Зургаа, долоон жилийн өмнө. Тухайн үеийг бодвол би их өөрчлөгдсөн л дөө. Илүү сурч боловсорсон. Тэгэхэд ухамсартайгаар бичье гэж бодохоос илүүтэй хүмүүсийг дуурайдаг байсан байх. Эх орны сэдэвт шүлэг бол маш тодорхойгүй зүйл. Үүнийг ярихын тулд эх орон гэж юу вэ гэсэн асуултад хариулах хэрэгтэй болно.

Гэтэл хаана ч байдаг. Бүх зүйл эх орон. Ээж аав, хайртай бүсгүй, уншиж байгаа ном, уншиж дуусгаагүй ном, бүр өмссөн цамц ч эх орон байх боломжтой.

-Тэгвэл та “онгод” энэ тэрд итгэдэггүй бололтой?

-“Онгод монгод гэж битгийн балайр” гэсэн утгатай Х.Нямхишиг ахын зөвлөмж байдаг юм аа. Надад ч гэсэн тэгж санагддаг. Сайн уншаад л, өөрийгөө хөглөж явахад болно байх. Ер нь онгод гэдэг үгэнд дургүй ээ.

 

ААВЫНХАА ГАНЦААРДЛЫГ БИ МЭДЭРДЭГ

-Тэгвэл ахуй орчин, сэтгэл санааны ямар нөхцөл байдалд илүү бичдэг вэ?

-Тодорхойгүй. Баярласан үедээ бичдэг хүн байдаг юм уу. Бүх уран бүтээл ганцаардал шүү дээ. Гэхдээ хэтэрхий тодорхойлох нь зарим зүйлийг худал болгодог. Харин шөнө ганцаар хаалгаа түгжээд суух, алхах л өөртөө бүрдүүлж байгаа орчин юм байна. Алхаж явахдаа бодолдоо төөрөлдөнө. Төөрөлдөж явахдаа сайхан шүлгийг санаа олно.

Гэхдээ шүлгийг хаана ч бичиж болно. Хаа сайгүй л шүлэг байна.

Заавал гуниг эсвэл баяраас үүдэх албагүй боловч би л лав баяр хөөртэй үедээ бичдэггүй. Дэлхийн сонгомол яруу найргийн антологийг ч урвуулаад харахад дийлэнх нь уйтгар гуниг, зовлон л байдаг. Тийм сайхан жаргалтай үеийг магтан дуулсан, дурсан санасан шүлэг цөөхөн шүү дээ, цөөхөн. Хайр дурлал, аав ээж, амьдралын тухай хүртэл ганцаардаж байж л илүү бичнэ дээ.

-Гэрийнхнийхээ хажууд хүртэл үү?

-Хаана ч байсан ганцаардана. Хамгийн дотно нэгнийхээ дэргэд ч ганцаардана.

-Хүн хүнийгээ ганцаардуулж л амьдрах юм байна?

-Ер нь тийм байх шүү. Би аавынхаа ганцаардлыг мэдэрдэг. Уг нь ихэнхдээ аав хүнийг төгс гэж ойлгодог. Гэтэл хүүхэд шиг, бидэн шиг, бас над шиг уймардаг юм байна, ганцаарддаг юм байна гэдгийг ойлгохыг хичээсэн.

-Ойлгож байна уу?

-Ойлгоно оо. Заримдаа аавынхаа нүдээр орчлонг харж байгаа юм шиг санагддаг. Аавынхаа нүдээр орчлонг харж байна гэдэг аавыгаа л ойлгож байна гэсэн үг, орчлонг биш.

-“Бүрэг дасал үгс” номын нэрийн тухайд?

-Тодорхой, дасал болчихсон юм шиг хэр нь надад баригдахгүй байгаа үгсийн тухай бодож байгаад л ийм нэр өгсөн болов уу даа.

-Ер та их бүрэг хүн байна шүү.

-Хүн өөрийгөө тодорхойлохгүй юм шиг байна. Үг бол худлаа гэдэг шүү дээ. Үгээр яаж ч тоглож болно. Тийм болохоор ч тэр үү, яруу найрагт ухаалаг, сүржин байхыг хичээдэггүй.

-Шүлгүүдээ ном болгож гаргаад гартаа барих мэдрэмж ямар байна вэ?

-Би өөрийн бичиж байгаадаа ханамжтай биш. Номоо хэвлэлтээс авч, уншиж үзээд шууд “шатаачихмаар” санагдсан. Уг нь ном гаргахад зориг хүрдэггүй л байсан. Муу ном гаргачих вий гэж эмээдэг. Гэхдээ эргэн тойрны минь хүмүүс “өөрийнхөө шүлгүүдийг эмхтгээд ном гаргачихвал өнгөрснийг бүхлээр нь харж, цаашид хөгжихөд тустай” гэж зөвлөдөг. Энэ зөвлөгөөний дагуу “Бүдэг дасал үгс” номоо хэвлүүлсэн гэж ойлгож болно.

-Ханамжгүй байсан юм бол яах гэж гаргасан юм бэ?

-Ханамжгүй байна гээд гаргахгүй бол насаараа гаргахгүй юм биш үү (инээв.сур). Урьд бол ном гэж харахгүй байгаа болохоор сайн, муу нь тийм айхтар ялгарч харагддаггүй байжээ. Хүн амьдралаасаа утга учир хайдаг. Миний хувьд амьдралаас утга учир хайж байгаа болохоороо л шүлэг бичдэг. Сайн бичдэггүй ч гэсэн аанайхан зүйл бичиж байгаа ч утга учиртай санагддаг.

-“Өвөр Монголын нэн шинэ үеийн яруу найраг”-ийн тухай судалгааны ажил бичсэн юм билээ. Энэ талаараа товчхон дурдвал. Цаашдаа төлөвлөсөн ямар ажил байна даа?

-Өвөр Монголд нэн шинэ үеийн яруу найраг гэсэн нэр томъёо  байхгүй. Багш бид хоёр оруулж ирж судалгааны эргэлтэд оруулсан. Залуус бичиж байгаа боловч шүлэг нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэхгүй эсвэл судлаачдын хараанд өртөхгүй, судалгааны эргэлтэд ороогүй нь олон байгаа. Монголын нэн шинэ үеийн яруу найрагтай харьцуулах юм бол олон талтай. Гэхдээ аль ч газрын уран зохиол тийм байх. Ерөнхийлөн барагцаалж үзвэл харьцангуй уламжлалт, модернист чиглэл рүү. 2010-аад оноос манай залуус Монголд олноороо ирж суралцсан. Тийм болохоор зарим тохиолдолд адилхан зүйл уншиж, зохиомж өгүүлэмж, хэлбэрийн талаар ижил төстэй болсон. Гэхдээ энэ нь нэг нэгээсээ хуулбарлана, дуурайна гэсэн үг биш. Мөн Монголын залуу яруу найрагчдыг ӨМӨЗО-нд таниулахыг хичээдэг. “Байна уу” гээд монгол бичгийн платформ байдаг юм. Бараг л манайхны нүүр ном. Тэндээ бичнэ. Найзуудтайгаа нийлж шүлгүүдээ босоо бичигт хөрвүүлэн долоо хоногт нэг удаа цахим сэтгүүл гаргадаг. Одоо Б.Манлайцогт найзтайгаа хамтраад Д.Нямдорж “Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа”, Б.Батзаяа “Лонхонд байсан шүлгүүд” номыг Бээжингийн үндэсний хэвлэлийн газарт албан ёсны эрхтэйгээр хэвлэх гэж байгаа. Цаашдаа олон бүтээлийг харилцан хөрвүүлж сурталчлах төлөвлөгөөтэй байна.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ээээ (49.0.158.194)
    Лаларын ярилцлага хийхээсээ ичээчээ
    2023 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 16 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 15 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 50 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 47 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 3 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК