Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хүйтэн намрыг ДУЛААЦУУЛАХ С.Жавхлан

2023-9-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хөх Чоно овогт Самандын Жавхлан нь 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Улаангомд төрсөн. 

БАРИМТ 2

Тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа буюу 2000 оноос Монгол улс, улмаар нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улс төрч болжээ. 

БАРИМТ 3

Тэр 2009 онд МУГЖ болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

БАРИМТ 4

С.Жавхлан 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрад-дөрвөдийн яст монгол үндэстэн Даржаагийн Самандын хөвүүн болон төржээ.

БАРИМТ 5

Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм.

БАРИМТ 6

Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь дунд сургуулийн түүх, газар зүйн багш байв.

БАРИМТ 7

Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж мэргэжлийн дуучин болжээ.

БАРИМТ 8

Ахиулан Ардын жүжигчин дуурийн дуучин Г.Хайдав багшийн удирдлага дор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг урлаг судлаачийн мэргэжлээр сурч 2006 онд магистр зэрэг авсан.

БАРИМТ 9

Тэрбээр амьдралдаа хоёр эхнэртэй байсан. Эхнийх Г.Долгормаа. Удаах нь "Шуранхай" хамтлагийн гишүүн, СТА Г.Эрдэнэчимэг билээ. Хосууд энэ оны эхээр тус тусын замыг хөөсөн. 

БАРИМТ 10

Оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх монголы түмэн олонд танигдсан. 2001 оны Насны хайр нь тэр хоёрыг монголчуудын дунд алдаршуулжээ.

БАРИМТ 11

Тэрбээр 2000 оноос өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж, 2000-2003 онд МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулдаг байв. 

БАРИМТ 12

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж «Баясгалан миний найзтай үерхдэг байсан» гэж хэлсэн.

БАРИМТ 13

С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав. Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг. Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.

БАРИМТ 14

2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан. Тэнд төрсөн охин нь Үжингүнж гэдэг нэртэй бол түүний дүү охин Өдрийнцолмон 2011 онд мэндэлжээ.

БАРИМТ 15

Монголсог С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.

БАРИМТ 16

ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид С.Жавхлангийн  “Хамаг Монгол” төслийг 2013 онд 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.

БАРИМТ 17

Эдгээр уран бүтээлчдийг дуучин С.Жавхлан урьсан бөгөөд тэрбээр “Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монгол туургатан даяараа тэмдэглэх учиртай юм байна. Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе иржээ. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой юм. Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж гал бадраах ёслол хийхээр зэхэж байна” гэж ярьжээ. Тэд эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг хамтран сэргээхээр зорьж ажилласан.

БАРИМТ 18

Монгол туургатанд гал бадраах ёслол болох “Хамаг Монгол” төслийн хаалт 2013 оны 09 сарын 28-нд Чингисийн талбайд болсон. Төслийн хаалтын ёслолд 250 гаруй уран бүтээлчид ирж оролцсон бөгөөд эдгээрээс Халимаг, Тува, Өвөрмонголоос нийт 120 зочин хүрэлцэн иржээ.

БАРИМТ 19

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн Амармандах, Номинталст хамтлагийн Дэлгэрмөрөн, Халимагийн дуучин Шараан Бадамхаалга, Чингис Раднаев, Машбатын Баясгалан, Монгуш Сайдаш, Халимаг бүжигчид, Тува бүжигчид,Буриадын байгал чуулгын бүжигчид, ҮДБЭЧ – ын уртын дуучид болон СУИС - ийн уртын дууч, морин хуурч нийлсэн 99 уртын дууч, 33 морин хуурчид зэрэг олон олон уран бүтээлчид оролцов.

БАРИМТ 20

Тэрбээр «Харин ...» (2004), «Хүүгийн бодол» (2005), «Исгэрээ» (2006), «Самандын Жавхлан» (2006), «Би Монгол хүн» (2006), «Чононгоо» (2007), «Надаас чамд» (2008), «Хайрын талст» (2008), «Өмөлзөж харамлах нутаг» (2010), «Гал Дуудсан Монгол Аялгуу» (2012), «Нутгаа санасан Монгол», Хамаг монгол (2014), Манай Монгол Мандана (2019) зэрэг 13 цомогтой. 

БАРИМТ 21

Тэрбээр өөрийн шүлгээр бүтээсэн 21 дуутай. 

БАРИМТ 22

2001-2015 оны хооронд өөрийн уран бүтээлийн орлогоос гэр оронгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хараагүй иргэд, мөн хүнд өвчтэй, хорт хавдартай, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай зэрэг нийт 250 гаруй хүнд туслажээ.

БАРИМТ 23

2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болов. 2020 оны 5 дугаар сард Ардчилсан Намд элсэж, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог Увс аймагт тус намаас нэр дэвшиж өвдөг шороодсон ажээ.

БАРИМТ 24

2007 оноос малчид, иргэдийн эрх ашгийг хохироож, уул ус, гол мөрөнг бохирлож, хордуулж байсан гадаад, дотоодын хууль бус уул уурхайн хэд хэдэн байгууллагуудтай тэмцэж, тухайн нутаг бүрийн иргэдийг зохион байгуулж, нөхөрлөл байгуулан дээрх уурхайнуудыг хаалгасан. 

image

МУГЖ С.Жавхлан өөрийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтоо маргааш буюу энэ сарын 30-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тэгвэл бид түүний тухай сонирхолтой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.154)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2023 оны 09 сарын 30 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.154)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2023 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 17 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 42 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 6 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 45 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 10 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 57 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 19 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 12 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 17 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 13 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 15 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 30 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 36 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 44 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 54 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК