Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Цайруулах эмчилгээ хийлгэхийн тулд цооролгүй, эрүүл шүдтэй байх ёстой

2023-12-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа шүд цайруулах эмчилгээний талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа. 


Тэрбээр, "Цайруулах эмчилгээг хийх хэд хэдэн заалт бий. Хүний шүдэнд физиологийн шарлалт явагддаг. Нас ахих тусам хоол хүнсний хэрэглээнээс үүдэн шүд шарладаг гэсэн үг. Мөн тамхи татах, кофе зэрэг өнгөтэй зүйлийн хэрэглээнээс болж эрс шарлах тохиолдол байдаг. Ундны усны фторын илүүдлээс болсон хөнгөн хэлбэрийн шарлалтад цайруулах эмчилгээ хийнэ гэх зэрэг заалттай.

Цайруулах эмчилгээг өсвөр насны хүүхдэд хийж болохгүй. 16-аас доош насны хүүхдүүдийн шүдний паалан бүрэн эрдэсжээгүй байгаа учраас хориглодог. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийдэггүй. Ялангуяа өндөр проценттай цайруулалтыг хийхгүй.

Манай улсад америк цайруулалтыг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь 40 процентын өндөр тунтай. Маш сайн үр дүнтэй, 2-3 тонн цайруулдаг. Таны нүдэн дээр гоё үр дүнг авч ирдэг. Гэвч гоо сайханд золиос хэрэгтэй гэдэгчлэн бага зэрэг өвдөнө. Тиймээс л жирэмсэн болон хэт мэдрэгшилтэй хүмүүст хориглодог юм.

Японы өвдөлтгүй цайруулалтууд бий. Процент бага, хэрэглэх арга техникээрээ ялгаатай боловч үр дүн нь адил төстэй. Улс орон болгон шүдний эмнэлэгт хэрэглэж байгаа цайруулах бүтээгдэхүүний стандартыг тогтоосон байдаг. Жишээ нь Англи улсад 6 процентын устөрөгчийн хэт ислийг цайруулах эмчилгээнд хэрэглэнэ гэсэн дээд түвшин байдаг. Харин манай улсад бол ямар нэгэн стандарчлагдсан зүйл үгүй. Тиймээс бид олон улсад хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнийг Америк, Япон, Англи, Солонгосоос түгээмэл авч хэрэглэдэг. Олон улсын хэрэглээд заншсан бүтээгдэхүүнийг оруулж ирж хэрэглэдэг учраас зарим нь өвтгөнө, зарим нь өвтгөхгүй.

Хүмүүс цайруулалтын дараа шүд үйрдэг үү эсвэл хэт мэдрэгшил үүсдэг үү гэж асуудаг. Цайруулах бүтээгдэхүүний гол үйлчилгээ бол шүдний паалангийн дотор байдаг тугалмай эд нь шүдний өнгийг тодорхойлж байдаг. Тэрхүү тугалмай эд рүү нэвтэрч цэвэрлэх процесс өрнөдөг гэсэн үг. Тийм учраас шүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө буюу шүдийг хэврэгшүүлэх, сийрэгжүүлэх эрсдэл байдаггүй.

Аль ч бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайн эмнэлэгт түүнд тохирсон эрдэсжүүлэх эмчилгээ, бүтээгдэхүүн байдаг. Мөн эмчийн зөвлөгөөг сайн дагаж чадвал эрсдэлгүй. Одоогоор манай улсад ч дээрх тохиолдол бүртгэгдээгүй байгаа учраас харьцангуй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэдгийг итгэлтэй хэлж чадна.

Миний хувьд арав гаруй жил америк цайруулалтыг гэрийн болон оффис, эмнэлгийн нөхцөлд хэрэглэж байгаа. Тухайн үедээ өвдөх, зовиуртай байдаг ч эрсдэлгүй.

Шүд цайруулах эмчилгээнд орохын тулд цооролгүй, эрүүл шүдтэй байх ёстой. Ямар нэгэн цоорол болон асуудалтай байвал эмч ч мөн шууд хийхийг зөвлөхгүй.

Харин цахимаар цайруулах бүтээгдэхүүн авч шууд хэрэглэвэл танд ямар нэгэн эрсдэлтэй байх вий гэж санаа зовж байна. Гэр эсвэл эмнэлгийн нөхцөлд хэрэглэх ч бай заавал зөвлөгөө авч, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглээрэй.

Монголд бразил цайруулалтыг ч мөн хэрэглэдэг. Эмнэлгийн нөхцөлд илүү хурдан үр дүнг үзүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учраас эмч өөрийн хяналт дор хийдэг. Харин гэрийн нөхцөлд бол 7-14 хоног хэрэглэх, зориулалтын халбагатай гэх мэт бүтээгдэхүүнүүд бий.

Та хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг хүсвэл шүдний эмнэлгийн цайруулах үйлчилгээг сонгох хэрэгтэй. Өөрийн тань шүд мэдрэг, өвдөлт мэдрэх босго нам бол гэрийн цайруулалтыг танд зөвлөнө. Хүн болгон цагаан шүдтэй, гялалзсан сайхан байхыг хүсдэг шүү дээ.

Харин зөв бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмчийн хяналт дор хэрэглэвэл ямар нэгэн эрсдэл болоод айдас байхгүй гэдгийг зөвлөе" гэлээ.

М.Дэвээжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Timothy Flynn (102.90.45.155)
    Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; +1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
    2023 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 54 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    12 цаг 53 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    13 цаг 56 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    14 цаг 13 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    14 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    14 цаг 49 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    16 цаг 1 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    17 цаг 2 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    17 цаг 34 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    17 цаг 53 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    18 цаг 30 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    20 цаг 8 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    20 цаг 52 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    21 цаг 14 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    21 цаг 14 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    21 цаг 17 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    21 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    21 цаг 31 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    21 цаг 42 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    21 цаг 50 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК