Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганхүү: Эверестэд бэлтгэлгүй авирна гэдэг "амиа хорлож" байгаагаас ялгаагүй зүйл

2023-6-15
0
ЖИРГЭХ

"Жаргалант уулчдын клуб"-ын дөрвөн тамирчин дэлхийн дээвэр Эверест, дөрөв нь Лхоце уулын оргилд мөрөө гаргаад ирсэн билээ. Бид "Эверест-Лхоце 2023" багийн уулчид болон дасгалжуулагчдын  ярилцлагийг цувралаар хүргэх болно. Цувралыг багийн ахлагч С.Ганхүүтэй хийсэн ярилцлагаар эхлүүлж байна.


-Та бүхэн “Дэлхийн дээвэр Эверест” болон Лхоце уулын оргилыг эзлээд ирлээ. Авиралтын бэлтгэлээ хэдий хугацаанд хийсэн бэ?

-Бид Эверестэд зориулж өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш бэлтгэл хийсэн. Дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй гишүүнтэйгээр дэлхийн дээвэрт гарахаар зориг шулуудсан юм. Манай багийн Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, уулын спортын ОУХМ Б.Ганбаатар багш маань, зөвлөхөөр түүний гэргий ОУХМ Ц.Цогзолмаа нар ажилласан. Тэд өмнө нь Эврестэд гарчихсан учраас тухайн уулыг мэднэ, тиймээс дасгалжуулах хүсэлтийг тавьсан юм.

Бүгдээрээ Эверестийг зорьж очсон ч санхүүгийн байдлаас болоод дөрвөн эмэгтэй маань Эверестийн хажууд байдаг Лхоце гэх дэлхийн дөрөв дэх оргилд мөрөө гаргасан.

Лхоцед мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчид болж байгаа чухал авиралтыг хийсэн. Орой дээр нь олсноос барьж тогтдог шовх өндөр оргил байсныг та бүхэн бичлэгээс харсан байх. Дээр нь нэг юм уу хоёр хүн л олсноос дүүжлэгдэж тогтдог нарийн оргил. Давж тэсэж, оргилд гарахын амтыг мэдэрсэн хүн л цаашаа явна.

 

-Эверест та бүхнийг хэрхэн хүлээж авав, салхи шуурганы хүч ямар байв?

Эверестийн оргилд зүтгэсэн 100-аад хүний дотор эрчүүд маань авиралтаа хийсэн. Гуравдугаар отгоос дайрч оргилдчихоод, буцаад хоёрдугаар кэмп дээрээ эмэгтэйчүүдтэйгээ адилхан буугаад ирсэн. Супер гэж болохуйц авиралтыг бид хийж чадсан. Тэр үед салхи шуурга ихтэй байлаа. Үнэхээр л монгол хүний тэсвэр тэвчээрийг шалгасан даа.

-Далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд тэмүүлэхэд хэцүү нь юу байв. Оргил дээр хэр удав?

-Энэ жил Хятадын талаас кэмп нээгдээгүй. Непал талаасаа авирсан. Далайн түвшнээс дээш 5350 метрт бид 40 хоног бараг л “амьдарчихсан”.

Кумбу гэж аюултай мөсөн гол бий. Шөнө хэдэн хэдэн удаа нуранги ороод ирнэ,  өдөрт тал талаас “түн тан” гээд л нүргэлээд байна шүү дээ.

Заримдаа зам таслагдчихдаг. Бууж байхад таслагдаад зам засварын хүмүүсийг гурван цаг хүлээсэн удаа байгаа.

Бидний явах зам дөрөв, таван удаа шинэчлэгдсэн. Том мөснүүд унаж ирээд л таглачихна. Дэлхийн хамгийн хатуу мөс тэнд байдаг. Хэр баргийн зүйл зоогдохгүй. Муурын хумс (Кошка) бол арай ядан зоогдож байна лээ. Халтирч унах юм бол тогтохгүй доошоо “нисээд” л алга болохоор юм билээ.

Эверест хятад талаасаа мөс, ангалтай харагдаж байсан. Харин непал талаасаа битүү хар хадан уул л харагдсан. Торгон оргил бол нарийхан л даа. Олс татаад хамгаалчихсан байдаг. Яг наана нь салхинд идэгдсэн оргил дээр л бид гарч байгаа юм. Би 21 тугтай, Анхаа 5 тугтай байсан байх, бид хоёр хамтдаа оргил эзэллээ. Туг болгоныг барьж зураг даруулна гэдэг хэцүү. Шуургатай ч байлаа. Зургийн аппарат, утас унтраад л. Арын хүмүүс дарааллаад “хурдал, хурдал” гээд тугаа барьчихсан зогсож байх жишээтэй (инээв).

19-ний өдөр хоёрдугаар отог дээр бууж ирсэн. Үндсэн баг аварилтаа хурдтай, эрчтэй хийсэн. Үндсэн кэмпээс авиралтаа эхлээд хоёрдугаар кэмп дээр амарчихаад, гурваас нь 7 цаг 30 минутын үед дайралтаа эхлүүлж, үүрээр оргилдчихоод л буцаад хоёрдугаар кэмп дээр буугаад ирсэн. Эверестийн оргилд гарах болон бууж ирэхэд нийтдээ 39 цаг 23 минутыг зарцуулсан. Үнэн супер авиралт болсон л доо. Миний хувьд майхныхаа мухарт шигдээд хүчилтөрөгчөө 0,5 дээр тавьчихаад 13 цаг унтсан.  Нойр ч сайн авч байсан. Маргааш нь оргилын дайралт байсан учраас 48 цагийн дайралтыг даван туулах ёстой. Бэлтгэл сайтай байсан.

-Авиралт хийж байх явцад бахархууштай зүйл юу байв?

-Монголын хүчтэй баг ирсэн байна гэж Эверестийн кэмп даяараа ярилцаад эхэлсэн. Бид ч хүчтэй байсан. Дайралт хийдэг шөнө явж байхад “Монголын баг ирчихлээ” гээд дарааллаад хана өөдөө гарч байхад бид нар шууд хажуугаар нь гараад явчихсан. Ямар ч дараалалтай замд ороогүй. Эргээд харахад манай эмэгтэйчүүд аалз шиг авираад гараад ирсэн. За, асуудалгүй юм байна гээд л дээшээ өгссөн. Бид 1 цаг 30 минутын үед дайралтаа эхлээд 4 цаг 30 минутын үед үүр цайхтай зэрэгцэн Кумбу мөсөн голыг гаталж, аюулгүй газарт ирчихсэн. Бахдалтай байсан. Энэ мөсөн гол их аюултай, харанхуй шөнө хэдэн зуун тонн мөснүүд дээрээс уначих гээд байгаа юм шиг айдас төрүүлдэг.

-Тийм сүрдэм өндөрлөгт байхад юу бодогдож байх юм. Ер нь уулчин хүний зорьдог хамгийн оргил өндөр хаана байдаг юм бэ?

-Эверестийн оргил дээгүүр онгоц ч нисдэггүй л юм шиг байгаа юм.

Эверестээс өндөр оргил бидний дотор бий. Тэр бол хүн байх, хүн хүнээрээ, уулчин уулчнаараа үлдэх оргил. Хэчнээн амжилт гаргаж, хэчнээн өндөрт гарсан ч хүн хүнээрээ үлдэх ёстой.

Анх ямар байсан, манай баг ямар байсан гээд өөрөөрөө л үлдэх ёстой юм болов уу. Ангараг гараг дээр байгаа Олимп гээд уул л уулс уулсаас өндөр оргил байна (инээв). Хүмүүс хоёр хөлгүй хүн Эверестэд гарч байна, ийм амархан болчихсон байна шүү дээ гээд байгаа юм. Түүний утга учир нь өөр юм. Өнгөцхөн ойлгож, хандалт авч “шоудах” хэрэггүй.

Эверестийг амархан гэж харуулахдаа бус энэ бол дэлхийн сая, сая хүнд итгэл найдвар, урам зориг өгч байгаа явдал. Сэтгэл санаагаар унаж болохгүй, амьдрах хэрэгтэйг сануулж байна. Хоёр хөлгүй ч Эверест гэх дэлхийн хамгийн “зэрлэг” ууланд гарч чадснаараа үүнийг л хэлээд байгаа хэрэг.

-Уулын спортын онцлог гэвэл та юуг хэлэх вэ. Одоо хүн болгон л ууланд авирдаг, “уулчин” боллоо шүү дээ.

-Бид тавдугаар сарын 18-нд авираад 19-ний үүрээр буусан. 19-ний орой Орос, Украины баг авирсан. 21-нд уулзахад “бид нар та нарын замаар явлаа. Үхэл дундуур. Сүүлдээ юун дундуур явж байгаагаа ч мэдэхээ больчихсон” гэсэн. 18-ны өдөр авирсан хүмүүсээс долоон хүн үлдчихсэн байна гэсэн.

Нэг хүн “ниссчихсэн” гэж сураг бий.  Найз маань “хүмүүс яагаад  бэлтгэлгүй ирж байгаа юм бэ. Хоёр гурван жил бэлтгэл хийж ирж байхад зүгээр л зугаалж байгаа хүн шиг ирээд үхэж байна шүү дээ” гэж байсан.

Гэхдээ хүмүүс үнэхээр чадал нь барагдаад унаж байсан л даа. Яв гээд явж чадахгүй байж байтал хүчилтөрөгч нь дуусна. Энэ үед шерпа яалт ч үгүй орхиод буухаас өөр аргагүй. Тэгээд л тэндээ “үүрд” үлдэж байгаа юм даа. Мөнгийг нь төлөхгүй л бол буулгаж ирэх боломжгүй. Манай 8К дээр нэг, хоёр хүн байхгүй болчихсон юм шиг байна лээ. Тэд майхнаасаа гарч ирэхгүй, бөөн л уйлаан болж байна гэсэн. Тиймээс Эверестийн авиралт гэдэг өөр шүү.

Хариуцлагатайгаар хэлье, ямар ч бэлтгэлгүйгээр Эверестэд авирна гэдэг “амиа хорлож” байгаагаас ялгаагүй зүйл.

-Уулчид “шерпа”-даа хамаг ачаагаа өгчихдөг юм биш үү?

-Хүмүүс уулчдыг бүх юмаа шерпад өгчихөөд “өөрсдөө бараг чирүүлээд гардаг юм биш үү” гээд байдаг. Бидний хувьд дайралт  хийхэд шаардлагатай бүхий л зүйлээ гуравдугаар отог дээр өөрсдөө авч ирж орхиж байгаа юм. Шерпа ачаа хүнддээд байвал үүрнэ л дээ.

Шерпа ч гэсэн “хүн шүү дээ”. Бидэнд туслах л үүрэгтэй болохоос бидний “хөлсний портер” биш шүү дээ.

Үндсэн кэмп хүртэл том цүнхтэй ачааг үүрч зөөдөг нь тусдаа байдаг. Шерпа туршлагатай, харж хянаж зөвлөнө, эвгүй газар татаж, тулж дэмнэнэ. Нэг хүн 3-4 хүчилтөрөгч хэрэглэнэ, шерпа дор хаяж 3-ийг хэрэглэнэ. Нэг нь 4 килограмм. Миний үүрч явсан ачаа 14 орчим килограмм болж байсан. Тэгэхээр хоосон авирдаг гэх яриа худлаа шүү. Шерпа хүртэл амь насаа алдах эрсдэлтэй. Тэр хүн тамирдчихвал яах вэ, хүчилтөрөгчийг нь сольж өгч чадахгүй бол яах вэ гээд асуудал байна шүү дээ.

-Танай багаас О.Золбоохүү түрүүлээд авираад явчихсан гэсэн. Энэ ямар шалтгаантай вэ. Хүмүүс олон янзаар л хэлэлцэж байна?

-Найман хүнээс долоо нь ард үлдэж, нэг нь түрүүлээд авиралтаа хийсэн шалтгаан бол Золбоо үндсэн кэмпээс доошоо буугаагүй. Үндсэн кэмп дээр удчихсан байхгүй юу. Удчихсан учраас зам тавигддаг л юм бол явъя гээд, багийнхнаасаа зөвшөөрөл авч  явсан. Мөн бид удирдлагуудаас гуйж байгаад л явуулсан. 11 болон 13-нд дайралт эхэлнэ та нар яах вэ, гэхэд нь “бид нар арын дөрвөн хүнээ хүлээж байя” гэсэн. Үүнийг зарим хүмүүс буруугаар ойлгож байх шиг байна. Энэ бол багийн ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Авиралтаа хийж дуусгачхаад хамтдаа бууж ирсэн.

-“Эверест-Лхоце” оргилд баг ахалж явахад ямар байв, багийн ахлагчийн хувьд сэтгэглээсээ хуваалцахгүй юу?

-Оргилд гарах хэцүү, буух ч хэцүү. Нэг эмэгтэйн маань бие их сул байлаа. Буцах ухааны зүйл яриад байхаар нь энэ хүртэл ирчихээд “маргааш хоёрдугаар кэмпээс хүчилтөрөгч хэрэглэ” гэсэн санал тавьсан. Уг нь гурваас хэрэглэх ёстой юм. Багийн ахлагч бол бүх хүмүүсээ мэдэж байх ёстой. Нөгөө эмэгтэй маань гурав дээр миний ард хүрээд ирсэн. Хүчилтөрөгч “янзын” юм байна гээд л. Ингээд “оргилдох” нь ойлгомжтой боллоо гэж бодсон.

Бид долуулаа Лхоцегийн дөрөвдүгээр кэмп дээр хамт ирсэн.  Гурван эрэгтэй нь дээшээ явж, энэ дөрөв маань дайралтаа хийх гээд үлдсэн. Золбоо урд авираад л яваад байгаа шүү дээ. Эверестэд оргилдчихоод багийнхаа эмэгтэйчүүдийг дөрөв дээрээ байна уу, үгүй юу гээд яаран буугаад ирэхэд аль хэзээний хоёр нь бууж, хоёр нь үлдчихсэн байсан. Гуч дөчин минут амарчихаад буулаа гэхэд нь би гурав руу бууж байгаа юм. Бид урд хойноо ороод л хоёрдугаар кэмп рүүгээ орцгоосон. Тэгэхэд миний нүдний өмнөөс хэн ч алга болоогүй, хэн ч бэртээгүй, харин нэг эрэгтэй маань гарынхаа таван хурууны өндгийг хайруулсан.

-Эх орондоо ирээд биед ямар өөрчлөлт мэдрэгдэж байна даа. Тэнд үйлчилгээ, хоол унд нь ямархуу байв?

-Бид нар хоёр сар хэртэй хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон, амьдарчихсан. Монголдоо ирээд тайвширч, одоо ядрал мэдрэгдэж байх шиг байна. Утсаар ярьж байгаад л унтчихсан байх жишээтэй. Манай компанийн үйлчилгээ “тасархай” байсан. Өглөөний цай, өдөр оройн хоол, амттантай. Булчингаа суллаж, вино, виски уух уу гээд л асуугаастай. Сүүлдээ биднийг сайхан байлгах гээд хятад хоол л өгөөд байх болсон. Мах ихтэй хоол нь Хятад хоол л доо. Сайхан “хусна шүү дээ”.

-Та бүхэн хэр хэмжээний зардал мөнгө гаргаад Эверест болон Лхоцед авираад ирэв ээ?

-Тэрбум төгрөгний үнэтэй төсөл болсон. Бид 90 хувийг нь өөрсдөө гаргасан гэж бодоход хэр хэмжээний хүч чармайлт, сэтгэл зүтгэл гаргасан нь мэдрэгдэх болов уу. Төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн ард түмэн, бизнесменүүдээсээ тусламж аваад явсан. Манай багийнхан өөрсдөө ч бас хандив босгосон. “Жаргалант уулчдын клуб” нэр дээр 63 орчим сая төгрөгийн хандив орж ирсэн. Уулын авиралт бол маш үнэтэй, хариуцлагатай спорт. Гэхдээ мөнгөндөө ч гол нь биш. Бид улс орныхоо нэрийг гаргаж ирж чадсандаа л их баярлаж байна. Багийнхандаа их баярлалаа, хоёр багшдаа баярлалаа. Биднийг ивээн тэтгэж урам зориг өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Аюулгүй авиралтыг сонирхож байгаа хүмүүс их хандив өргөсөн. Бүгдэд нь баярлалаа.

Үргэлжлэл бий...

М.Дэвээжаргал

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ч.Нарангэрэл (202.126.88.116)
    Сайхан авиралт хийсэн та нартаа баяр хүргэе эр зориг .хүч. чадал .мэдрэмж . бие бие хайрлаж хамгаалах нэг баг нэг хүн шиг болгож чадвартай болгож нийгэмшүүлдэг .чадварт суулгаж хөгжиж ирсэн эртний спорт шүүдээ Уулс дуудсан гайхалтай спорт тул хичээлэж сонирхож санаж явдаг би
    2023 оны 06 сарын 17 | Хариулах
  • zo (122.201.22.71)
    хүний амь насанд халтай ийм балай юмыг сурталчлах спорт гэж тооцохоо болих хэрэгтэй. юун төр засаг мөнгө өгөхв олимпийн төрлүүдээ л анхаарах хэрэгтэй. амьдралаас уйдсан биш хүмүүсийн амин зуулга барсан балай юм
    2023 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.242.47.42)
    ө
    2023 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    8 цаг 30 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    10 цаг 54 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    12 цаг 54 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    13 цаг 36 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    13 цаг 48 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    13 цаг 49 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    14 цаг 1 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    14 цаг 8 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    14 цаг 22 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    15 цаг 14 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    15 цаг 25 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    16 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 8 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    16 цаг 25 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    16 цаг 39 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    16 цаг 41 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    16 цаг 42 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 7 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 18 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК