зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баттулга: Шигшээ багийн нэг тамирчинд жилдээ 30-40 сая төгрөгийг зарцуулдаг

2024-1-15
0
ЖИРГЭХ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгатай ярилцлаа. 


-Өнгөрсөн онд Монголын биеийн тамир, спортын салбарын ололт, амжилтыг дүгнэвэл? 

Биеийн тамир, спортын салбарынхан маань өнөөдөр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг ярилцлаа. 2023 онд бид олон ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэлээ. Монгол улсын Засгийн газрын Хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутагт спортын наадмуудыг зохион байгуулсан. Мөн Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгууллаа. Түүнчлэн хэд хэдэн ДАШТ-ийг Монголдоо зохиосон. 

 

Салбарын албан хаагчдын цалингийн асуудал хэзээд яригдсаар ирсэн шүү дээ. Энэ талаар ямар ажлууд хийгдэв? 

Бид салбарын ажилчдынхаа цалингийн системийг шинэчилж, цалинг нь нэмэгдүүлсэн он байлаа. 

 

-Хэдэн хувиар нэмсэн бэ? 

Спортын салбарынхны цалин өнгөрсөн онд 50-60 хувиар нэмэгдсэн. 

 

-Ирж буй 2024 оны зорилтуудынхаа талаар яривал?

Энэ онд бид нэлээдгүй олон зорилтыг өмнөө тавьсан байгаа. Энэ онд манай Биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжиж, эрүүл чийрэг иргэн бий болгох зорилгоор "Бие бялдрын сорилын төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Энэ ажил эхний ээлжинд туршилтын журмаар явагдана. Дээр нь Биеийн тамир, спортын тухай хуулиа шинэчлэх чухал ажил хүлээгдэж байгаа. Энэ бүхнийг хийхэд салбарын маань төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо чухал учраас өнөөдөр бид төлөвлөгөөгөө хэлэлцэж, арга зүйн зөвлөгөө өгч байна. 

 

-Энэ арга хэмжээний ач холбогдол, үр дүнг юу гэж харж байна? 

2024 онд төлөвлөж байгаа ажлууд маань байндаа туссан, үр дүнтэй болоход түлхэц өгнө гэж харж байгаа. Өнөөдөр удирдлагуудыг цуглуулж бодлого ярьж, төлөвлөгөөгөө танилцуулж, сайжруулах зүйлсийг хэлцэж байгаа учир үр дүнгээ өгөх учиртай. 

 

-Түүхт ой тохиож байна. Мөн энэ жил олимпын наадам болно. Тэгэхээр чухал жил байж таарах нь?

Тийм шүү. Энэ жил бид Парисын олимпод Үндэсний шигшээ багийн тамирчдаа бэлтгэж оролцуулна. Үндэсний шигшээ баг маань 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 25 төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор бид олимпын найман эрхийг баталгаажуулчихсан байна. 

 

-Энэ олимпод хэдэн эрх авах зорилт байгаа бол? 

Бид 40-45 эрх авах зорилт тавьсан. Оноо цуглуулах тэмцээнүүддээ тамирчид маань амжилттай оролцоод явж байгаа. Олимп дөхүүлээд оноо, эрх олгох тэмцээнүүд олноор зохиогддог учир бид зорьж байгаа тоондоо хүрнэ гэж найдаж байна. 

 

-Танай зүгээс допингийн асуудалд хэр оролцож байна?

Төрийн байгууллагын хувьд допингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагатай хамтран эрх, үүрэг гэж бий. Тэрхүү эрх үүргийнхээ хүрээнд л оролцдог. Үүнээс гадна бид Үндэсний шигшээ багийн тамирчдадаа энэ чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах, тухайн жилийн хориотой эм бодсын жагсаалтыг танилцуулах зэрэг ажлуудыг хийсээр ирсэн.

 

-Сүүлд Азийн наадмын аварга Б.Чинзоригоос допинг илэрсэн. Иймэрхүү жишээн дээр тухайн тамирчинд хууль эрх зүйн хүрээнд хэрхэн туслалцаа үзүүлдэг вэ? 

Хууль эрх зүйн хүрээнд бид 2022 онд үндэсний дүрмийг батлуулж чадсан. Энэ нь үндэсний хэмжээнд хэрэгжих учраас бусад салбаруудыг татан оролцуулж, допингийн тээвэрлэлт, хууль бус хэрэглээг хянах боломжтой болсон. Шинэчлэн найруулж байгаа хуулийнхаа хүрээнд бид допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлэг оруулж байгаа. Тиймээс хууль эрх зүйн тал дээр сайжруулаад явах боломжтой болсон. Бид мөн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй учраас  Засгийн газрын түвшинд аваачиж тодорхой хяналтыг тавиад явж байгаа.

 

Жил бүр нийтийн биеийн тамир яригддаг шүү дээ? 

Өмнөх жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлуудаа энэ онд улам сайжруулаад явах болно. Тухайлбал, түрүүн ярьсанчлан сорилын төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Ерөнхийдөө бид тухайн иргэний биеийн эрүүл чийрэг байгаа эсэхийг оношилдог төвүүдийг байгуулж байгаа юм. Уг төвөөр үйлчлүүлснээр иргэд өөртөө таарсан спортыг сонгон хичээллэх, дасгалуудыг хийж боломж бүрэн нээгдэнэ. Мөн эргээд тухайн иргэдийг хянах боломжтой. Ингэснээр нийтийн биеийн тамир, тэр дундаа эрүүл иргэнийг бий болгож чадна гэж харж байгаа. 

 

-Таарсан фитнестээ ороход сорил хийлгүйгээр тухайн хүнийг дасгал хийлгээд байдаг шүү дээ. Тэгэхээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж байгаа юу? 

Цөөхөн газруудад сорил авдаг юм байна лээ. Гэхдээ ихэнхэд нь байхгүй нь үнэн. Тэр байхгүй зүйлийг л бид төрийн байгууллагын үүднээс бий болгох гэж зориод байгаа юм. Нэн түрүүнд бид аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрууд дээр сорилын төвийг байгуулна. Хувийн байгууллагууд ч амархан байгуулах боломжтой зүйл. Энэ бүтцийг Монголд нутагшуулахын тулд Өмнөд Солонгос улсаас туршлага хуримтлуулсан байгаа. Тэндхийн хүмүүсийн биеийн бүтэц манай иргэдийнхтэй дүйж байгаа гэж үзсэн учраас Солонгосын сорилт төвийг оруулж ирэхээр болсон. Энэ жил туршилтаар дөрөв, таван төвүүдийг оруулж ирж байгаа. Төвүүд маань үйл ажиллагааныхаа хүрээнд хувийн хэвшилтэй ч хамтран ажиллах боломжтой. 

 

-Нийтийн биеийн тамирт чиглэсэн барилга байгууламжийн хувьд? 

Өмнө жилүүдийн туршлага бий. Яамдуудын харьяанд байгаа биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалт удаашралтай байсан. Боловсролын яам гэхэд л сургуулиудын урт дараалал үүсчихсэн байдаг. Төсвийн хөрөнгө тарамдсанаас болоод хойшлох тохиолдол ч их байсан. Гэвч өнгөрсөн жил бид энэ ажлыг хурдасгаж чадсан. Зөвхөн шинэ байгууламж гэлтгүй өмнөх онуудад удаашралтай байсан барилгуудыг ашиглалтад оруулсан шүү. Налайхын дүүргийн 750 хүний суудалтай спорт цогцолбор гэхэд 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ ажлыг бид тухайн дүүргийн иргэдэд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж харж байна. Мөн аймаг, орон нутагт спорт заалуудыг барьсан. Мөн Говь-Алтайд цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсон. Бусад 45 төсөл арга хэмжээ 85 хувийн гүйцэтгэлтэйгээр энэ оныг үзэж байна. 

 

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх эхний алхам бол спорт заалуудын үнийг хөнгөлөх, хзртээмжийг нэмэгдүүлэх асуудал байх гэж харж байна? 

Тийм. Төрийн өмчийн байгууллагууд бол арай бага үнээр иргэдэд үйлчилж байгаа. Зарим нь ч үнэ төлбөргүй байгаа гэж бодож байна. Гэхдээ хувийн хэвшлүүдэд хараахан нөлөөлөх боломжгүй. Зах зээлийн зарчим гэж бий. Тодорхой тохирсон үнэ хөлсийг төлөөд цэвэрхэн, тохилог орчинд спортоор хичээллэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт л доо. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай салбарынхан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа.

 

-Тамирчид маань том тэмцээнд хожигдохоор олон нийтийн дунд цалин хөлс, дэмждэг нь бага гэж яриад байдаг. Энэ талаар салбарын хүний хувьд юу хэлмээр байна?

Үндэсний шигшээ багт байгаа тамирчны хувьд хангалттай төрийн үйлчилгээ авч чадаж байгаа. Нэг тамирчинд жилдээ 30-40 сая төгрөгийг зарцуулдаг. Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төв гэж тамирчдад үйлчилгээ үзүүлэх зориулалттай манай харьяа байгууллага бий. Тэнд тамирчид маань эмчилгээ, эм бэлдмэл, бариа засалын үйлчилгээг авдаг. 

 

-Спортын хүний хувьд сэтгэл зүй хамгийн том чухал шүү дээ. Тэгэхээр сэтгэлзүйн үйлчилгээг хэр хэмжээнд хүргэж байна вэ? 

Сүүлийн үед манай Үндэсний шигшээ баг сэтгэлзүйч авч ажлуулдаг болсон. Токиогийн олимпын наадамд бид сэтгэлзүйч, хоолзүйч, дасгалжуулалтын багийг ажлуулсан. Харин энэ жилийн олимпын наадмын бэлтгэлийг хангах үүднээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн бид сэтгэлзүйч, хоолзүйч, спортын анагаах ухааны, сургалт дасгалжуулалтын гэсэн дөрвөн багийг ажиллуулж байгаа. Сэтгэлзүйчдийн хувьд спортын чиглэлээр мэргэшсэн аль чадвартайг нь сонгон ажиллуулж байгаа гэж ойлгож болно. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 43 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    20 цаг 23 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    20 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    20 цаг 33 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    20 цаг 37 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК