зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУХМ Н.Баяраа: Буудлагын спорт надад өөрөөсөө бурууг хайх зан суулгасан

2024-1-22
0
ЖИРГЭХ

Индонезийн нийслэл Жакарта хотод буудлага спортын олимпын эрх олгох ААШТ нэгдүгээр сарын 05-18-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнээс ОУХМ Н.Баяраа урт бууны 50 метрийн гурван байрлалаас өрсөлдөж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Түүнийг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын тэргүүний ажилтан” тэмдгээр мөн шагнав. Энэ үеэр бид түүнтэй хэсэг ярилцлаа.


-Юун түрүүнд олимпын эрхээ авсанд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Сая Индонез улсын Жакарта хотод болсон ААШТ-ий финалд, тавдугаар байрт шалгарлаа. Медалийн болзол хангаагүй ч гэсэн олимпын эрхээ авсан сайхан мэдээтэй эх орондоо ирлээ.

-Бэлтгэл сургуулилт хэр байв?

-Олимпын эрхийн төлөөх чухал тэмцээн байсан. Бэлтгэлээ Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын төв дээр хангасан.

-Өрсөлдөгчдийн хувьд чанга байв уу?

-Азийн аль шилдэг гэсэн баг тамирчид өрсөлдсөн. Тийм учир чанга байсан. 

-Таны буудлагын спортоор хичээллээд удаж байгаа гэж дуулсан шүү?

-Би энэ спорттой амьдралаа холбоод 19 жилийн нүүр үзэж байна. Шигшээ багтаа 15 жил тасралтгүй тамирчнаар явж байгаа. Өмнө нь Лондонгийн олимпод анх эрх аван оролцож байлаа.

-Юу таныг энэ спортод уруу татав?

-Хүн уруу татсан гэж хэлэхгүй. Гэр сургууль хоёрын хооронд алхаж явах замд буудлагын сургалт байдаг байсан болохоор орж үзье, сонирхъё гэж бодсоноос л эхлэлтэй.

-Урт бууны төрөлд хичээллэдэг хүмүүс олон байдаг юм билээ. Өрсөлдөөн их биз?

-Тийм шүү. Ер нь тууштай байж чадсан нь үлддэг гэж би боддог. Би ч мөн адил энэ спортдоо тууштай байсныхаа үр дүнг үзэж байгаа.

-Энэ таны хоёр дахь олимпын эрх шүү дээ. Анх Лондонгийн олимпод оролцож байлаа. Тухайн үеин дурсамж хүүрнэвэл?

-Лондонгийн олимпод 20 настай залуу оролцож байлаа. Тухайн үед амжилт гаргах бүрэн боломжтой, догдлол өндөр байсан. Тэгээд финалд шалгарахад гурван оноо дутуу 23 оноотой мултарч байсан юм байна. Олимпын нээлт, орон орны мундагуудыг харах миний хувьд үгээр хэлэмгүй сайхан байсан.  

-Европ тив танд ээлтэй юм байна шүү. Хоёр удаа эрх авахдаа хоёуланд нь Европ тивд болж байхад нь авлаа шүү дээ?

-Тийм ч юм уу. Ээлтэй санагдаж байна шүү. Анхны олимпын бодоход энэ удаагийнхад илүү туршлагатай, бодолтой оролцох байх.

-Олимпын эрх авахын өмнөх мэдрэмж ямар байв?

-Олимпын эрх авна, медаль зүүнэ гэсэн бодлоор өөрийгөө зовоохыг хүсээгүй. Аль болох өөрийгөө тайван байлгаж, төвлөрч өндөр оноо авахыг л хүссэн.

-Таны анхны багш хэн байв?

-Миний анхны багш бол С.Адилбиш. Түүнтэй 2018 оныг хүртэл хичээллэсэн байна. Харин одоо шигшээ багийн дасгалжуулагч Н.Ганхуяг дээрээ бэлтгэл хийж байгаа. Багш нар маань хэд хэдэн олимпын нүүр үзсэн хүмүүс. Нэг газар бэлтгэл хийж байгаа болохоор хоёулангаас нь заавар, зөвлөгөө аваад явж байна.

-Танай гэр бүлд спортын хүн байдаг уу?

-Байхгүй. Би чинь Улаанбаатар хотын унаган хүү шүү дээ. Гэр бүлээсээ ганцаараа л спортын хүн болоод жаргал, зовлонг нь эдлээд явж байна даа.

-Буудлагын спорт танд юуг төлөвшүүлсэн гэж боддог вэ?

-Өөрөөсөө бурууг хайж олдог зан чанартай болсон минь энэ спортын надад өгсөн давуу тал юм болов уу. Яагаад гэвэл миний амжилт, алдаа аль нь ч бай бусдаас биш зөвхөн өөрөөс хамаардаг учраас өөртэйгөө ярьж, өөрөөсөө бурууг хайж сурсан байх.

-Тэгвэл өөрийгөө мөн адил тайвшруулах нь ээ?

-Тийм шүү. Өөртэйгөө ярина, тайвшруулна, дүгнэж гэдэг том ололт гэж боддог. Бас л сэтгэлзүйн талдаа спорт болохоор тэр талдаа өөрийгөө тордох хэрэг гардаг.

-Хүмүүст сонин байж магадгүй. Энэ спортод сэтгэлзүйгээс гадна бие бялдрын бэлтгэлжилт хэр шаардагддаг вэ?

-Ер нь бол байж болох бүх талаасаа л бэлтгэлжилттэй байх хэрэгтэй л дээ. Бие бялдрын, хүчний бэлтгэл бол нэн тэргүүнийх. Дараа нь техник, сэтгэлзүйн бэлтгэлээ базаана.

-Хүмүүс буудлагын спортыг амарханаар төсөөлөөд байдаг. Яг үнэндээ ямар гэдгийг та хэлж өгөөч?

-Харахад бол амархан л даа. Гэхдээ тэсвэрийг дээд зэргээр шалгадаг спорт гэж би хэлнэ. Тэр хүнд бууг хэдэн цагаар бариад зогсоно гэдэг бас л чанга шүү дээ. Тэр дундаа бариад зогсох амархан. Гэвч хөдөлгөөнгүй барьж, байгаа хараална гэдэг асар их тэвчээрийн л асуудал. Энэ болгонд хүчний бэлтгэл хэрэгтэй байдаг.

-Тэгэхдээ бусад хэр удаан хүчний бэлтгэл хийдэг вэ?

-Бусад спортууд ямар байна яг тэрэн шиг л олон цагаар хүчний бэлтгэл хийнэ. Тэгэхдээ тогтмол, тууштай хийх ёстой. Тэгж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Хүчний гэхээр яг ямар бэлтгэлүүд голчилдог юм бол?

-Мэдээж фитнессийн бэлтгэлүүдийг хийнэ. Дээрээс нь гүйнэ. Мөн тэсвэрийн бэлтгэлүүдийг голчилдог. Яагаад гэвэл энэ бол тэсвэрийн спорт шүү дээ.

-Ярилцлагы төгсгөлд талархал илэрхийлэх орон зайг танд үлдээе?

-Энэ дашрамд, “Алдар” спорт хороо, Монголын буудлагын спортын хороо, Үндэсний шигшээ баг, Биеийн тамир, спортын улсын хороо боллон гэр бүлийнхэндээ тусалж дэмждэгт баярлалаа гэж хэлмээр байна.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 7 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    19 цаг 47 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    19 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    19 цаг 57 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    20 цаг 1 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК