Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд

2025-10-03
0
ЖИРГЭХ

Багшийн суу алдрыг хорвоо даяар дуулах үүрэгтэй биш ч ажил, амьдралын амжилтаа бодож, ачит багшаа магтан дуулдаг нь шавь нарын сэтгэлийн үүрэг билээ. Аравдугаар сарын эхний долоо хоног үргэлжилж байна. Энэ долоо хоногийг багш нарын баяр болгон тэмдэглэсээр иржээ. Та магадгүй "А" үсэг заасан хийгээд амьдралд дөрөө залгуулсан ачит багшдаа одоо болтол баярын мэнд хүргээгүй байгаа юм биш биз. Хэрэв тийм бол бидний бэлтгэсэн энэ нийтлэлээр баярын мэндчилгээ дайгаарай. 


1. Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
… Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин баривал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга
“Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
“Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх
Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм.
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор Цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
“А” үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
“Б” үсгийг муруйлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх, газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх билээ
Хорвоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антарктид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор Өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.
Төгсөлт бүхний ширээн дээрээс
“Арав дахь хаврыг” дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна.
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа эднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.
Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
булаг бүхнийг тэтгэнэ.
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм Та.


2. Энэрэл хайрын номын өглөгч
Эрдмийн ордны мэргэн зөвлөгч
Цагаан сүү шиг сэтгэлтэй
Цаглашгүй их энэрэлтэй
Миний төлөө чиний төлөө
Бидний төлөө бүхнээ зориулсан
Багш таныхаа алдрыг
Бахдан бахдан дуулъя
Багшийн түмэн гавьяаг
Магтан магтан өргөе
Хүсэх алсын холхи замын
Хүний төлөө мөнхийн бамбар
Үг нь үнэн үйлс нь ариун
Ухаан төгс ачлалт хүмүүн
Миний төлөө чиний төлөө
Бидний төлөө бүхнээ зориулсан
Багш таныхаа алдрыг
Бахдан бахдан дуулъя
Багшийн түмэн гавьяаг
Магтан магтан өргөе
Номын далайн зүгч луужин
Нандин бүхний амьд үлгэр
Дуу нь зөөлөн харц нь дөлгөөн
Дурсамж дүүрэн их судар

Эрдэнэт хүмүүний эгэлгүй бахархал
Эрхмийн дээд багш минь та
Энэхэн биеийг минь эрдмээр чимж
Энгүй амьдралын далайд залуур болсон ачтан.

Юу ч мэдэхгүй балчирхан оюунд минь
Юм бүхний учгийг тайлж
Авах гээхийн алтан сургаалиараа
Амжилтанд хүрэх жигүүр болсон хүчтэн.

Захгүй их орчлонгийн хаана нь ч явсан
Заасан бүхнийг тань үргэлж санах болно.
Мэдлэгийн түлхүүрийг гарт минь харамгүй атгуулсан
Миний л мэдэх хамгийн өгөөмөр нь та.
Зураг төөргөөр бидэн хоёр
Зуун жилийн багш шавь болсон
Хугацаатай жилүүд улиран одовч
Хувь тавилангаар учирсан таныгаа мартахгүй ээ.


3. Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд
Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан
Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд
Улсыг удирдаж улам хөгжүүлэх урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.


4. Багш танаа
Багш та –
Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та –
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Багш та –
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та –
Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.
Багш танаа
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ
Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ
Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ
Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ

Таныхаа алтан сургаалийг судар болгон дээдэлсэн
Танхил хоёр шавиас нь өнөөдрийн мэндийг хүргэе!


5. Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья


6. Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!


7. Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь


8. Ачит багшдаа баярлалаa
Ахин тоо заасан
Агуу багшдаа талархлаа
Энгүй их далайд
Сайн яваарай гээд
Санаандаа багтсан бүхээ
Харамгүй заагаад
Ханхир энэ хорвоод багшаас өөр сайн хүн гэж үгүй


9. Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү

Шохой идэн байж болхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ
Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг

Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц

Өөрийнхөө үр хүүхэдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та “чихээ огтлуулан” үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүй миний муу багш
Амьдралд минь инээд болж дэлгэрсэн
Аз жаргалд минь итгэл болж гэрэлтсэн
Өдөр хоногийн уртад ганцхан миний л дэргэд
Өглөө мандах нар шиг инээж хамт байгаарай

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
Яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргалын “КОФЕТОЙ ШҮЛГҮҮД” номын нээлт боллоо
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • MRS DEJANA IVICA (191.101.157.23)
    TANGIBLE INFORMATION ABOUT CHRISTMAS LOAN FOR PLANNING... This is not a normal post that you see every day on the internet where people give fake reviews and false information about excellent financial assistance. I am aware that many of you have been scammed and that fake agents have taken advantage of those seeking loans. I will not call these normal reviews, I will call this situation where I live a witness to how you can get your loan when you meet the company's requirements. It really does not matter if you have a good credit rating or government approval, all you need is a proper ID card and a valid IBAN number to be able to apply for a loan with an interest rate of 3%. The minimum amount is 1000 euros and the maximum amount that can be borrowed is 100,000,000 euros. I give you a 100% guarantee that you can get your loan through this reliable and honest company, we operate 24 hours online and provide loans to all citizens of Europe and outside Europe. They sent me a document that was checked and tested before I got the loan, so I invite anyone who needs a loan to visit them or contact them via email: michaelgardloanoffice@gmail.com WhatsApp for Europe: +38591560870 WhatsApp for USA: +1 (717) 826-3251 After you contact them, let them know that Mrs. Dejana Ivica from Zagreb gave you the information. Seeing is believing and you will thank me later when you get a loan from them. I made a promise that after I get a loan from them, I will post the good news to everyone online. If you have friends or relatives, including colleagues, you can tell them about this offer and that it is happening this CHRISTMAS TIME.
    2026 оны 01 сарын 02 | Хариулах
  • Carmen jill parker (185.181.61.141)
    HOW TO FIND LOST CRYPTOCURRENCIES WITH THE HELP OF RESCUE TEAM RECOVERY COMPANY Recover Your Lost Or Scammed Crypto Currency Today || With The Help Of Rescue Team Recovery Company. As more people invest in Bitcoin and other cryptocurrencies, the risk of losing access to digital assets rises daily. When individuals find themselves locked out of their wallets or fall victim to scams, This is where professional recovery services come into play. Hiring a professional recovery company, such as RESCUE TEAM RECOVERY, can be quite helpful in understanding the intricate world of cryptocurrency recovery. RESCUE TEAM RECOVERY has vast experience with cryptocurrency recovery. Their combination of expertise, tailored solutions, confidentiality, and track record of success makes them an invaluable ally in reclaiming lost assets. Reach Out Today For Help To Recover Your Scammed, Lost Or Hacked crypto currencies or bank monies. Eml: Rescueteamrecovery@cyberservices.com https://youtube.com/shorts/37MoxhwYdxQ?si=3zRhDZWTIQK27_cS
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • Carmen jill parker (185.181.61.141)
    HOW TO FIND LOST CRYPTOCURRENCIES WITH THE HELP OF RESCUE TEAM RECOVERY COMPANY Recover Your Lost Or Scammed Crypto Currency Today || With The Help Of Rescue Team Recovery Company. As more people invest in Bitcoin and other cryptocurrencies, the risk of losing access to digital assets rises daily. When individuals find themselves locked out of their wallets or fall victim to scams, This is where professional recovery services come into play. Hiring a professional recovery company, such as RESCUE TEAM RECOVERY, can be quite helpful in understanding the intricate world of cryptocurrency recovery. RESCUE TEAM RECOVERY has vast experience with cryptocurrency recovery. Their combination of expertise, tailored solutions, confidentiality, and track record of success makes them an invaluable ally in reclaiming lost assets. Reach Out Today For Help To Recover Your Scammed, Lost Or Hacked crypto currencies or bank monies. Eml: Rescueteamrecovery@cyberservices.com https://youtube.com/shorts/37MoxhwYdxQ?si=3zRhDZWTIQK27_cS
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • 11А ангийн сурагч Т.Бямбадолгор (202.5.198.171)
    Хайрт багшдаа баярын мэнд хүргэе.(Доржсүрэн Наранцацрал)
    2024 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • IEM Cologne Major 2026: Улирлын хамгийн том CS2 тэмцээний нэгдүгээр шат 
    1 цаг 11 мин
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
    4 цаг 30 мин
  • Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
    5 цаг 22 мин
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
    5 цаг 27 мин
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
    6 цаг 42 мин
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
    6 цаг 51 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
    7 цаг 12 мин
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
    7 цаг 28 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ
    7 цаг 49 мин
  • Түүх зургаас хальж, дижитал орон зайд амилах уу?
    8 цаг 24 мин
  • Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 52 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
    9 цаг 18 мин
  • Нийслэлийн Иргэний зөвлөлийн даргаар О.Хонгор сонгогдлоо
    9 цаг 37 мин
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: БНМАУ-ын ЗГ-т эрх олгох тухай хууль ТӨК-уудын удирдлагыг хариуцлагаас мултлах халхавч байж болохгүй
    11 цаг 57 мин
  • Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү дэвжээндээ эргэн ирлээ
    12 цаг 12 мин
  • АТГ-т хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээллийн 44 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
    12 цаг 26 мин
  • Энэ оны байдлаар ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ
    12 цаг 50 мин
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
    13 цаг 50 мин
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 19 мин
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
  • Өнөөдөр нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно
24 баримт
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК