Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нандин-Эрдэнэ: П.Бүрэнтөгс аварга зураг дээрхээсээ царайлаг, хөөрхөн инээдэг ах байна

2023-8-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газарт зургаан ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн билээ. Хөдөлмөрч, үлгэр жишээ гэр бүлд олгож буй энэхүү гэрээ Соёлын яамтай болсноос хойш улсдаа анх удаа Соёл урлагийн газрын байртай болж, соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар нэгдсэн тус газарт үндэсний өв соёл, уламжлалт ахуйг залуус, хойч үедээ таниулж, нийтэд сурталчлах зорилгоор олгосон юм.

Нээлтийн үеэр нутгийн иргэд хүрэлцэн ирж төслийн багт талархал илэрхийлсэн бөгөөд Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Нандин-Эрдэнэ энэхүү төслийг санаачлагч П.Бүрэнтөгс аваргад хүндэтгэл үзүүлж, зурсан хөргөө гардуулав. Монгол өв соёлоороо бахархдаг хойч үеийн төлөөлөл болсон авхаалжтай, сэргэлэн энэ охинтой цөөн хором ярилцлаа.


-Зураг хэзээнээс зурж эхэлсэн бэ? П.Бүрэнтөгс аваргын зургийг яагаад зурав?

-Би багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Цэцэрлэгт байхаасаа л зурж эхэлсэн. Зурах маш их сонирхолтой, бүр дурлаж зурдаг хүн л дээ. Тэгээд аваргыг ирэх сураг сонсоод энэ хүнийг ямар гайхалтай хүн бэ гэж бодож, монгол өв соёлоо 21 аймагт түгээж байгаагаар нь маш их бахархсан. Тэр бахархсан сэтгэл мэдрэмжээрээ аваргыг төсөөлж зурсан юм. Монгол гэр бол эртнээс уламжлагдаж ирсэн түүхтэй, өв соёлын нэг болсон гайхалтай зүйл шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг хараад үнэхээр сайхан санагдаж, маш их бахархаж байна. Орж ирээд харахад үнэхээр гоё гэрийг гоё ч тохижуулжээ.

-Аваргатай өмнө нь таарч байв уу? Өөрт нь зориулсан бэлгээ гардуулахад ямар сэтгэгдэл төрөв?

-Аваргатай анх удаа уулзаж байна. Зураг дээрхээсээ хамаагүй ө ндөр, их том биетэй хүн юм. Босоод ирэхэд нь жаахан сүрдсэн /инээв/. Их л өндөр хүн байдаг юм байна. Фейсбүүк, интернэтээс аваргын зургуудыг хараад ийм хүн байдаг байх гэж төсөөлж зурсан. Уулзаад харахад үнэхээр бахархам, сайхан хүн юм аа. Зураг дээрхээсээ ч их царайлаг, ааш зан сайтай, их хөөрхөн инээдэг ах байна. Ер нь одооноос бөх сонирхдог болъё гэж бодлоо /инээв/.

-Хөргөөс гадна ямар төрлөөр зурдаг вэ?

-Олон төрлөөр зурахыг хичээдэг. Сая наадмаар хүүхдүүдийн нүүрэн дээр зураг зурсан. Наадам болохоор би нэг их тухтай байж чаддаггүй. Тиймээс нэг жижиг бизнес хийж үзье гэж бодсон. Сонирхлын дагуу ажил хийхээр их гоё санагддаг юм байна. Эхлээд хүүхдүүдийн нүүрэн дээр зураг зуръя гээд ээжид хэлтэл шууд дэмжээд түүнд нь маш их баярлаж, урам орсон доо. Өмнө нь яагаад ч юм ээжид хэлбэл бараг дэмжихгүй байх гэж бодсон учраас нааштай хүлээж авахад нь их баярласан.

-Хүүхдүүдийн нүүрэн дээр ямар зургууд зурсан бэ? Хүүхдүүд хэрхэн хүлээж авч байв?

-Ихэвчлэн жаахан хүүхдүүд ирж зуруулсан. Ээж аавыгаа дагуулж ирээд зурсны дараа “хөөх” гээд гайхан хүлээж авч байгаа нь хөөрхөн санагдсан. Охидын нүүрэнд голдуу цэцэг, шувуу, эрвээхий зурж өгсөн. Харин хөвгүүдийн нүүрэн дээр бар, арслан, бөмбөг зэрэг зүйлс зурж өгсөн. Эндээсээ урам авсан учраас цаашид бас ингэж зурна гэж бодож байгаа.

-Зураг зурах авьяасаа үндэсний өв соёлтой хослуулж ямар нэгэн зүйл хийе гэж боддог уу?

-Би монгол бичиг, уран зургийг хослуулж бүтээл хийнэ гэж боддог. Тиймээс өөрөө монгол бичгээ сайн сурч, уран бичлэгээр гоё бичиж сурахыг хичээж байгаа. Энэ гэрийн хананд хадсан монгол  бичгийн уран бичлэгүүд нь маш гоё чимж өгч байна шүү дээ. Тэгэхээр улам хичээж байгаад монгол бичгээрээ уран бичиж, зурж сурна.

-Танай ангийнхан, ер нь Сэлэнгийн хүүхдүүд үндэсний өв соёлтойгоо хэр сайн танилцаж, мэдэж байна вэ?

-Ер нь сайн танилцдаг. Манай сургуульд гэхэд сар болгоны 8-нд үндэсний дээлээрээ гоёдог. Бас долоо хоног бүрийн нэг дэх өдөр төрийн дууллаа дуулж шинэ долоо хоногоо эхлүүлдэг. Сургуулийн маань хоёр давхарт монгол гэрийн загвар бүхий хэсэгтэй. Тэнд шагай наадгайгаас эхлээд янз бүрийн эдлэл хэрэгсэл өрөөстэй байдаг. Түүнийг нь хүүхдүүд, ялангуяа бага ангийнхан их сонирхож хардаг юм.

-Хүүхдүүдэд ийнхүү өв соёлоо танилцуулан сурталчилж байгаа нь чамд ямар санагддаг вэ?

-Ирээдүйд Монгол үндэстэн бат бөх байхын эхлэл маш жаахан зүйлээс эхэлнэ шүү дээ. Бидний үр хойч ч бас монгол гэрээ мэддэг, үүх түүхээ мэддэг болбол их гоё байна. Энэ үйл явдлыг Чингис хаан маань ч бас харсан бол бахархах байсан байх даа.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочид (66.181.184.73)
    П.Бүрэнтөгс аварга маань харахад сайхан сэтгэлтэй, өгөөмөр, хүүхдүүдэд их хайртай, Монголын сайхан барилддаг бөх юм даа. Түүнийг харахад хүнд өег сэтгэгдэл төрүүлдэг сайн хүү байгаа юм. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж байна. Даруухан, тэвчээртэй сайхан барилддаг энэ хүүд УБ-ын үзэгчид тэтгэврийн бид талархал илэрхийлж байна.
    2023 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 56 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 1 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 49 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 54 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК