Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхболд: Монгол бөхийн дэг жаяг хамгийн их мөрдөгддөг үе бол наадмын бэлтгэл

2023-7-05
0
ЖИРГЭХ

Сүүлийн 10 жилийн Үндэсний их баяр наадмаас долоон түрүү, гурван үзүүр авсан "Увс нуур" бөхийн галаар бид баяр наадмын сорилго барилдааны өмнө очсон билээ. Энэ үеэр “Увс нуур” галын ахлах дасгалжуулагч, ОУХМ Д.Энхболдтой ярилцсанаа хүргэж байна.


 

-“Увс нуур” бөхийн галын дасгалжуулагчаар та хэд дэх жилдээ ажиллаж байна?

-Би 2008 оноос хойш 15 жилийн хугацаанд бөхийн “Увс нуур” галын багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд туслах дасгалжуулагч, дасгалжуулагч хийж байгаад сүүлийн хэдэн жил ахлах дасгалжуулагч хийж байна.

 

-Танай гал дээр энэ жил хэчнээн бөх гарсан бэ? Улсын наадамд хэчнээн бөх зодоглох вэ?

-Энэ жил манай гал дээр 70 гаруй бөх бэлтгэлээ базааж байгаа. Бэлтгэл одоо шувтрах тийшээ хандаж байна. Галын бөхчүүдийн сорилго барилдаан, галын наадмын дараагаар сумын наадамд болон аймгийн наадамд барилдах бөхчүүд бэлтгэлээс бууж аймаг аймагтаа очиж барилдана. Манай бөхийн галаас энэ жилийн улсын наадамд 10 гаруй бөх барилдахаар бэлтгэлээ хийж байна.

 

-Энэ жилийн наадмын бэлтгэлийн онцлог гэвэл? 

-Энэ жилийн бэлтгэлийн онцлог гэвэл, манай гал олон аваргатай. Аваргууд маань цолоо ахиулах, бөхийн дээд цолонд хүрэх зорилго өвөртлөөд бэлтгэлээ хангаад байж байна. Наадам ойртсон үед барилдааны бэлтгэл түлхүү хийж байгаа. Өглөө 06:00-06:30 цагийн хооронд босоод хөнгөн гүйлт, амьсгал задлах бэлтгэл хийдэг. Өдөр 11:00 цагаас барилдааны бэлтгэл хийгээд орой бас дахин хийнэ. Тэгээд 20:00 цагт оройн тоогоо хийгээд 21 цаг гэхэд амарсан байх ёстой. 

Наадмын бэлтгэл бол нийтийн бэлтгэл шүү дээ. Манай галын нэг гол онцлог бол аварга цолтой бөх байна уу, залуу бөх байна уу багшийн үгээс зөрөх боломжгүй. Багшийн хий гэснийг л хийнэ. Хэзээ ч, ямар ч хүн зөвшөөрөл авахгүйгээр ийш тийш явна гэсэн зүйл байхгүй. Өглөөний бэлтгэлд хүртэл гарч ирэхгүй гэсэн нэг ч хүн байдаггүй.

Ерөнхий бэлтгэл болон гүйж харайж, суниах, барилдах гээд юу байдаг бүгдийг ялгаагүй хийцгээнэ. Хоолондоо хүртэл яг цагтаа эрэмбийнхээ дагуу орж, цагтаа амарсан байна. Манай галын давуу тал гэвэл сахилга бат арай өндөр гэж боддог.

 

-Шинээр барилдаж байгаа залуу бөхчүүдийн тоо нэмэгдсэн харагдаж байна?

-Манай гал залуу үеэ дэмжихийг боддог. Бөхийн галын бодлого ер нь залуу үе рүүгээ нэлээн чиглэсэн байдаг.

 

-Өнгөрсөн жил сэтгүүлч Ч.Лодойсамбуу танай гал дээр бэлтгэл хийж байсан шүү дээ. Тэгвэл энэ жил гаднаас бөх сонирхогч хүн бэлтгэл хийж байгаа юу?

-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнгөрсөн жил манай гал дээр ирж бэлтгэл сургууль сонирхож, бэлтгэл хамт хийгээд, бөхийн амьдралтай танилцаж байсан. Энэ жилийн хувьд манай хөрш орон Тува Улсын залуу бөхчүүд манай галд хүсэлт тавиад хүсэлтийн дагуу одоо хоёр бөх бэлтгэл хангаж байна. Хоёулаа өсвөрийн залуу бөх буюу 18, 19 настай залуус байгаа. Энэ хоёр маань аймаг, сумын наадамд барилдана.

 

-Сахилга бат өндөр байснаар бөхчүүдийн амжилтад нөлөөлнө гэж үздэг үү?

-Сахилга бат өндөр байгаа нь тэр хүн төвлөрөл ихтэй байна гэсэн үг. Төвлөрнө гэдэг нь ялахын үндэс. Хэн нэгэнтэй ярьж маазарч, дуулж наргих чөлөөт цаг бас гаргадаг. Орой 20-21 цагийн хооронд дуулж хуурдаад чөлөөт цагаа өнгөрөөдөг. Тэгээд 21 цаг гэхэд л бүх дуу чимээ тасраад амрах байрандаа орж амардаг. Эрт амрах нь эрт сэрэхийн эхлэл шүү дээ. Эрт амарсан хүн өглөө эрт нойроо харамлахгүй сэрнэ. Бас нойр нь ханачихсан хүн бол тайван байж, ямар нэгэн сөрөг байдал биед үүсэхгүй. Тэгэхээр бөхчүүд, тамирчдын хувьд хамгийн чухал зүйл бол эрт сайхан амрах. Амарч чадсан хүн бэлтгэлээ гүйцэт сайн хийнэ гэсэн үг. Бэлтгэлээ сайн хийсэн хүн амжилттай сайн барилдана.

-Бэлтгэлээ хийгээгүй эсвэл дэг зөрчсөн үед зарим багш нар сурдах гэхчлэн биеийн шийтгэл өгдөг бол таны хувьд бөхчүүдээ шийтгэдэг үү?

-Сурдах энэ тэр гээд байдаг л даа. Би гэхдээ хүнийг сурддаггүй юм. Ер нь бол тасалж болохгүй шүү гэсэн ойлголтыг л өгдөг. Бэлтгэл гээчийг нөхөж болдоггүй. Өнөөдрийн бэлтгэлийг алдлаа гэхэд маргааш нөхөх боломжгүй. Манай олон гавьяат, олон хүмүүс ч ярьсан байдаг. Бэлтгэлийг тасалж болохгүй.

Амжилтад хүрэх гэж байгаа бол ямар ч бэлтгэлийг хийх л хэрэгтэй. Одоо энэ бэлтгэл хийж байгаа 70 гаруй бөх бүгдээрээ амжилтад хүрэхгүй шүү дээ. Спорт бол хатуу, чанга зүйл. Хэн хариуцлагатай, хөдөлмөрч, тэвчээртэй, чармайлттай байна, хэн үнэхээр үнэнч байна тэр хүн л хүссэн цолондоо хүрнэ.

-Ийм чанга бэлтгэл хийн, хичээж чармайж байгаа хүмүүсийг цагт бариулж, идэвхээр нь давуулна гэсэн яриа гараад байгаа, энэ талаар таны бодол?

-Үндэсний бөх бол тэвчээрийн спорт. Хэн тэвчээртэй нь л давдаг. Долоо, найм, есийн даваанд гэхэд л бөхчүүд нэг нэг цаг барилдах жишээний. Тийм спорт дэлхий дээр хэд байна гэвэл өөр бараг байхгүй. Тэгэхээр үндэсний бөхийг цагт барьж, дүрмээр зохицуулж, идэвхээр давуулна гэдэг бол үнэхээр буруу. Бид үндэснийхээ өв соёлоор оролдоод байхын хэрээр л үүнийгээ үгүй хийх магадлалтай. Хамгийн их тэвчээр, хамгийн их хүч чадал шаарддаг спортыг цагт бариулчихаар юу болох вэ. Монголчууд хэзээ ч уйдалгүй, хоёр бөх барилдаад харанхуй болчихсон байхад үзсээр л байдаг шүү дээ. Тэр чинь л монгол наадам. Энэ чинь олимпын юм уу спортын төрөл биш. Үндсэн цагийн хувьд жүдо дөрвөн минут, самбо таван минут, чөлөөт бөх зургаан минут барилддаг.

Гэтэл манайх нэг цаг хүртэл барилддаг хамгийн том тэвчээрийн спорт учраас ард түмэн үүндээ маш их хайртай байдаг. Манай өвөг дээдэс хонон өнжиж барилддаг байсан түүх байгаа шүү дээ.

-Бөхчүүдийн хооллолтын тухайд?

-Манай бөхийн галууд бүгдээрээ жигд дээ. Өдөрт гурван удаагийн хоол иднэ. Өглөө хөнгөн цай иднэ, өдөр, оройдоо сайн хооллоно гээд. Хүмүүсийн дунд нэг ойлголт бас байна л даа. Бөхчүүд гэхээр тогоо тогоогоор хоол идээд, хундага хундагаар архи уугаад байдаг зүйл биш шүү дээ. Бусадтай л адилхан иддэг.

-Танай галын хувьд бэлтгэлийн үеэр архи дарсны хэрэглээг хязгаарладаг гэсэн үнэн үү?

-Маш их хязгаарладаг.

Зөвхөн "Увс нуур"гал гэлтгүй бөхийн бэлтгэлд гарсан хүмүүс монгол бөхийн жаяг дэг хамгийн их мөрдөгддөг цаг үе бол наадмын бэлтгэлийн үе шүү дээ. Бөхчүүд маш их хямардаг. Ер нь монгол бөхийн жаяг дэг, ёс журам, ах захаа хүндлэх, эрэмбэ дараагаа мэдэх зэрэг бүхий л зүйл цаг ямагт явагддаг зүйл бол наадмын бэлтгэл. Тийм болохоор наадмын бэлтгэл сонирхолтой, хүмүүст дурсамж болон үлддэг зүйл. Энд хэзээ ч сахилга батгүй зүйл гаргахыг хүсэхгүй. Хэн ч хүсдэггүй, ер нь гардаг ч үгүй.

-Бөхчүүд их хямардаг үе гэж байна. Залуу бөхчүүд сахилга бат өндөр мөрддөг газар бэлтгэл хийхээр тэдэнд хэрхэн нөлөөлдөг бол?

-Ер нь үндэсний бөх бол том спорт, том соёл. Энэ спорт, энэ соёл чинь угаасаа тэр хүнийг аясаараа хүншүүлээд явчихна. Хэцүү байх үе бий шүү дээ. Тэгээд маргааш нь түүнтэйгээ эвлэрнэ, нөгөөдөр нь дасна. Ингээд тэр соёлдоо уусаад явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ спорт, энэ соёл өөрөө хүмүүсийг хөгжүүлж байгаа юм. Түүнээс биш хэцүү байх үе бол байх шүү дээ. Залуу бөхчүүдийн хувьд анх удаа наадмын бэлтгэлд гарч байгаа бол бөхийн бэлтгэлийг үзээд шантардаг. Халуун наранд бэлтгэл хийнэ, тэгээд нуруу гар нь шарагдаж түлэгдэнэ, заримынх нь хоол ихдэж, заримынх нь багадна, унтах ор дэвсгэр нь таарахгүй бол нойр хулжина гээд асуудал нэлээд тулгамдана. Гэвч тэр бүхий л зүйлд дасан зохицсоор байж бөх болно шүү дээ.

-Зарим бөхийн бэлтгэл цөмөрдөг гэлцдэг. Наадмын бэлтгэлээр бөхчүүдийн бэлтгэл цөмрөх, эсвэл дутах зүйл хэр их гардаг вэ?

-Наадмын бэлтгэл бол бүтэн жил хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг харах хамгийн торгон цаг үе. Үүнд багш нар болон бөхчүүд маш хариуцлагатай хандаж бэлтгэлээ сайн хийж, амралт сайн гаргахын төлөө олноор нь цуглуулсан зүйл шүү дээ. Тэгэхээр наадмын бэлтгэл дээр бэлтгэл цөмрөх, бэлтгэл дутах асуудал байнга л гарна. Нэг багш далан хүнийг яг нэг түвшинд аваачиж, бэлдэнэ гэдэг боломжгүй. Тиймээс заримынх нь бэлтгэл цөмрөх магадлалтай, заримынх нь бэлтгэл дутах магадлалтай. Цөмрөхгүй, дутахгүй байх ганц нэг жижиг шалтгаан байгаа. Намар, өвөл, хаврын бэлтгэл маш сайтай хүн бол бэлтгэл дутах, цөмрөх нь харьцангуй бага гэж хардаг.

 

-Саяхан болсон “Үндэсний алтан цом”-ын барилдаанаар Увс аймгийн бөхчүүдэд үзэгчид өндөр хүлээлттэй байсан шүү дээ?

-“Үндэсний алтан цом”-ын барилдаанд яагаад ч юм манай бөхчүүдэд шалтгаан гарч ирээд байсан. Булган аймгийнхантай барилдахад манай аваргууд бүгд ханиадтай, бүр хатгаа болтлоо хүндэрчихсэн, сэлгээний бөх байхгүй болж таарсан. Хамгийн сүүлийн барилдаанд бүр барилдаж чадаагүй шүү дээ. Тэр үед бас нэлээн бэртэл гэмтэлтэй байгаад баг бүрдэж өгөхгүй байсан гээд шалтгаан олон байгаа л даа. Хүмүүс ойлгох нь ойлгоод, ойлгохгүй нь тэгээд барилдсангүй гээд л.

Бид ямар нэгэн байдлаар энэ барилдаанд барилдахгүй шүү гэсэн зарчим бариагүй. Барилдахыг маш ихээр хүсэж, маш их хичээсэн боловч ер нь болж өгөөгүй олон зүйл тохиолдсон. Үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Алтан цом”-ынхоо хаалтын барилдаанд барилдаж чадаагүйдээ бид их харамсаж явдаг. Бөхөд хайртай ард түмнийхээ итгэлийг алдсанд энэ ташрамд уучлалт хүсэж байна.

Сүүлийн 10 жил манай “Увс нуур” бөхийн гал наадмын өнгийг тодорхойлдог, “Увс нуур” галын бэлтгэл наадмын чанар чансааг тодорхойлдог болсон. Манай идэр аваргуудад ард түмэн бас их хүлээлттэй байгаа. Хэн нь цол чимгээ ахиулах бол гэсэн өндөр харируцлага ард түмнээс хүлээж байгаа учраас бид бэлтгэлээ их чамбай хийхийг хичээж байна.

 

-Наадмын өмнөх үетэй зэрэгцээд танай галаас таван бөх шийтгэл хүлээж барилдах эрхээ хасуулсан. Бөхчүүдэд оноосон шийтгэлийг хэрхэн дүгнэж байна?

-Бидний хувьд энэ жил их хатуу жил болж байна. Мэдээж алдаа гаргасан бол алдаагаа ухамсарлаж хариуцлагаа хүлээж, удирдлагуудын гаргасан шийдвэрийг дагаж таарна. Гэхдээ манай галын хувьд их харамсалтай, цолоо ахиулах боломжтой байсан Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, цол авах боломжтой байсан аймгийн арслан Б.Өсөхбаяр нар асуудалд холбогдлоо. Мөн бас гурван бөх маань эрхээ хасуулсан гээд энэ бүхэн бидэнд "эвтэйхэн байна шүү гэсэн сануулга" өгч байгаа шүү дээ. Шийтгэлийн тухайд бид олон талаас нь шүүж болно. Нэгэнт тэр хүмүүс ярилцаад шийдвэр гаргачихсан байгаа. Тэгээд одоо хугацаагаа нааш нь татах нь уу яах бол гээд шийдвэрийг хараад байж байна.

 

-"Увс нуур" галынхан Харзтайд тогтмол гарч бэлтгэл хийж байна. Ер нь энэ газарт наадмын бэлтгэлээ байнга хийдэг учир юу вэ?

-Бид нарыг гарахаас урд Монгол Улсын аварга Д.Хадбаатар Харзтайн хуучин амралтад бэлтгэлд гараад 1976, 1978 оны улсын наадамд түрүүлж байсан түүхтэй газар.

Манай гал 1998 оноос хойш энэ газарт ирж бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд сүүлийн 10 жилд долоон түрүү гурван үзүүр авсан ээлтэй сайхан хангай.

Жинхэнэ нэр нь бол Харзтайн сэрүүн дэнж гэдэг газар. Одоо энэ газарт манайхаас гадна Өмнөговь, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай аймгийн бөхчүүд бэлтгэлээ хийж байгаа. Маш олон бөхийн гал энд гардаг болсон. Ер нь Д.Хадбаатар аварга бэлтгэлд гарч түрүүлсэн түүхтэй газар л даа.

 

-Олон бөх дасгалжуулж, бэлтгэлийг нь хангаж барилдуулдаг учраас наадмын үеэр танд маш хүнд байдаг байх?

-Толгойны үс бууралтаж, нүүрний үрчлээ нэмэгдэж байгаа юм шүү дээ.

Би долдугаар сарын 10 хүрээд ер нь унтахаа байчихдаг. Нойр ч хүрэхгүй. Өндөр даваанд гарахын хэрээр л нервтээд нөгөө биеэ барих асуудал чинь маш ихээр нэмэгдэнэ. Ер нь тэгээд ажлынхаа үр дүнг харах шиг сайхан зүйл байхгүй. Аварга арслангууд төрөөд, сайн сайн хүмүүс төрөхийн хэрээр сайхан шүү дээ.

-Тэр хэмжээгээр нутаг усныхаа нэрийг гаргаж, амжилтаа ахиулаад тийм ээ?

-Тийм. Тэр хэмжээгээр нутагтаа, аав ээждээ очихдоо нүүр бардам сайхан очно. Одоо манай гал дээр сумын начингаас аваад даян аварга хүртэл бүх цолтон төрсөн. Яг зарлиг гарч төрсөн бүх цолтон бий. Цаашид дархан аваргатай, даян аваргатай болох боломж бидэнд байна. Хичээж л байна. Тэгэвч санасны зоргоор бас болохгүй л дээ.

 

-Үндэсний их баяр наадам бол монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн чухал баяр. Тэгэхээр монгол бөхийн үнэт зүйл яг юу юм бэ, ер нь бөхчүүдэд юуг чухалчилж заадаг вэ?

-Сайн барилддаг хүн бүхэн бөх биш шүү дээ. Бөх хүн эхлээд хүн болох ёстой. Хүнтэй мэндэлдэг, хүндэлдэг, ёс жаягаа мэддэг байж дараагаар нь бөхийн эрдэмд суралцах ёстой.

Манай бөхийн багш нар ард нь үлдээгээд байдаг бас нэг зүйл бий. Зөвхөн хүн давахын тухай бэлтгэл хийгээд байдаг. Хүн байхын тухай бэлтгэл хийх нь маш чухал. Одоо энэ нийгэм, цаг үе чинь зөвхөн бөх бөхөө давах бэлтгэл хийх нь тийм чухал байхаа больсон.

Бөхийн барилдаан бол таашгүй шүү дээ. Биеэр хэчнээн илүү байгаад, сайн байсан ч гэсэн давахгүй байх тохиолдол гарна. Би хэчнээн өрсөлдөгчөөсөө дутуу байсан ч давсан тохиолдол зөндөө л гарна. Хальтраад нэг тохой ч юм уу биеийн аль нэг хэсэг газар хүрэхэд л тэгээд унасанд тооцдог. Тиймээс хайнга хандаж болохгүй, өрсөлдөгчөө басаж болохгүй, өрсөлдөгчөөсөө сүрдэхгүй байхыг илүү заадаг. Бид одоо хүмүүжилтэй байхыг хичээгээд, сургаад, үглээд л байдаг. Гэтэл алдаа эндэгдэл гарч ирсээр байна. Төгс төгөлдөр зүйл гэж үндсэндээ байхгүй шүү дээ. Багш нар хүмүүсийн хэлж байгаа шиг бөхчүүддээ хэлдэггүй биш хэлдэг. Алдаа гаргаж болохгүй, хэн нэгэн хүний үгэнд хууртаж янз бүрийн эм тан ууж болохгүй гэж зөндөө л хэлдэг. Бидний ярьж байгаа зүйлийг ойлгож авах нь хэр байдаг юм. Бүх л галд хамгийн нандин үе бол наадмын бэлтгэл. Бэлтгэлдээ гарсан үед хамгийн их ёс жаяг яригддаг, бөхийн эрэмбэ дасаа мэддэг цаг үе энэ.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.219)
    Бүх тулааны урлагаас хамгийн эртний сонгодог нь монгол бөх
    2023 оны 08 сарын 08 | Хариулах
  • BAT (102.89.23.19)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    9 цаг 7 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    9 цаг 18 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    9 цаг 30 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    10 цаг 13 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    10 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    10 цаг 29 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    10 цаг 53 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    11 цаг 5 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    11 цаг 7 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 15 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    11 цаг 53 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    12 цаг 32 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    12 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 4 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    13 цаг 41 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    13 цаг 59 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    14 цаг 7 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    14 цаг 18 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    14 цаг 52 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    15 цаг 2 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК