Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: Ёкозүна Г.Ган-Эрдэнэ МУГТ цол хүртлээ

2023-12-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Гантулгын Ган-Эрдэнэ нь 1991 оны төмөр хонь жилийн 11-р сарын 29-нд Улаанбаатар хотод мэндэлсэн.

БАРИМТ 2

Түүний өндөр нь 192см бөгөөд жин нь 177кг юм. Дундаж сүмочдаас хамаагүй том биетэй аж. Сүмо бөхчүүдийн дундаж өндөр нь 185 см байдаг бол жин нь 148кг байдаг байна.

БАРИМТ 3

Хүүхэд байхдаа Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргын дор жүдо бөхийн бэлтгэл сургуулилт хийдэг байсан бөгөөд Ж.Мөнхбат аварга түүний сүмо бөхөөр амжилт гаргаж болохыг нь анзаарч харснаар Тоттори Жохоку ахлах сургуульд  суралцуулж сүмо бөхийн ирээдүйн их аварга болгохоор Япон улс руу илгээж байсан.

БАРИМТ 4

Улмаар тус сургуульдаа одоогийн дээд зиндаанд барилддаг Ичиножо Ичинноровтой хамт суралцсан бөгөөд хүүхэд байхаасаа л тэд хоорондоо хүчтэй өрсөлдсөөр ирсэн.

БАРИМТ 5

Тус сургуульд гурав дахь жилдээ сурч байхдаа ахлах сургуулиудын дунд зохиогддог сүмо бөхийн тэмцээнд түрүүлж үндэсний аварга болсон.

БАРИМТ 6

Анх мэргэжлийн сүмод 2011 онд элсэж байсан бол 2013 онд Жүрёо зиндаанд дэвшин орж цолтой бөх болсон. Түүний барилдааны онцлог нь барицанд хүрж өөрийн том бие, бяр хүчээ ашиглан дэвжээнээс түрэн гаргах юм.

БАРИМТ 7

2015 оны тавдугаар сарын башёод Макүүчи буюу дээд зиндаанд анх удаагаа түрүүлснээр Озэки цол хүртсэн.

БАРИМТ 8

Тэрбээр энэ түрүүгээ мэргэжлийн сүмод анх орсон цагаасаа хойш 25  дахь башёо дээрээ авсан байдаг. Энэ амжилт нь түүнийг хамгийн хурдан дээд зиндаанд түрүүлсэн гурав дахь бөх болгосон. (Асашёрюү  болон Таканохана нар 23 дахь башёо дээрээ дээд зиндаанд түрүүлж байсан)

БАРИМТ 9

Анх сүмод элсэхдээ Магаки дэвжээнд хаарьяалагдсан бөгөөд Вакамишо гэх нэрний дор барилдаж эхэлсэн.

БАРИМТ 10

Анхны гурван башёодоо нийт гурван ялагдал хүлээсэн бөгөөд Жонокүчи, Жонидан, Санданмэ зиндаануудад зөвхөн нэг л башёо барилдсаны дараа Макушита зиндаа руу дэвшин гарсан.

БАРИМТ 11

2012 оны 1-р сард Макушита зиндаанд гарч ирснээсээ хойш хүссэн хэмжээгээрээ барилдаж чадахгүй байсан тул Магаки дэвжээнээс гарч Исэгахама дэвжээ рүү шилжин орсон.

БАРИМТ 12

Тус шилжилт нь Магаки дэвжээ нь Исэгахама дэвжээний хажууд маш жижиг дэвжээ бөгөөд бэлтгэл хийх орон зай дутмаг мөн бэлтгэл хангаж өгөх өндөр цолтой бөхчүүд байхгүй байсан тул өөрөөсөө илүү бөхчүүдтэй бэлтгэл хийж өсөн дэвжихийн тулд байсан.

БАРИМТ 13

2013 оны 7-р сарын башёод 6-1 гэсэн амжилттайгаар башёог өндөрлүүлснээр 9-р сарын башёод Жүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсон.

БАРИМТ 14

Жүрёо зиндаанд дэвшмэгцээ нэрээ Тэрүнофүжи болгон өөрчилсөн бөгөөд тус нэр нь дэвжээнийх нь аваргууд болох Тэрүкүни, Асахифүжи нарын нэрсийн нэгдэл юм.

БАРИМТ 15

Дээд зиндааанд дэвшсэн анхны башёодоо 2-7 гэх тааруу амжилттайгаар башёог үргэлжлүүлж байсан ч үлдсэн зургаан өдөрт бүгдэд нь давснаар анхны башёодоо качи-коши хийж байсан.

БАРИМТ 16

2015 оны 1-р сарын башёод Озэки цолтой Гоеидо, Кисэносато болон Сэкивакэ Цолтой Аоияама нарыг өвдөг шороодуулж 8-7 гэх харьцаатай тэмцээнийг өндөрлүүлснээр “Дайчин барилдаанч” гэх шагналыг хүртсэн нь түүний анхны шагнал байв.

БАРИМТ 17

Дараагийн башёод нь Сэкивакэ цолтойгоор барилдан Хакүхо Даваажаргал аваргын 36 дараалан ялагдал хүлээгээгүй амжилтыг нь зогсоож байсан.

БАРИМТ 18

Дээд зиндааны анхны түрүүгээ 12-3 гэсэн харьцаатайгаар түрүүлж авсан бөгөөд ярилцлага өгөхдөө нүдэндээ нулимстайгаар “15 настай байхдаа сүмо бөхийг зурагтаар үзээд мэргэжлийн бөх болохыг үнэхээр их хүссэн. Улмаар би Японд хүүхэд байхдаа мөрөөдлөө даган ирсэн. Харин одоо мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж чадлаа” хэмээн хэлж байжээ.

БАРИМТ 19

Тус тэмцээний дараа Озэки цолыг хүртсэн бөгөөд Саняаку цолтойгоор зөвхөн дөрвөн башёо барилдсан тэрээр тус цолыг хүртсэн нь түүхэн дэх хамгийн бага башёо саняаку цолтойгоор барилдаж Озэки цолонд хүрсэн бөх болсон.

БАРИМТ 20

Гэвч түүний замнал үргэлж дардан байгаагүй бөгөөд 2017 оны 11-р сарын башёод өвдөгний маш хүнд бэртэл авсан бөгөөд улмаар цолоо алдаж доороосоо хоёр дахь буюу Жонидан зиндаа хүртэл чансаа уруудсан. Тус хугацаанд бөөрний чулуунаас болж мөн хэсэг хугацаанд тэмцээнийг өнжиж байсан. Мөн энэ нь Озэки цолонд хүрч байсан бөх хамгийн ихээр чансаа доошилсон тохиолдол болж байв.

БАРИМТ 21

2019 оны 3-р сарын башёогоос эхлэн гэмтлээ бүрэн эдгээж буцаад барилдаж эхэлсэн. Түүний барилдаанууд өмнөх Тэрүнофүжиг үнэхээр санагдуулж байлаа. Улмаар 2020 оны 7-р сарын башёогоос эхлэн 14 башёо дээд зиндаанаас гадуур өнгөрөөснийхөө дараа буцаж Макүүчид барилдаж эхэлсэн. Эхнийхээ тэмцээнд 13-2 харьцаатай башёог өндөрлүүлж дахин нэг удаа дээд зиндаанд түрүүлсэн.

БАРИМТ 22

Озэки цолыг авах болзол нь 3 башёогийн нийлбэр даваа нь 33 байх ёстой байдаг бөгөөд Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нь тус нөхцөлийг давуулан биелүүлж 43 даваа авснаар нэр төртэйгөөр хуучин цолоо энэ оны 3-р сард эргүүлэн авсан. Мөн тэрээр Озэки цолноос доош цолтойгоор дээд зиндаанд гурван удаа түрүүлсэн анхны бөх болсон.

БАРИМТ 23

Зодог тайлсныхаа дараа ч сүмо бөхийн ертөнцөд үлдэж багшлах сонирхолтой тул Японы иргэншил авах тал дээр хүсэлт гаргасан. Мөн 2018 онд Монгол бүсгүйтэй гэрлэсэн хэдий ч 2021 он гартал олон нийтэд зарлаагүй буюу энэ онд хуримаа хийсэн. 

БАРИМТ 24

2021 оны 7-р сарын башёод амжилттай сайн барилдсанаар сүмо бөхийн түүхэн дэх 73 дахь их аварга болсон юм. Тэрбээр өнөөдөр МУГТ болж байна. 

image

Шинэхэн МУГТ, сүмо бөхийн 73 дахь Ёкозүна буюу их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.38)
    ХУДЛАА ШААГААД БАЙ..МӨНХБАТ ХЭЗЭЭЧ ЖУДОГААР ХҮҮХЭД БЭЛДДЭГГҮЙ ККК ЧАДАХ Ч ҮГҮЙ ШИЙРЭВ БАГШИЙН ШАВЬ ШҮҮ ДЭЭ..
    2023 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (99.63.202.111)
    Иргэншил авах тал дээр хусэлт гаргасан гэдэг чинь буруу. ИРГЭНШИЛ АВАХ ХУСЭЛТ ГАРГАСАН ГЭЖ БИЧ
    2023 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    15 цаг 50 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 16 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 39 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 18 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    17 цаг 43 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    17 цаг 49 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 30 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    18 цаг 52 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    20 цаг 45 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    20 цаг 50 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 21 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    21 цаг 46 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    21 цаг 48 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 4 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 9 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 17 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 27 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    23 цаг 33 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК