Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уулсаар засуулагч "хар аварга"

2023-8-25
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Дашдоржийн Цэрэнтогтох нь 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай даяар дурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөх билээ.

Баримт 2.

Тэрбээр Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн манлай бөх юм.

Баримт 3.

Чөлөөт бөхөөр зуны олимпод хоёр удаа оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод V байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа эх орноо төлөөлөн оролцож байлаа. Мөн 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадмаас анхны алтан медалийг хүртсэн Монгол болсон юм.

Баримт 4.

Бөхийн спортод 1969 оноос хөл тавьсан тэрбээр хугацаат цэргийн албанд 20 насандаа татагдаж бө­хийн эрдэм мэдлэгийг Монгол Улсын ардын багш Чимэдбазарын Дам­дин­шараваар заал­гаж явсан. Улмаар 1971 онд Батлан хамгаалах нийгэм­лэгийн бөхийн дугуйланд хичээллэж эхэлсэн байна.

Баримт 5.

Тэрбээр 1972 оны баяр наад­маар цэргийн хүү байхдаа зургаа давж улсын начин цол хүртсэн бөгөөд Монгол Улсын аварга Ч.Бээжин, улсын арслан П.Дагва­сүрэн нараар давж өсөх идэр чимэг хүртэж байжээ.

Баримт 6.

Тус наадамд тэрбээр гурав давах зорилготой гарсан гэдэг. Тухайн үед тэр Зүүнбаянгаас “Алдар“ нийгэмлэгт ирчих­сэн байжээ. Тус наадамд зургаа давж 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шаг­нуулсан байна.

Баримт 7.

Тэрбээр улсын начин цол хүртсэнээсээ хойших дөрвөн жилд улсын наадамд зодоглож амжаагүй юм. Учир нь тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд давхацдаг байжээ.

Баримт 8.

Тэрбээр Монгол Улсын аварга Д.Хадбаатартай он жавууд билээ.

Баримт 9.

Улсын гарьд Д.Рагчаа түүний хүргэн хүү юм.

Баримт 10.

Тэрбээр хамгийн анх 1961 онд сургуулийнхаа аварга шал­гаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Түүний дараа 1967 онд сон­гуу­лийн барилдаанд оролцож 16 настайдаа өөрөөсөө том бөхчүүдтэй таарч түрүүлж байжээ.

Баримт 11.

Тэрбээр чөлөөт бөхийн 90 кг-ын жинд хүч үздэг байсан бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд алга­сал­гүй оролцож  80 гаруй медаль хүртснээс олонх нь алт, мөнгөн медаль гэнэ шүү.

Баримт 12.

Тэрбээр заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн монгол бөхийн таван өндөр дараалсан цолыг та­ван жилийн хугацаанд ав­сан. Д.Цэрэнтогтох аваргаас гадна аварга Д.Дамдин, дархан аварга Ж.Мөнхбат ийм амжилт гаргажээ.

Баримт 13.

Х.Баянмөнх аварга 1987 оны баяр наадмаар түүнтэй таарчээ. Баянаа аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яахав. Тү­рүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барил­даарай” гэжээ. Харин энэ үед Д.Цэрэнтонтох аварга “Нээрээ ч тийм дээ“ гэсэн шүү юм бодоод  Баянаа аваргыг тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлжээ. Тэрхүү барилдаанд тэрбээр хамгийн их харамсдаг байлаа.Улмаар уг наадамд Х.Баянмөнх аварга арав дахь удаагаа түрүүлсэн юм.

Баримт 14.

Тэрбээр улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин хоёртой тунасан. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тус барилдаанд Баянаа аваргад өвөрмөц мэх хийж давсан бөгөөд өнөөх нь “Самбо” бөхийн мэх байсан байна.

Баримт 15.

Тэрбээр гурван дархан аваргыг хаяж анх удаа түрүүлж байсан. 

Баримт 16.

Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ ээж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэжээ.

Баримт 17.

Түүний аав “хөл” Дашдорж хэмээх барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байжээ. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан бөгөөд аваргыг багад хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг.

Баримт 18. 

Түүний хүү Ц.Базаррагчаа нь аймгийн начин цолтой.

Баримт 19.

Тэрбээр 1972 оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг ирээд заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай.

Баримт 20.

1990 онд 41 настай байхдаа тухайн үеийн улсын баяр наадмын босоо бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан тахимаа өгч байжээ.

Баримт 21.

Түүний хүрэл хөшөөг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо босгосон. Хөшөө барих санаачилгыг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргаж, нутгийн зон олон, түүний гэр бүл үр хүүхэд, ахан дүүсийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул сийлбэрч, уран дархан Намхайдагвын Оргил урлан бүтээж, Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойгоор буюу долдугаар сарын 28-ны өдөр нээсэн билээ.

Баримт 22.

Тэрбээр ээрмэлийн үйлдвэртэй байсан бөгөөд саяхныг хүртэл тус үйлдвэртээ борлуулагч, менежер, аж ахуйн дарга зэрэг олон төрлийн ажлыг хийж байсан юм. 

Баримт 23.

Түүнд бөхийн 32 шинж бий гэж  бөхчүүд, бөх сонирхогчид, судлаачид ярьдаг байсан. Харин С.Цэрэн аваргад 31 байсан гэдэг.

Баримт 24.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсан нь улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ 18 жил зодоглож уран хурц, түргэн шаламгай барилдаанаараа олон жил наадамчин түмнээ цэнгүүлсэн бөгөөд 2015 онд насан эцэслэсэн билээ.

image

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ XX зууны сүүлийн хагаст тодрон гарч ирсэн, угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол халхын их хүчтэн, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох билээ. Түүний эр ханагар цээжний цаана хүүхдийнх шиг “гэнэн цайлган” зүрх цохилж байсныг Монголын ард түмэн одоо ч мартаагүй. Ингээд түүний талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ы (202.72.245.121)
    баримт гэж энэ товч агуулгатай тэмдэглэлээс арай өөр зүйлийг хэлдэг.
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.113.23)
    Монгол бөхийн дэвжээнээ эргэн төрөг ээ.
    2023 оны 08 сарын 28 | Хариулах
  • Ккк (202.55.188.34)
    Ээрмэлийн үйлдвэртэй байсан гэнэ ээ
    2023 оны 08 сарын 25 | Хариулах
    • Мөнхжаргал
      Ээрмэлийн үйлдвэрт байсан
      2023 оны 08 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 0 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 58 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 37 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 56 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 45 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 26 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 32 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК