Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна

2024-1-10
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Баривчлагдсан хүмүүсийн 80, 90 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан байна. Иймд олон улсын шинжээчид зөвлөгөө өгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг оруулж ирсэн. Энэ хууль батлагдвал шүүхийн шийдвэргүй баривчлахаа болино. 

ЭШЛЭЛ 2

Хүнийг цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. Нэг сараас 12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамлаж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна.

ЭШЛЭЛ 3

Бүсчилсэн тойрог бол маш том өөрчлөлт. Гэтэл сонгууль болохоос зургаахан сарын өмнө, цагийг нь тулгаж байгаад хийчихлээ. Үүнээс хойш "манай улс бүсчилсэн тойргоор мандан бадрах" тухай яриад байгаа юм.

ЭШЛЭЛ 4

Би бол үүнийг толгой эргүүлж, тархи угаасан явдал гэж харсан. Ерөнхий санаа нь буруу биш ч гэлээ, яаран сандран хийсэн нь л гэм.

ЭШЛЭЛ 5

Ардын нам бол олон жилийн түүхтэй, судалгаа тооцоо сайтай. Гэвч энэ оны сонгуульд оролцоход хулгай, дээрмээс эхлээд олон асуудалтай холбогдчихсон. Тиймд сонгуулийг зөв шударга зарчмаар явуулна гэхээс илүү яавал ялах талаар л бодсон өнцөг, түлхээсээр шийдсэн гэж харж байгаа. 

ЭШЛЭЛ 6

Улаанбаатар хотод гарч ирэх гишүүдийн тоо хамаагүй бага болсон байна. Сонгуульд хожих бодол, сэтгэл нь давамгай байна. СЕХ-ны хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тогтолцооны шинжтэй том өөрчлөлтийг эртнээс шийддэг байх хэрэгтэй. 

ЭШЛЭЛ 7

Асар их хэмжээний мөнгө эрх баригчдад байна. Хэн мөнгөтэй нь ялах сонгууль руу битгий явчхаасай. Гурван аймгийн атаманууд нийлээд мөнгөө нэгтгэчихвэл хэцүү л юм болно. Тэнд жижиг нам, залуу нэр дэвшигчдийн боломж хомс болно байх. 

ЭШЛЭЛ 8

Шударга явбал, томсгосон тойргийн ач холбогдол бол намуудын тулаан. Намууд ч гээд байх зүйл байхгүй дээ. Томсгосон тойрогт жижиг намууд алга болчихно. Тэгэхээр Ардчилсан нам, Ардын нам хоёрын дунд л гол тулаан өрнөнө. Гэхдээ намууд зөв зохион байгуулалтаар явж чадвал олон нийтэд хүрэх л байх. 

ЭШЛЭЛ 9

Би Ардчилсан намаас нэр дэвшинэ. 2020 онд намайг намаас хассан болохоор л бие даан нэр дэвшсэн. Би энэ намыг байгуулсан хүмүүсийн нэг.

ЭШЛЭЛ 10

Одоо бол Ардчилсан нам зориг зүрхтэй ажиллах хэрэгтэй байгаа. Томсгосон тойрог дээр МАН-тай зэрэгцээд адилхан зүйл бариад зогсох ямар ч шаардлага байхгүй.

ЭШЛЭЛ 11

Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун хүн байгаа юм уу? Хүний эрхийг зөрчдөг, дуугарсныг нь шоронд хийдэг, айлгадаг нийгэм л болчихлоо шүү дээ. Эсвэл мэдрэхээ больчихсон юм уу.

ЭШЛЭЛ 12

Аажим аажмаар ард түмний амьдрал унаж байна.  Хүний эрх өдөр бүр зөрчигддөг болж байна. Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол одоо их наядаар ярьдаг болж. Ард иргэдийнхээ төлөө зоригтой, чанга дуугардаг нь Ардчилсан нам байх ёстой.

ЭШЛЭЛ 13

Ногоон автобусны хулгай бол улайм цайм. Хуучин автобус авч ирээд шинэ автобусны үнээр өгчихнө гэдэг миний ухаанд лав багтахгүй. 

ЭШЛЭЛ 14

Орхоныхон намайг сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би зөвхөн Эрдэнэт хот биш монголын ард түмний төлөө зүтгэх ёстой. Би өөрийгөө заавал цөөнхийн төлөөлөл гэхгүй.  

ЭШЛЭЛ 15

МАН-тай гурван асуудлаар хамтарч ажиллая гэсэн. Нэг нь, байгалийн баялагтаа эзэн болъё. Ардын намын амтай болгоноос гарсан үг. Эрдэнэтийнхэн намайг дэмжээд гаргачихвал овоолго буюу хүдрийн баяжмал дээр боссон үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг "Эрдэнэт үйлдвэрт, Орхон хотод, иргэдэд өгье" гэдэг санаагаа хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж боддог.

ЭШЛЭЛ 16

"Ачит ихт" ХХК-тай 2015 оноос арав гаруй жил үзэж байна. Намайг буцаагаад АТГ-аар ноолдог. УИХ-д суулгахгүй гээд Хөгжлийн банкны шүүх хуралд гурван сар татаж оролцууллаа.

ЭШЛЭЛ 17

Аймшигтай тоо хэлье. Тэр үйлдвэрээс зөвхөн жилд 100 сая ам.долларын борлуулалт хийдэг. 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ 100 сая ам.долларыг хоёр гуравхан л хүн авч байгаа юм. Зардлаа хасвал 70 сая ам.доллар. 70 сая ам.доллартай хүмүүс монголыг хөгжүүлэх зүйл хэзээ ч хийдэггүй. Улстөрчдийг худалдаж авах ажиллагаа хийдэг.

ЭШЛЭЛ 18

КОВИД-19-ийн үеийн төсвийн зарцуулалтын талаар манай бүлгийн зүгээс шаардлага тавьсан. Гэхдээ шийдвэр гаргагчид энэ талаар хэлэлцэхгүй байна. Эрх баригчдад юуг хэзээ гаргах вэ гэдэг үзэмжийн асуудал байх шиг.

ЭШЛЭЛ 19

Цар тахлын төсвийг нийтэд ил болговол нүүрсчдээс ч дутахааргүй дуулиан болно. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед тэдэнд уг асуудлыг сөхөх сонирхол бага байна. 

ЭШЛЭЛ 20

Надтай ярихгүй намайг дарга болгоод байна. Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. 

ЭШЛЭЛ 21

Өнөөдөр төрийн өмчит компаниуд нь дарга нарын хувааж иддэг компани болсон байна. УИХ-аар болсон нүүрсний, Хөгжлийн банкны хоёр сонсгол сайн боллоо. Ардын намын бүх юм нь муу биш. Хулгайч нар нь муу.

ЭШЛЭЛ 22

Монгол Улс хоёр  худалч нөхөртэй бодчихоод их хэцүү байгаа юм. Дандаа худал ярьдаг. Тэр нь Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр. УИХ дээр улаам цайм худал хэлдэг. 

ЭШЛЭЛ 23

УИХ-ын бүхэл бүтэн бүлэг хуулийнхаа дагуу 19 хүнээс дээш гишүүний гарын үсэг цуглуулсан байхад Занданшатар байна уу, Модоншатар байна уу хамаагүй. Түүнийг нь хуулийн дагуу байгуулах хэрэгтэй. 

ЭШЛЭЛ 24

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дахин 20 жилийн дараа шинэчилж байна. Үүнд маргаан байхгүй. Харин тэр хөрөнгө оруулагч гээд байгаа хүн Монгол Улсад мөнгө оруулах хэрэгтэй. Энэ хуульд гурван удаа өөрчлөлт орсон. Дотор нь зарчмын бус жижиг өөрчлөлтүүд байна лээ. 

image

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, хэд хэдэн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Иймд түүний хийсэн мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.126.89.55)
    Dotorhii system mash muuhai mungutei uwuu nar daraad alchih gedeg
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (202.179.21.252)
    Nus Altanhuyg uuruu ih hudalch dardaa. odoo olon ym hutsaad yahnav de
    2024 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.30)
    Монгол улсын АН жижигдээд байвал хужаадаа очоод хужаа намын дарга болоорой.
    2024 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.188.33)
    Ямар ухаантай хүн энэ хүнд задгай цагаан хэмээх оносон нэрийг өгөв өө
    2024 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.64.75)
    дэнзэнгийн хам хэрэгтэн
    2024 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.114.167)
    ишш
    2024 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (202.21.107.48)
    Битгий худлаа яриад бай л даа. Шүүхийг танай элбэгдорж хулгайч самарсан.Чи өөрөө ерөнхий сайд байхдаа хятадын Чалкотой таван толгойн нүүрсийг худалдах үнийгунагаж ашиг хүртээ биз дээ. болиод өг. Одоо улс төрөөс зайл.
    2024 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.18)
    HANGIIN SHUDARGA , ZORIGTOI,ZANGARAGATAI, BOLOVSROLTOI ULS TURCH SHUU!!!!! TER YARIAAD BAIGAA 1OO n SAYA DOLLAR IDDEG ACHIT EH KOMPANIIN EZED N ELBEGDORJ TSAGAAN HOYOR SHUUDEEE TEDNII TEJEERSEN GULUGNUUD UNENIIG N HELHEER ALTANHUYAGRUU ZOGSOLTGUI DAIRCH NOTSOJ BAINA
    2024 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зайл (202.126.89.130)
    Энэ өвгөн өдөр ирэх тусам л зөнөгрөл нь даамжраад байх юм.
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.216.186)
    Энэ өвгөн солиорчээ төрөөс холдох цаг чинь өнгөрөөд бна яасан олон жил хоолны сав болов эргээд нэг хар бод норовоо
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
    • зочин
      ...тиймээ хүний өөрийн дунд явсаар нуруугаа авсан морь шиг л болж дээ
      2024 оны 01 сарын 10
  • Зочин (64.119.30.134)
    Баахан бонд гаргаж олсон мөнгөө өөрсдөө хувааж идэн, улсаа их өрөнд оруулах үндэс суурийг маш сайн тавьсан хүн дээ. Худлаа шударга царайлах юм. Энэ нөхөрийг төрөөс зайлуулах цаг болсон. Яасан ч ханаж цаддаггүй хүн бэ
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    15 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 17 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 40 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 19 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    17 цаг 44 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    17 цаг 51 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 31 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    18 цаг 54 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    20 цаг 46 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    20 цаг 51 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    21 цаг 47 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    21 цаг 49 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    22 цаг 5 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    22 цаг 10 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 18 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 28 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    23 цаг 34 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК