Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын АНАГААХ ухаанд АВРАЛ буй

2023-11-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ходоод гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш үндэс навчсыг махны машинаар маш сайн жижиглэж шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийгээд хоол идэхээсээ өмнө 15-20 минутын өмнө амны халбагаар нэг удаа ууна.

БАРИМТ 2

Хүүхдийн ам гэмтвэл хоёр хувийн содын уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 удаа зөөлөн арчина. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчина. Хөхүүлсний дараа буцалсан бүлээн ус өгөөрэй. 

БАРИМТ 3

Нэг аяга тарган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал өтгөн хатахгүй.

БАРИМТ 4

 Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй. 

БАРИМТ 5

Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй. Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл. 

БАРИМТ 6

Умайн хүзүүний хоргүй хавдрыг эмчлэхийн тулд нэг аяга хушын самрын яс хальсыг нь цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт гурван удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд гурваас зургаан лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна. 

БАРИМТ 7

Бэлгийн сулралаас хамгаалахын тулд 200 гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээсээ өмнө 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл саран мандах өдрөөс эхлэх ёстой. 

БАРИМТ 8

Ходоодны хүчил ихдэхэд буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана. Мөн буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй. 

БАРИМТ 9

Шүд өвдвөл сармисыг гавартай хольж шүдэндаа шавж боовол сайн.

БАРИМТ 10

Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад цус алдах үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан зэрэг орно. Мөн давс кальци алдагдахад хүргэдэг байна.

БАРИМТ 11

Ханиад хүрэх гэж байгаа шинж тэмдэг илэрвэл хөлөө халуун усанд 2-4 минут дүрэх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ. Мөн 200-400 грамм чацарганы ханд уувал ханиадаас урьдчилан сэргийлж чадна. 

БАРИМТ 12

Цагаан ингэний сүүг мөнгөн аяганд удаан хугацаагаар тогтмол гам хийж уух нь бэтэг өвчинг анагаана. Мөн хар үхрийн дөрвөн мөрийн шороог усанд буцалган уувал сайн. 

БАРИМТ 13

Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд идэх, ээзгийн буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн бөгөөд эмийн дээд болно. Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Туугдан гарсан шээсийг дахин уухад маш сайн. Мөн ямааны сэвсээр хөхүүлэх хэрэгтэй юм. 

БАРИМТ 14

Нойр муудвал хонины шөлөнд нохойн хошуу хийж чанаж уух хэрэгтэй. 

БАРИМТ 15

Хөл нь зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг ба хоёрдахь зүрх юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Ургамлын хандтай бүлээн усанд хөлөө дүрэх нь өдрийн алжаалыг тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

БАРИМТ 16

Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс ч сэргийлж чадна.

БАРИМТ 17

Эмэгтэй хүний савны амсар шархлаатай болбол хулууны тэхий дундаас авсан үсэрхэг зөөлөн эдийг самбайнд боогоод үтрээндээ шургуулж гурван шөнийг өнгөрөөвөл нэн тустай. 

БАРИМТ 18

Үргүйдлийг эмчлэхийн тулд сарьсан багваахайн махыг идвэл үртэй болох, эгэл хүн идвэл урт насална. Арван нэгэн  сард олж хадгалбал үлэмж сайн. Эхийн доторхи үр үхээд зовбол баасыг нь архитай зуурч уулгавал цөм гарч амаржина.

БАРИМТ 19

Даралт ихэсвэл нимбэгний шүүс уу. Кали боло кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэвэл таны цусны даралтыг тодорхой хэмжээгээр бууруулдаг. 

БАРИМТ 20

Түлэгдэлтийг сорвигүй эдгээхийн тулд тарваганы тос маш сайн гэдгийг мэддэг хүн олон.

БАРИМТ 21

Элэг цөс. ходоод гэдэсний өвчтэй 1000 гаруй хүнийг хивгээр хооллоход эмгэг нь бараг 100 засарчээ. Хивиг идсэнээр амин дэм, эрдэс бодис эссэнциал, кокарбокасилаз зэрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлаггүй юм. 

БАРИМТ 22

Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг бол бөөрөнхий байцааны бүтэн навч сонгон аваад нэг хоолны халбага зөгийн балтай хамт нухаж жижиглэнэ. Түүнийгээ нэг аяга буцалсан усанд хийгээд 15 минут байлгаад унтахын өмнө уу. Мөн байцааны нэг аяга шүүсийг цайны нэг аяга зөгийн балтай холиод хагас аягыг унтахынхаа өмнө уугаарай. Эдгээр аргаар эмчилгээг нэг сар хийнэ. 

БАРИМТ 23

Үе мөчний өвчин хөл, өвдгөнд байгаа бол бүсэлхий хүртэлх хэсгийг багтаах уутанд хусны навч түүж хийгээд удэш унтахынхаа өмнө уутандаа хөлөө дүрж тэр чигт нь хонуулах. Энэ үед их хөлөрч навч норвол шөнөдөө солих хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн удаа хийхэд өвчин намдана. 

БАРИМТ 24

Сүрьеэг эмчлэхийн тулд үнээний түүхий сүүнд 14-21 хоног ороход сайн. Мөн их ханиалга хатгаанаас сэргийлэхийн тулд зуны дэлгэр цагт биедээ адууны өөх түрхэж наранд биеэ шарах хэрэгтэй аж. 

image

Гадаа хүйтэрч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн бидний үлй тамыг үздэг зүйл нь элдэв төрлийн өвчлөлүүд байдаг билээ. Дор хаяад ханиалгах, гэдэс дотор эвгүйрхэх, цаашлаад түлэгдэх, бэлгийн замын өвчлөл, сулрал, бөөр, шүүрлийн булчирхайн үрэвсэл гээд л тоочиж барамгүй олон өвчлөл бий. Эдгээрийг ялан дийлэхэд танд АРДЫН АНАГААХ ухаан тусаа өгч мэдэх юм. Гэлээ гээд та ан амьтан хөнөөж, бусдын бодлогогүй хэлсэн зөвлөгөөг дагаад буруудаж мэдэх тул болгоомжтой хандаарай. Манай ард түмэн эрт дээр үеэс ардын анагаах ухааныг нарийн эмчилгээнд хүртэл ашиглаж ирсэн. Тийм ч учраас бидний хүргэх зөвлөгөө тусаа өгнө гэж найдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    16 цаг 17 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 42 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 6 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 45 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    18 цаг 10 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    18 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 57 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    19 цаг 19 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    21 цаг 12 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    21 цаг 17 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    22 цаг 13 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    22 цаг 15 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 30 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 36 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 44 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 54 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК