Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гансүх: Эрсдэл үүрэхэд бэлэн, тэвчээртэй хүн л энэ салбарт үлдэнэ

2023-6-28
0
ЖИРГЭХ

"Олон улсын жижиг дунд үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн үргэлжилж байна. Энэ үеэр "BOGTS" болон "HUNNU" файшн брэндийн үүсгэн байгуулагч С.Гансүхтэй бүтээлүүдийнх нь онцлог, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн тухай ярилцлаа.  


-Танайх анх хэдэн ажилтантай байсан юм бэ?

-Ганц ажилтантай байлаа, тэр нь би. Түүнээс хойш өсөж дэвжсэн. Цар тахлын өмнө бол 48 ажилтантай байсан. Одоо борлуулалт, эсгүүр, бүтээгч, гүйцэтгэгч, туслах ажилтан гээд 24-26 ажилтны хооронд хэлбэлзэж байна.

-Хэдэн жилийн хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл вэ?

-29 жил. Монголчуудын маань шавхагдашгүй ундрах үндэсний их баялаг болох малын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэн амжилттай явж байна. Таван хошуу малынхаа арьс, ноос ноолуурыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  Америк, Европын орнууд болон хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн.

-Ер нь энэ бүхэн хаанаас эхлэв?

-Би багаасаа үйлдвэрийн оёдолчин, дизайнер гээд “бүтээдэг” хүмүүсийн гэр бүлд өсөж хүмүүжсэн юм. Тиймээс арьс ширтэй ойрхон, ойлголт сайтай байсан. Зах зээлийн нийгэмд ороод ирэхэд миний сайн хийж чадах, мэдэх зүйл нь арьс ширэн бүтээгдэхүүн л байлаа шүү дээ. Тухайн мэдлэгээ хөгжүүлж, энэ талбарт хөл тавьсан.

Би зөвхөн ганцаараа хөгжөөд зогсоогүй. Манай компанид ажиллаж байсан, надаас суралцсан залуусын бий болгосон гадаад, дотоодын 14 том брэнд бий.

Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Якут гэх мэтээр дурдаж болно. Төрсөн дүү маань “Хөөндий” нэртэй адууны арьсан гутал үйлдвэрлэдэг. Мөн дотооддоо олон төрлийн гутал үйлдвэрлэдэг мэргэжлийн гутлын дизайнерууд байгаа. Бас нэг дүү маань эсгүүрийн хутга, гутлын хэвлүүр үйлдвэрлэдэг.

-Танай арьсан эдлэлийн түүхий эд нь боловсруулалтын ямар, ямар үе шатыг дамждаг вэ?

-Арьс шир бол мах дагасан түүхий эд шүү дээ. Гарал үүсэл нь тодорхой, мөшгөх системд бүртгэгдсэн түүхий эд нь боловсруулагч “Их эргэлт” компани дээр ирдэг. “Их эргэлт” компани олон орноос байгалийн гаралтай эко боловсруулалтын материалыг оруулж ирээд түүхий эдээ боловсруулдаг. Усаа дотооддоо цэвэршүүлдэг байгууламжтай учраас бид энэ үйлдвэрийг сонгон хамтарч ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд өдгөөг хүртэл хамт явж байна.

-Танай бүтээгдэхүүний тоног, чимэглэл их өвөрмөц юм.

-Тоног чимэглэлийн тухайд 2000 оноос хойш судалгаагаа хийсэн. Харин 2010 онд өөрсдийн бүтээлдээ “зориулж” Монголын үндэсний гаралтай, археологийн болон бидэнд өвлөгдөж ирсэн өв соёлоосоо шингээн тусгай захиалгаар хийлгэдэг болсон. Үүгээрээ онцлог. Арьсан бүтээгдэхүүн дээрээ ийм тоноглолуудыг хийж өгснөөрөө, мөн гарал үүсэл тодорхойлох мөшгих системийн QR кодыг арьсан бүтээгдэхүүн болгондоо хийдэг болохоор л ялгардаг юм болов уу гэж боддог.

Түүнээс биш манай арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тийм ч олон биш. Уг нь олон байсан. Цаг хугацааны явцад ажиллах хүч болоод цар тахлаас үүдэн  зарим үйлдвэр хаалгаа барьсанд харамсаж байгаа. Гэхдээ нэгэнт хийж байсан, ажиллаж байсан мундаг залуус учраас үүд хаалгаа дахин нээх байх. Сайхан цаг ирж байгаа гэж боддог учраас дахин хөл дээрээ босож, шантрахгүй урагшлаасай.

-Арьс ширний салбарт тогтож үлдэх гэж хичээсэн 29 жил дардан шулуун байгаагүй байх. Монголд үйлдвэрлэл эрхлэх бэрх гэдэг. Таны хувьд?

-Амаргүй л дээ. Үйлдвэрлэл, ажил хийсэн хүн болгон буруутан болж үлддэг, эрсдлээ өөрсдөө үүрдэг, янз бүрийн татварын бодлогууд байдаг. Байнгын ашиг орлого олоод байдаг зүйл биш.

Байгаа бүхнээ шавхаж байж л өнөөдрийн зэрэгт хүрэх нь үнэн. Зах зээл нь хэцүү. Борлуулт ч хэцүү. Өртөг өндөртэй. Чөлөөтэй эргэлтэд ороход боломж бага. Хамгийн шалгарсан хүмүүс л арьс ширний үйлдвэрлэл рүү ордог. Хамгийн шигшмэл, эрсдэл үүрэхэд бэлэн, тэвчээртэй хүн л энэ салбарт үлдэнэ.

Бидний үйлдвэрлэсэн болгон нүд ирмэхийн зуур зарагдахгүй. Зарим нь өдөртөө, зарим нь хоёр гурван жил ч болно.

Бүх зүйл дардан замаар явдаггүй юм шүү дээ.

Аливаа зүйлийг хийж бүтээхэд маш их цаг хугацаа, судалгаа хийх ёстой болно. Гүйцэд судалж, шийдэл гаргаж байж зах зээлийн эргэлтэд оруулахгүй бол болохгүй. Иргэд биднээс бүтээгдэхүүн худалдаж авна гэдэг дүнгээ тавьж байна гэсэн үг. Хаашаа ч явсан өргөн уудам тал нутаг. Тал нутагт мал сүрэг. Энэ бол манай улсад л байдаг зүйл. Зэрлэг амьтадтай адилхан. Манай таван хошуу малын бүхий л бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдгийг гадаад дотоодын судлаачид судалчихсан байдаг юм билээ. Тиймээс дэлхийд өрсөлдөх боломж бидэнд байгаа шүү, Монголчууд аа.

-Малын арьс үнэгүйдчихсэн биз дээ?

-Бүгд л ярьж байна. Амьдралд буухаараа үнэгүйдээд байгаа зүйл биш. Бүгдээрээ л хөдөлмөрлөх ёстой юм. Хамгийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бид нарт л түүхий эдийг өндөр үнэтэй болгох боломжууд бий.

Түүхий эд байхдаа үнэ хүрдэггүй. Түүнд нэмүү өртөг, хүний хөдөлмөр, чадвар шингэж байж эцсийн бүтээгдэхүүн болдог. Маш олон шат дамжлага байгаа.

Анхан шатны түүхий эдийг бэлтгэхээс эхлээд гүн боловсруулах, нойтон боловсруулалт тээвэр гээд нэг бүтээгдэхүүний ард  500 орчим хүмүүс, олон компани, хоршоодууд байдаг. Малчдаас гараад бүхэл бүтэн систем дамжиж эцсийн бүтээгдэхүүн болдог юм аа.

-“The Hu” хамтлагтай хэзээнээс хамтран ажиллах болсон билээ. Нүүр царай гэж бас л чухал шүү?

-2019 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Дэлхийн орон, орноос бүтээгдэхүүн захиалан авч байна. “Хү” хамтлагийнхан арьсан хувцсаа өмсөөд, манай салбарын нүүр царай болчихоод байна. Баялаг бүтээгчдийнхээ үйлдвэрлэлээр гангарч, гадныхны худалдан авах сэдлийг төрүүлж байна шүү дээ.

-Өдгөөг хүртэл хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв?

-Энэ 29 жилийн хугацаанд нэр төрлөөрөө гэвэл 300 гаруй янзын бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн. 2000 гаруй санааг туршиж үзсэн. Хэрэглээ яаж өөрчлөгдөнө, түүнийг дагаж бүтээгдэхүүн өөрчлөгдөнө. Дахин шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэхэд олон жилийн туршилга нөлөөлдөг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг асар их цаг хугацааг шаарддаг зүйл.

-Гэхдээ энэ “хэцүү” салбарт багахан хэмжээний ч дэмжлэггүйгээр явна гэж байхгүй юм шиг?

-Швейцарын өдрүүд наймдугаар сарын эхний долоо хоногт болох юм билээ. Швейцарын хөгжлийн агентлаг 17 жилийн хугацаанд манай хөдөө аж ахуйн салбарт хөрнгө оруулалт хийсэн. Мөн жилд 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж өгдөг байсан. Энэ төсөлд манай хоёр компани хамрагдсан. Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг нь тодорхойлох, эко боловсруулалтаар хийсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломжуудыг өгсөн, төсөлдөө хамруулсан Швейцарийн хөгжлийн агентлагт маш их баярлаж байна. 

Сая мөшгөх системийн программд бүртгэгдсэн бүтээгдэхүүнээ БНХАУ-ын “Global China” группт албан ёсоор экспортолж эхлээд хоёр хоног болж байна.

Ирэх сарын 2-нд Бээжин хотод Монголын элчин сайдын яам дээр  30 гаруй орны төлөөлөгчтэйгээр нээлтээ хийх гэж байна. Мөн салбарынхандаа “Шавхагдашгүй ундрах үндэсний баялаг”-аараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд амжилттай гарахыг ерөөж байна.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.185.221)
    Бүтээгдэхүүнээ хаагуур зардаг юм болоо? Зурган дээр байгаа цүнх их гоё юмаа
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК