Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Австралийн иргэний 8 914 000 долларын "Туучихсан" П.Энхсайханы хэргийг прокурорууд дардаг уу?!

2023-5-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайхан нь Австралийн иргэн Лим Кен Жинийн үүсгэн байгуулсан ITGM компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, 2011-2013 онд 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг нь аваад буцааж өгөөгүй байна.  

П.Энхсайхан 2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар, 2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар, 2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар, 2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг тус тус Лим Кен Жинээс авчээ. 
Энэ мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан ч тэгээгүй байна. Лим Кен Жин мөнгөө “нохойн зам”-аар орсныг мэдэж, буцааж өгөхийг хүссэн ч болоогүй аж. Тиймээс 2013 оноос хойш Монголын хууль хяналтын бүхий л байгууллагаар дамжиж 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.доллараа нэхэмжилж явсан ч өнөөг хүртэл ямар нэг үр дүнд хүрсэнгүй.

Тэрбээр УМБГ, АТГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар гээд мөрдөх байгууллагуудыг бүгдийг нь гүйцээсэн байгаа юм. Уг нь мөрдөх байгууллагынхан Лим Кен Жинийн хохирол, П.Энхсайханы үйлдлийг гэмт хэрэг хэмээн үздэг байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс 2014 онд П.Энхсайханд эрүүгийн 201426000510 дугаартай хэрэг үүсгэжээ. Тухайн үед тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд шалгаж байтал 2015 онд Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Лим Кен Жинийн зүгээс тус прокурорын газрын даргад гомдол гаргасан ч нэмэр болоогүй байна. Тиймээс тэр үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт гомдол гаргажээ. Гэвч Б.Амгаланбаатар гомдлыг хүлээж аваад хэрхэн шийдэрлэсэн талаар ямар нэг хариу өгөөгүй байна. 

Дараа нь АТГ-т ханджээ. Учир нь П.Энхсайханы үйлдэлд төрийн албан тушаалтан оролцсон байж болзошгүй нөхцөлүүд байдаг аж. Энэ асуудлаар АТГ-ын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Гэтэл Ч.Жаргалбаатарыг хэрэг үүсгэсэн өдөр нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг “П.Энхсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзах” тогтоолыг гаргасан байна. 

Эндээс харвал одоогоос 8-9 жилийн өмнө П.Энхсайханы маш их хэмжээний хохирол бүхий бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд Цагдаагийн байгууллага, АТГ тус бүр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Харин хоёуланг нь прокурор хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах замаар “дарсан” байна. Тухайн үеийн Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг нар ийм үйлдлийг хийжээ. Гэвч тэд ердөө л гүйцэтгэгчид байх магадлалтай гэнэ. Юу гэвэл, “Төрдөө шударга ажиллана” гэж тангараг өргөсөн прокурор хүн ийнхүү гэмт үйлдлийг хаацайлж, гэмт этгээдийг илт хамгаалж суугаа нь өөрөө гэмт хэрэг юм. Энэ албан тушаалтны цаана нэр бүхий нэлээд хэдэн албан тушаалтан байж болзошгүйг хохирогч, түүний өмгөөлөгч хэллээ. Тэд “Өөрсдөө цаана нь суучихаад дунд шатны хэн нэгэн албан тушаалтны нэр, гараар шийдвэр гаргуулчихаад сууж байгаа нь ойлгомжтой” гэж байна. 

Ер нь бол П.Энхсайханы залилангийн шинжтэй үйлдэл нь маш тодорхой, ойлгомжтой, энэ талаарх нотлох баримтууд хангалттай байдаг байна. Тодруулбал, П.Энхсайхан эхнэр У-гийн хамтаар 9.0 сая шахам ам.доллар залилан авсан үйлдлийн мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримтууд байна. Мөн энэ талаар гэрчлэх хүмүүс ч хангалттай.

Өөрөөр хэлбэл, П.Энхсайхан дээрх мөнгийг авсан нь хөдөлбөргүй баримтаар тогтоогддог байна. Энэ их хэмжээний мөнгө газрын гаваар ороогүй нь тодорхой учраас хууль хяналтынхан П.Энхсайхан уг мөнгийг хаана, хэзээ, юунд, ямар зорилгоор зарцуулсан бэ гэдгийг л мөрдөн шалгах учиртай юм.
Тэгээд ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүтэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэсэн ч нэр бүхий прокуроруудын нөлөөгөөр 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.доллар залилан мэхэлсэн хэргийг “Байдаг л зүйл” мэтээр үзэж байгаа нь маш ноцтой, хууль бус үйлдэл юм. Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн олон заалтыг илтэд зөрчиж, хуулийн байгууллагын ажилтан нь хэн нэгний нөлөөгөөр ажиллаж байж болзошгүй нөхцөл харагдаж байгаа юм.

Энгийнээр бодоход л, П.Энхсайханы энэ үйлдэл нь банкны шилжүүлэг, санхүүгийн баримтаар хангалттай нотлогдсон. Тэгэхээр уг мөнгийг яг хаашаа, юунд зарцуулсныг нь тогтоох ёстой гэсэн үг. Гэвч прокурорууд маш тодорхойгүй, битүү утгатай үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосоор иржээ. Нэг үгээр хэлбэл, П.Энхсайханы үйлдэл, холбогдлыг тогтоох, мөрдөн байцаах ажиллагаа явагдаад эхлэнгүүт прокурорын шийдвэрээр зогсчихдог аж. 

Энэ талаар Лим Кен Жин “Хэн нэгэн этгээд шунахайн сэдлээр төрийн зарим ажилтантай хуйвалдаж, гадаадын хөрөнгө оруулагчийн 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг дээрэмдчихээд байгаа асуудалд анхаарал хандуулж, зохих хууль хяналтын албадаар шалгуулахыг хүсэж байна. Мөн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурорын анхааралд хүргэх хүсэлтэй байна.

Эргээд харахад би анх Оюу толгойн гэрээг байгуулахад Монголд хөрөнгө оруулахаар ирж байжээ. Миний бие өдийг хүртэл шударга ёсонд, тэр тусмаа Монголын хууль хяналтын байгууллагад итгэх итгэлээ бүрмөсөн алдаагүй байна. Өөрөөр хэлбэл, одоог хүртэл Монголд итгэх итгэлээ алдаагүй гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд бид төсөл хэрэгжүүлээд хэд дахин ашиг олохгүй байж болно. Бүр, алдагдал хүлээж ч болно. Үүнийхээ хариуцлагыг би өөрөө л хүлээх ёстой. Энд эдийн засаг унасан. Төгрөгийн ханш унасан. Үүний бурууг би хэн нэгэнд тохохгүй. Би өөрөө л Монголыг сонгосон учраас хариуцлагаа үүрнэ.

Тэр утгаараа, “Бид гадаадын хөрөнгө оруулагч” гээд Монголын төр засгаас давуу байдал нэхээгүй. Үүнийг Монголын төр засаг сайн ойлгоосой. Тиймээс хууль ёсны хөрөнгө оруулалтаа хэсэг бүлэг муу хүний хууль бус үйл ажиллагааны хүчээр дээрэмдүүлмээргүй байна. Монголд миний оруулсан хөрөнгө хууль ёсных учраас бүх зүйл хууль ёсны байгаасай л гэж хүсч байна.

Дашрамд хэлэхэд, Пүлжингийн Энхсайхан нь Улаанбаатар хотын захиргаанд ч юм уу, эсвьэл төрийн дээгүүр албан тушаалд ажиллаж байгаа мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол туйлын харамсалтай” хэмээн ярьсан юм.
 


Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.34)
    Ичдэггүй новш вэ, зүгээр өгч байна гэж бодсон юм байх даа
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    3 цаг 37 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    4 цаг 40 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    5 цаг 16 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    5 цаг 28 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    6 цаг 31 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    7 цаг 16 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    7 цаг 18 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    7 цаг 23 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    7 цаг 28 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    10 цаг 57 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    12 цаг 0 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    12 цаг 20 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    12 цаг 25 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    13 цаг 1 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    13 цаг 21 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    13 цаг 37 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК