Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: "Том Панда" нутаг сэлгэв

2023-6-19
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Түүний бүтэн нэрийг Брэдли Эммануэл Бил гэдэг.

БАРИМТ  2

Тэрбээр 1993 оны зургадугаар сарын 23-нд АНУ-ын Миссури мужийн Сент Луис хотод мэндэлсэн. 

БАРИМТ  3

Түүний өндөр 193 см, биеийн жин 94 кг. 

БАРИМТ  4

Тэрээр 2012 оны NBA-ийн драфтын гурав дугаар байраар Вашингтон Визардс багт сонгогдсон. Өнөөдрийг хүртэл нэг багтаа үнэнч хүчин зүтгэсэн гэж хэлж болно. 

БАРИМТ  5

Харин NBA-д тоглохоосоо өмнө тэрбээр Флорида Гаторс багт коллежийн сагсан бөмбөг тоглож байсан гэдэг. 

БАРИМТ  6

Визардс багийн хамтаар Бил 2013 онд NBA-ийн Бүх рүүки тоглогчдын нэгдүгээр багт , 2020 онд Бүх NBA-ийн гуравдугаар багт сонгогдсон бөгөөд NBA-ийн гурван удаагийн бүх од болсон юм. 

БАРИМТ  7

Бил Миссури мужийн Сент Луис дахь Чаминад коллежийн бэлтгэл сургуульд суралцжээ. 

БАРИМТ  8

Тэрбээр 2010 оны FIBA-гийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын нэрийн өмнөөс оролцож , нэг тоглолтод дунджаар 18 оноо авч, аварга болсон. Тэмцээнд түрүүлснээс гадна бүх оддын багт багтаж, MVP шагналыг хүртсэн.  

БАРИМТ  9

Ахлах сургуулийн төгсөх жилдээ Бил нэг тоглолтод дунджаар 32.5 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 2.8 оновчтой дамжуулалт өгч байсан нь од болох замналд нь ачаа өгсөн. 

БАРИМТ  10

Тэр Миссури мужийн ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчөөр 2011 онд шалгарч байв. Мөн 2011 оны "Gatorade" Үндэсний шилдэг тоглогчоор шалгарсан байна. 

БАРИМТ  11

2009 оны 11 дүгээр сарын 30-нд Бил Флоридагийн их сургуульд элсэв. Бил 2011-12 оны улиралд дасгалжуулагч Билли Донованы "Gators" багт тоглож байхдаа сургуулиасаа спортын тэтгэлэг хүртэж байжээ. 

БАРИМТ  12

Флорида дахь анхны тоглолтдоо Биал гараанд гарч, 14 оноо авчээ. Бил 2011 оны 11 дүгээр сарын 28-нд "SEC"-ийн долоо хоногийн шилдэг сурагчаар тодорсон. 11/21-11/28 долоо хоногт Райт Стэйт , Жексонвилл багуудыг хожиж, Бил 18.5 оноо, долоон самбар, хоёр дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилсан гэдэг. 

БАРИМТ  13

2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд Бил коллежид суралцах сүүлийн гурван жилийнхээ өмнө NBA-ийн драфтын төлөөх эрхээ зарлав. 2012 оны зургадугаар сарын 28-нд Вашингтон Визардс багт драфтын гуравдугаар сонголтоор очсон. Бил 2012 оны 12 дугаар сар болон 2013 оны нэгдүгээр сард Дорнод бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор тодорсон. 2013 оны нэгдүгээр сарын 04-нд Бруклин Нетс багийн эсрэг хийсэн тоглолтонд Бил карьерийнхаа анхны дээд амжилт болох 24 оноог авчээ. 

БАРИМТ  14

2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд флей-оффд Оклахома Сити Тандер багт нэмэлт цагт хожигдсоноор Бил 34 оноо авч тухайн үеийн карьерынхаа дээд амжилтыг давлаа. Хожим нь Мемфис Гриззлис багт хожигдохдоо 37 оноо авч, өөрийн хувийн дээд амжилтын жишиг тогтоосон. 

БАРИМТ  15

Бил Нью Орлеанд болсон 2014 оны NBA-ийн бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээнд Марко Белинеллид хожигдож, дэд байрт шалгарсан. Тухайн үед Beal тэмцээний түүхэн дэх хамгийн залуу өрсөлдөгч байсан юм. 

БАРИМТ 16

2014 оны дөрөвдүгээр сарын 29-нд тэдний баг Дорнод бүсийн плей-оффын эхний шатанд Буллз багийг хожиж, хоёрдугаар шатанд шалгарсан нь 2005 оноос хойш гаргаагүй амжилт байв. 

БАРИМТ 17

2014 оны улирал түүний хувьд хар дарсан зүүд л байлаа. 2014 оны 10 дугаар сарын 11-нд Бил MRI шинжилгээнд хамрагдсан бөгөөд түүний зүүн бугуйнд скафоид ясны шилжилтгүй хугарал илэрсэн тул мэс засал хийх шаардлагатай болсон. Дараа нь тэр 6-8 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон. Улирлын эхний есөн тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөний дараа 11 дүгээр сарын 19-нд Даллас Маверикс багийн эсрэг улирлын анхны тоглолтоо хийсэн.

БАРИМТ  18

2015 оны арваннэгдүгээр сарын 04-нд Бил 25 оноо авч, гурван онооны шидэлт хийснээр Визардс Сан Антонио Спөрс багийг 102-99 харьцаатай хожлоо. Бил 2015-16 оны улиралд бэртэл гэмтэлтэй байсан бөгөөд 11 дүгээр сарын дундуур мөрөндөө бэртэл авч гурван тоглолт, баруун доод хөлний гэмтлийн улмаас 12 дугаар сарын 11-ээс нэгдүгээр сарын 11-ний хооронд 16 тоглолт өнжсөн.

БАРИМТ 19

2016 оны гуравдугаар сарын эхээр тэрбээр дахин нэг удаа талбайд гарсан бөгөөд аарцагны яс, шөрмөсний гэмтлийн улмаас гурван тоглолт өнжсөн. Тэрбээр 2015-2016 оны улиралд 55 тоглолтод оролцож, 35 гараанд гараагүй амжилт үзүүлсэн ч нэг тоглолтод 17,4 оноо дунджилж, карьерынхаа дээд амжилтыг тогтоожээ. 

БАРИМТ  20

Бил бол Бобби, Беста Билийн нарын хүү. Брэндон, Брюс, Байрон, Брайон гэсэн дөрвөн ахтай. 

БАРИМТ  21

Ах нар нь хөлбөмбөгчид болсон. 

БАРИМТ 22

Ахлах сургуулиа 4.0 голчтой төгссөн. Харин коллежид биологийн чиглэлээр суралцсан тэрбээр хачирхалтай нь өөрийгөө толгой муутай гэж боддог байжээ. 

БАРИМТ  23

Бил болон түүний найз охин Камиа Адамс нар гурван хүүхдийн эцэг эх юм. 

БАРИМТ  24

Биал Виржиниа мужийн Маклин дахь Францын Прованс маягийн 12 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай харшаа "&pizza"- г үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Стив Салисид 3.5 сая ам доллараар заржээ.

image

Вашингтон Визардс багийн од Брэдли Бил солилцоогоор Финикс Санс багт очиж, шинэ их гурвалыг бүрдүүлэв. Тэгвэл бид түүний тухай сонирхолтой 24 баримтыг бэлтгэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR DANIEL (197.211.58.31)
    Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Аполло гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: ------------------------------------------------- Хүндэтгэсэн: ДР Даниел
    2023 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 31 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 57 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    17 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 20 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 59 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 24 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 30 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    19 цаг 11 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 33 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 26 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 31 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    22 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 27 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 29 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 45 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 50 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 58 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    Өчигдөр 09 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК