Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Дундговийн "дулаан хүн" Улаанхүү

2023-7-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр Дундговь аймгийн Луус сумын уугуул. Аймгийн алдарт уяач цолтой. 

БАРИМТ  2

Улаанхүү дөрвөн охин, нэг хүүтэй. Хар үрээг нь дунд охин нь унаж хурдлуулдаг байж. Харин улсын наадамд хүүгээрээ унуулжээ. 

БАРИМТ  3

Тэрбээр 2009 он цэргээс халагдаж ирээд морь уях хоббитой болсон. Тухайн жил өөрийн адуунаас унаган үрээгээ уясан нь наадамд 100 гаруйн хүлгээс 19-д  хурдалсан нь урам нэмжээ. Түүний дараа жил ээжийнхээ ах Энхбаатар гэдэг хүний бэлэглэсэн хонгор халзан морийг хавчиг насанд нь уяж, аман хүзүүнд хурдлуулжээ. 2013 оноос бие даан морь уяж, 2015 оноос өдөр тутмын ажил болгосон гэдэг. 

БАРИМТ  4

Тэр бол удам дагасан уяач хүн. Түүний аавын талын улс бүгд л сумын цолтой, саян уяач хүмүүс байдаг гэнэ. 

БАРИМТ  5

Тэр багадаа жин ихтэй хүүхэд байсан учир төдийлөн хурдны морь унаад байсангүй. Гэвч нутаг усныхаа наадамд айрагдаж, түрүүлсэн түүхтэй. Их бага сунгаанд унадаг ч, наадмын өдөр дүү нь унаж, хурдлуулдаг байжээ. Наадмын өдөр харин тэр гэрээ сахиж үлддэг сайн хүү байж. 

БАРИМТ  6

Түүнийг бага байхад тэдний өвөлжөө Дундговь аймгийн төвөөс 48 км-ийн зайд байдаг байжээ. Тэр дөрөвдүгээр анги хүртлээ онц сурсан. Харин тавдугаар ангидаа сургуулиа дур мэдэн орхиж, гэртээ гүйж очсон гэдэг. Тийн очсон хүүгээ аав, ээж нь буцаан сургуульд нь оруулсан ч Улаанхүү наймдугаар анги төгсөөд хөдөө гарчээ. 

БАРИМТ  7

Тэрбээр анх удаа Улсын баяр наадамд хүлэг сойсон нь түрүү байж, түмний хайрыг хүлээсэн юм. Гэрээс гарахдаа зургаан хүлэг хөтлөн гарчээ. Хар үрээ нь улсын наадамд түрүүлж, Хэнтийн Сэцэнханд хоёр морь нь дөрөв, тавдугаар байраар айрагдсан гэнэ. 

БАРИМТ  8

Улаанхүү 2020 онд Аймгийн алдарт уяач цолоор шагнуулсан. Аймгийнхаа баяр наадамд бага насны морьд нэлээдгүй түрүүлгэсэн тэрбээр өнөө жил улсын наадмыг итгэл дүүрэн зорьсон нь энэ. 

БАРИМТ  9

Хар үрээ нь хавар их л өнгөтэй байж. Сэрвээ өндөр, хийц сайхан төрсөн нь битүү хар үрээгээ тэр Цагаан сараас эхлэн Улсын баяр наадамд бэлджээ. Хар үрээ зуны сунгаануудад уралдаагүй байсан. 

БАРИМТ  10

Хар үрээ нь өнгөлж ирэх үед тэр харж чадалгүй морины хашааруу морьтойгоо хатируулсан гэдэг. Уяач хүний хамгийн дээд жаргал бол Улсын баяр наадамдаа хүлэг түрүүлгэх явдал. Тэр ч жаргалаа эдэлж суугаа. 

БАРИМТ  11

Морь бариачийн буруу үйлдлээс болж хар үрээг нь аман хүзүүнд орсон гэхэд Улаанхүү уяач эмзэг хүлээж аваагүй. Тэр харин ч төрийн наадамдаа үрээгээ айрагдуулсандаа сэтгэл хангалуун байжээ. Харин түрүүлсэн гэдэг шийдвэрийг сонсоод баяр төрсөн гэнэ. 

БАРИМТ  12

Түүний гэргий моринд хайртай, сайн хань. "Тийм ч учраас миний морьд хурдалдаг байх" гэж Улаанхүү ярьж байлаа. 

БАРИМТ  13

Хар үрээ нь айрагдсан мэдээг тэр хамгийн түрүүнд ээждээ хэлж, баярын халуун нулимс хацар чигтээ унагажээ. Эр хүний баярын нулимс ихэд үнэтэйн учир энэ. Морь, хүүхэд хоёр нь бахдуулж явахад урсдаг, баргийн гардаггүй халуун нулимс билээ. 

БАРИМТ  14

Төв цэнгэлдэх хүрээлэнд хар үрээгээ цоллуулахаар хөтлөн орж ирэхэд нь наадамчин олон уухайлан, бахдаж байлаа. Тэр үед л Улаанхүү уяач эр хүн болж төрснийхөө эрхэм үнэнг мэдэрчээ. Тухайн мөчид үгээр хэлэмгүй сайхан байсан гэж ярив. 

БАРИМТ  15

Сэцэнханы наадмаас Улсын баяр наадмыг зорихдоо тэр хүүдээ "Том наадам учир хариуцлагатай, сэргэлэн цовоо, авхаалжтай" байгаарай гэж ихэд олон захисан гэнэ. Түүний ярьснаар хүү нь захиасыг нь маш сайн биелүүлж, чадварлаг, ухаалаг унасан гэнэ. Хүүгээ тэр итгэл алддаггүй, авьяастай гэж магтжээ. 

БАРИМТ 16

"Уяач хүний зам зөв байдаг. Тийм ч учраас би зөв амьдарч байгаа. Хар үрээгээ зарахгүй. Төр түмний хайр ивээлийг хүртчихээд мөнгө хараад явах хүмүүс бид биш" гэж тэр хэлж байв. Ах нь Улаанхүүд "Миний дүү төрийн наадамд морь түрүүлгэсэн сайн уяач болно. Даруу, эгэл яваарай" гэж захисан гэдэг. Ахыгаа дагаж уяач болсон хүү урмыг нь хугалалгүй, улсын наадамдаа морь түрүүлгэсэн нь энэ билээ. 

БАРИМТ 17

Түүний бага охин наадмын өмнөхөн мэндэлжээ. Бусад гурван охид нь хурдан морь унадаг. Улаанхүү уяач хүүгээ уяач болгоно гэж боддог. Хүү нь ч моринд хайртай, дуртай. 

БАРИМТ  18

Аав нь Улаанхүүд архи, тамхи битгий хэрэглээрэй гэж захисан. Тийм ч учраас тэр хэрэглэдэггүй. Итгэлийг нь алдаагүй. 

БАРИМТ 19

Улаанхүү "Адуу гэдэг эрхэм амьтан. Уяач хүн оройн дээд цолондоо хүрэхэд малгайн оройд нь морины гурван толгой байдаг юм билээ. Тэгэхээр надаас эрхэм амьтан болж таарна" хэмээн ярилцлагадаа дурдаж байв. 

БАРИМТ  20

Түүний хүү бага насандаа тэднийд ирсэн гэнэ. Улаанхүү хүүгээ өөрийн нэр дээр авахыг ихэд хүсэж явдаг. Хүүдээ хайртай нэгэн. Түүнээс хойш хүлгийн толгойд уурга сунгах хүнийг хүүгээ л гэж боддог. 

БАРИМТ  21

Түүнийг нутаг усныхан нь ажилсаг, эгэл даруу гэдгээр нь магтан сайшаадаг. Тэр ажилсаг, хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг, хүнтэй яриа хөөрөөтэй хүн. 

БАРИМТ 22

Хар үрээ нь түүний дүүгийн унаган адуу. Наадмын дараагаар түүний дүү рүү үрээгээ зарах уу гэж олон хүн асууж, утсаар ярьсан гэнэ. Гэвч тэд хурдан буянгаа зарах сонирхолгүй байгаа гэнэ. 

БАРИМТ  23

Тэр энэ жил найз, хуурай ах дүүсийн хамтаар гал болон гарсан. Тэднийхээ хүч хөдөлмөрөөр л улсын наадамд морь түрүүлгэлээ хэмээж байв. Харин галынхан нь Улаанхүүгээс зөвлөгөө авдаг. 

БАРИМТ  24

Тэр үнэхээр л дуу хуурын өлгий нутаг Дундговийн хүн гэмээр сайхан дуулдаг. 

image

Өнөө жилийн Улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд хөтөлж ирсэн ганц хар үрээгээ түрүүлгэж, эгэл даруу зангаараа наадамчин олны хайр, хүндлэлийг хүлээсэн Дундговь аймгийн Луус сумын малчин, Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн тухай таны сонирхолтой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. UROLOGIST (129.205.113.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 08 сарын 09 | Хариулах
  • DR. UROLOGIST (129.205.113.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 08 сарын 09 | Хариулах
  • Танго (66.181.187.68)
    Зөндөөл магталаа одоо бол. Моринууд түрүүлжл бдаг биздээ.Сумынхаа хүндэт иргэнч боллоо. Арайл гавяать энэ тэр авсангүй. Хүнийг хэтэрхий их магтах тиймч сайхан зшйл биш. Гай болно.
    2023 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.210)
    Энд юу нь буруу байна. Эeрэг ,сайхан мэдээлэл бичиж л байг л дээ.
    2023 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.70.48)
    Сэтгүүлч л юм бол нэлээдгүй гэдэг үг хэрэглэхээ больно уу. Монгол хэлээ сайн сур.
    2023 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.69.63)
    Одоо боль оо, анхнаасаа тавилттай жүжиг л биш бол энэ хүнийг тайван орхи
    2023 оны 07 сарын 20 | Хариулах
    • Chi zaadguimaa!
      2023 оны 07 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 18 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 43 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 7 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 45 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 10 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 17 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 57 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 20 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 12 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 17 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 13 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 15 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 31 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 36 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 44 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 54 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК