зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУХМ Э.Даваахүү: Сүүлийн ганц суман дээр бүх зүйлээ гаргасан

2024-1-23
0
ЖИРГЭХ

Индонез улсын Жакарта хотод энэ сарын 18-ний өдөр өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд манай буудлагын тамирчин ОУХМ Э.Даваахүү Хийн гар бууны 10 метрийн дасгал хүрэл, 25 метрийн Стандарт гар бууны дасгалд мөнгөн медалийг хүртэж, анхны олимпын эрхээ өвөртөлсөн билээ. Тэгвэл бид та бүхэнд түүнтэй багахан яриаа өрнүүлснээ хүргэж байна. 


-Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Сэтгэгдэл мэдээж өндөр байгаа байх?

-Олимпын эрхээ аваад, бэлтгэл сургуулилтдаа орчихсон сэтгэгдэл өндөр байна. Бас давхар үүрэг хариуцлага ирж байгаа.

-Хэзээнээс энэ спортод шимтэв?

-Би 2008 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэж байна.

-Буудлагын спортоос өөртөө суулгасан ололт юу гэж хардаг вэ?

Бүтэн 16 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд алдах, онох, амжилт үзүүлэх гээд л олон зүйлсийг туулсан байна. Тэсвэр хатуужлаас эхлээд сурсан зүйл их байгаа. Би ер нь дүрсгүй талдаа хүүхэд байсан. Харин буудлагын спорт надаас тайван, дөлгөөн байхыг шаардсан. Энэ болгоныг тэнцүүлж сурна гэдэг спортын гавьяа юм даа.

-Өдий хүртэл олон тэмцээн, уралдаанд оролцсон нь мэдээж. Тэдгээрээс таны сэтгэлд хамгийн тод дурсамж, туршлага үлдээсэн тэмцээний тухай яривал?

2015 онд Өмнөд Солонгосын Гуанжу хотод Универсад наадамд оролцсон минь юм даа. Тэр тэмцээнд эхний төрөлд багаараа хүрэл медаль, дараагийн төрөлд багаараа мөнгөн медаль авсан. Хувиараа би финалд шалгарч, алтан медаль авсан юм. Одоо бодоход сэтгэлд тод үлдсэн, догдлол дагуулсан тэмцээн байж. Өөрийгөө маш сайн удирдаж, анхаарлаа дээд зэрэгт аваачин зөв буудалтуудыг хийж байсан болохоор сэтгэлд тод байна. 

-Саяын ААШТ-ээс юуны өөр байв?

-Сая финалд найман тамирчин шалгарсан. Тэдний түрүүлсэн нь олимпын эрхтэй. Үлдсэн долоо нь хоёр олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр байсан. Миний хувьд финалын өмнө сэтгэлзүйгээ сайтар бэлдэж, төлөвлөгөөгөө нарийн гаргасан. Суурь арван сумныхаа тавыг нь буудчихаад хартал наймдугаар байрт явж байсан. Тэгээд би бууж өгч болохгүй , чамд боломж байна гэж өөртөө хэлсэн. Дахиад таван сумны ард харсан чинь тавдугаар байр руу ороод ирчихсэн. Бүх тамирчдын оноо эл харагддаг болохоор байраа ахиулахын тулд хэдэн оноо авах ёстойгоо тооцоход амар л даа. Тэгээд 2015 оны туршлагаа эргүүлэн санаж, сум болгон дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн дээ. Удалгүй 12, 14 дүгээр сумны дараа нэгдүгээр байрт бичигдсэн байсан. Үүний дараагаар илүү тактикын буудалд хийж, тэргүүллээ хадгалахыг хичээсэн. Нэг жижиг алдаа маань гуравдугаар байр руу унагасан. Тэгээд тэр байраа хадгалж яваад л хүрэл медаль хүртсэн дээ. Сүүлийн ганц суман дээр бүх зүйлээ гаргасан. Тэгэхээр энэ бас миний амьдралд тод үлдэх дурсамжтай тэмцээнүүдийн нэг байсан гэж хэлмээр байна.

-Буудлагын тамирчид тэмцээнд явлаа л гэцгээдэг. Ер нь дотоодын өрсөлдөөн хэр байдаг юм бэ?

-Эмэгтэй гар буу буюу эмэгтэй урт бууны төрөлд дотоодын өрсөлдөөн их байдаг. Олимпын медаль хүртэх, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нэг төрөлд гэхэд л зургаагаас долоон тамирчин байгаа гэж ойлгож болно. Тэд маань олимпын наадмын өмнө гурван шатны сонгон шалгаруулалтад оролцоод хэн нь олимпын эрхийн төлөө өрсөлдөхөө шийддэг.

-Эрэгтэй тамирчдын хувьд?

-Манай хүүхэд, залуучууд спорт сонирхох нь багассан юм болов уу. Эсвэл е-спортод илүү татагдаад байгаа юм уу гэж харж байгаа. Тийм учраас сэтгэлзүй, оюуны спортыг сонирхох нь багасаад байгаа байх. Эрэгтэй хүүхдүүд буудлагын спортоор хичээллэж эхлээд удалгүй уйддаг ч юм уу, шантардаг ч юм уу гараад явчихдаг. Уг нь уйдах багахан хугацаагаа даваад гарчихвал спортын өндөр амжилт гаргаад явах бүрэн боломж байгаа.  Монголд эрэгтэй гар бууны төрөлд дотоодын өрсөлдөөн харьцангуй бага байна. Эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн ширүүн байгаа.

-Өрсөлдөөн бага болохоор байгаа хэдийгээ л гадагшаа явуулчихаад байгаа гэж ойлгож болох уу?

-Өрсөлдөөн бага ч гэсэн мэдээж хэрэг албан ёсны сонгон шалгаруулалт хийгдэнэ. Тэндээс шалгарсан тамирчид олимпын эрхийн тэмцээнд ордог.

-Тэгвэл та хүүхэд залууст юу гэж хэлмээр байна?

-Тэд маань энэ спортыг сонирхон хичээллээсэй гэж хүсдэг. Сэтгэлзүй, оюуны сонирхолтой спорт шүү. Бие бялдартай байхаас гадна оюунлаг, сэтгэлзүй өндөр, хатуужилтай болгоно. Монголын нийт хүүхэд залууст хэлэхэд, зөвхөн буудлага гэлтгүй бүх төрлийн спортоор хичээллээрэй гэмээр байна.  Эрүүл саруул, урт удаан амьдрахад эрүүл мэнд хэрэгтэй. Эрүүл мэнд бол спорт шүү. Бас оюуны асар олон чадамжуудыг өөртөө суулгаж авна. Их спортын ард ёс суртахууны хүмүүжил бий. Бүх спорт өөрийн гэсэн оцнлогтой. Тийм хүүхдүүд маань болохоор ямар ч хамаагүй спортоор хичээллээсэй. Наад зах нь бусдыг хайрлах, хүндлэх чадвартай болно.

-Е-Спортын тлаар та ямар бодолтой явдаг вэ?

-Саяхан манай тамирчид дэлхийн аварга болчихоод ирсэн. Үнэхээр бахархам сайхан санагдсан. Ер нь ямар ч салбарын хүн бай хамаагүй бүрэн эрхэт Монгол улсынхаа далбааг мандуулж байгаа нь л хамгийн чухал зүйл байхгүй юу. Амжилттай яваа хэн бүхэн Монголын бахархал шүү гэж хэлмээр байна.

-Буудлагын тамирчдын хувьд нүдээ хамгаалах нь хамгийн чухал байдаг байх?

-Миний хувьд нүдний витамин ууж, дусаалга хэрэглэдэг. Мөн өглөө болгон нүдний дасгал хийж, аль болох амраахыг илүүд үздэг дээ.

-Байнга шахуу холыг харж байдаг болохоор муудах нь бас гайгүй байдаг уу?

-Ер нь хүмүүс буудлагын спортыг хараатай холбож яриад байдаг. Хараа муутай, би буудаж чадахгүй байх гэж ярих нь ч бий. Би тэдэнд хараа ямар ч хамаагүй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл орчин цагт шинжлэх ухаан хөгжөөд хүний нүдийг яаж л бол яаж эмчилдэг болсон байна шүү дээ. Ямар ч хараанд тохирсон шилийг бүтээж чадаж байгаа. Тийм учраас харааны бэрхшээл буудахад ямар ч хамаагүй.

-Байлсан байгаа онох мэдрэмжийн талаар ярьж өгвөл?

-Мэдээж хэрэг сайхан байлгүй яахав. Тэр тусмаа голын голд онох мэдрэмж бол сайхан. Харин яаж тэнд онох тухай бодох нь хэцүү. Шууд онилоод онох хүн бараг л байхгүй. Түүнээс өмнө тухайн тамирчин өөрийгөө сайн бэлдэж, техникүүдээ маш сайн эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Бас 100 хувь гүйцэтгэл хийх нь чухал. Хаана оносон нь хажуугийн дэлгэцэнд харагдаж байгаа. Үнэхээр л 100 хувийн гүйцэтгэл хийчихлээ, сайн буудлаа шүү гэж бодохтой зэрэгцээд тэр дэлгэц рүү харахад оносон байх мэдрэмж бол үнэхээр сайхан байдаг шүү.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.176.58)
    Тийм л юм бол зүгээр тэмцээнд орооч
    2024 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 9 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    19 цаг 49 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    19 цаг 54 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    19 цаг 59 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    20 цаг 3 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК