Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Ус бол амны хөндийн бичил биетнийг бууруулдаггүй, салстыг гэмтээдэггүй энгийн ам зайлагч юм

2023-10-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "шүд угаах арга болон нэмэл бүтээгдэхүүн" сэдвийн хүрээнд Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа.


-Шүд угаах арга болон тэдгээрийн онцлогийн тухай дурдвал?

-Шүд угаахдаа хөрөөдөх, цагариг, шүүрдэх гэсэн гурван янзын хөдөлгөөн хийдэг. Нэгт, сойзоо буйл шүднийхээ тэнхлэгтэй 45 градус байрлуулаад шүүрдэж угаах арга. Хоёрт, мөн байрлалаас цагираг хөдөлгөөн хийж угаана. Буйл шүдний хооронд байх эрүүл хөндийг цэвэрлэх зорилготойгоор сойзыг 45 градус байрлуулж буй юм.

Миний хувьд үйлчлүүлэгчид цагариг хөдөлгөөн хийх аргыг илүүтэй зөвлөдөг. Энэ бол дэлхий нийтээр хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга. 

Харин шүдний таслах ирмэгийг хөрөөдөх хөдөлгөөнөөр угаана. Түүнчлэн дээд үүдэн шүдийг дээрээс доош чиглэлд, доод үүдэн шүүдийг доороос дээш чиглэлд шувтрах хөдөлгөөнөөр угаана. Ингэхдээ зөвхөн шүдийг угаагаагүй, буйл шүдний харилцаж буй хэсгийг цэвэрлэснээр нянгийн агууламж буурч, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Шүүрдэх арга нь буйлны үрэвсэл, шүд хоорондын зайтай хүмүүст тохиромжтой.

-Шүдээ сойзоор угаасны дараа шүдний утсыг хэрэглэх шаардлагатай юу?

-Шүдний утас бол шүд угаахад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Энэ нь бариултай, бариулгүй, арааны, үүдэн шүдний гэх мэт иштэйгээ харилцах харилцаанаас шалтгаалан янз бүр байдаг. 

Шүдний завсрын утас хоорондоо номероор ялгагдана. Үүдэн шүд, араа шүдний харицах зай өөр өөр байдаг учраас нэг хүнд 2-3 өөр хэмжээтэй завсрын сойз, утас хэрэг болдог гэсэн үг. 

Хүмүүс ихэнхдээ урт нарийн утсыг хэрэглэхээс төвөгшөөдөг. тиймээс иштэй утсыг хэрэглэж болно. Тухайн утсыг хэрэглэхдээ шүдний тэнхлэгийг дагуулж оруулахгүй, эгц дээрээс нь дарснаар буйланд ачаалал өгдөг. Энэ нь буйлыг шамруулах эрсдэлтэй. 

-Шүд угаах нэмэлт бүтээгдэхүүний тухайд?

-Нэмэлт бүтээгдэхүүнд завсрын чигчлүүр орно. Шүдний чигчлүүр, завсрын сойз нь шүдний бүрээс болон импланттай хүнд хамгийн тохиромжтой. 

Буйланд массаж хийх, шүдний завсрыг цэвэрлэх зорилго бүхий waterpik буюу усаар цацах арга ч байдаг. 

Зажилдаг оо, сойз гээд төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа боловч би эдгээрийг хүмүүст зөвлөдөггүй. Харин хүүхдээ шүд угаахад идэвхжүүлэх зорилгоор хэрэглэж болно. 

Шүдээ бүрэн угаасны дараа хэлээ цэвэрлэх ёстой. Хэл цэвэрлэгч байхгүй бол сойзныхоо ар талаар цэвэрлэж болдог. Маш олон бүтээгдэхүүн авах хэрэгтэй болмогц хүмүүс төвөгшөөж эхэлдэг. Тийм учраас хэл цэвэрлэгчтэй сойзыг сонгох хэрэгтэй эсвэл сойзныхоо ар талаар хойноос урагш чиглэлд хоёроос гурван удаа шувтрах хөдөлгөөн хийж цэвэрлэхийг зөвлөдөг. 

Дараагийн нэг чухал зүйл нь ам зайлах бүтээгдэхүүн. Энэ нь бактерийн эсрэг, үнэр дарах, хэт мэдрэгшлийн эсрэг, фтортой гэх зэрэг төрөл бүр. Хэрвээ танд буйлны үрэвсэл, хэт мэдрэгшлийн асуудал байгаа бол эмчтэйгээ ярилцсны үр дүнд бүтээгдэхүүнээ сонгох боломж бий. 

Ажлынхаа үеэр, хоол хүнс идсэнийхээ дараа угааж амжихгүй бол "усаар ам зайлах"-ыг зөвлөдөг. Ус бол салст болоод амны хөндийн бичил биетнийг бууруулдаггүй гар доорх бүтээгдэхүүн юм.

Эсвэл давс, содны нэг хувийн уусмал байж болно. Шүдний сойз завсрын бүтээгдэхүүн, хэл цэвэрлэх ам зайлах зэрэг нь таны амны хөндийг бүрэн цэвэрлэхэд зориулагдсан зүйлс. 

Эмчилгээний зориулалттай зүйлсийг дур мэдэн худалдаж авахаас татгалзаарай. Энэ нь мөнгөний гарз болохоос гадна ямар нэгэн өвчлөл үүсэх шалтгаан болдог юм шүү. 

 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 54 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 53 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 28 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 21 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 24 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 41 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 25 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 12 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 32 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 36 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК