зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын начин М.Цанлиг: Төрийн дууллаа харийн тэнгэрт эгшиглүүлэх мөч бол мөрөөдөл биелэх агшин

2024-3-20
0
ЖИРГЭХ

Өчигдөр /2024.03.19/ Спортын төв ордонд сонгомол барилдааны мастеруудын дэлхийн аварга, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ, Улсын начин Мөнхбаярын Цанлигийн нэрэмжит сонгомол барилдааны 2024 оны УАШ-ий нээлт болсон. Энэ үеэр бид Улсын начин М.Цанлигтай ярилцсан юм. 


Олон жил тасраад байсан сонгомол бөхийн УАШТ-ийг таны нэрэмжит болог зохион байгуулж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-2017 оны сонгомол бөхийн мастеруудын ДАШТ Болгарт болж байлаа. Уг тэмцээнд манай улсаас бүтэн баг оролцож, би сонгомол бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирсан даа. Мөн чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль авсан. Нэлээдгүй тасраад байсан сонгомолын УАШТ-ийг зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна.

 Архангай бол бөхийн өлгий нутаг шүү дээ. Бөхийн амьдрал тань хэдий үеэс эхлэв?

-Дурсах дуртай сайхан дурсамж минь юм даа. Миний анхны багш бол МУГТ Т.Сүхбаатар. Анх 1993 онд түүн дээр бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. 1997 онд би Үндэсний шигшээ багт багтаж байлаа. Тэр цагаас чөлөөт бөхийн өсвөр, залуучууд УАШТ-д оролцож, амжилт минь ч тэр хэрээр дээшилсэн. Олон ч медаль хүртсэн байна.

Тухайн үед та ямар хороонд харьяагдаж байв?

Анх Төмөр замын “Замчин” спорт хорооны “Есөн туг” клубийн тамирчин байлаа. Одоо би их спортоор “Замчин”, үндэсний бөхөөр Архангайн “Бөх билэгт” дэвжээний хүн дээ.

Та Улсын баяр наадамд зодоглоогүй удлаа шүү?

-Тэгсэн. Хамгийн сүүлд 2013 оны наадмаар зодоглож, дөрөв давсан юм байна. Тэр жил нэгийн даваанд залуу бөхөөр давсан. Хоёрын даваанд одоо Аймгийн заан болсон Э.Баасандоржоор, гурвын даваанд Улсын харцага Г.Элбэгийг, дөрвийн даваанд Улсын начин Г.Олзгэрэлийг давсан даа.

Та тэгээд хэнд унасан юм бэ?

Би тэр жил Дархан аварга Г.Өсөхбаярт унасан. Улсын аварга Г.Эрхэмбаяр арслан цолтой түрүүлсэн жил шүү дээ.  

Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээгээ одоо  үгүйлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Дүү нартаа зааж, зөвлөхөөс гадна “Бөх билэгт” дэвжээн дээрээ бэлтгэл хийдэг. Бас Мастеруудын холбоондоо бэлтгэл хийж байгаа. Ирэх 10 дугаар сард Хорватад ДАШТ-тэй. Ойрын зорилго гэвэл энэ л байна.

Одоо бас дэлхийн аварга болохын төлөө зорьж байгаа байх. 2017 оны аварга болсон сэтгэгдлээ хуваалцвал?

-Онцгой сайхан сэтгэгдэл байсан. Төрийн дууллаа харийн нутгийн тэнгэр эгшиглүүлнэ гэдэг бол бүхий л хүний хүсэл мөрөөдөл байх. Чадсандаа хангалуун байдаг.

Сонгомол бөхийн УАШТ-ий ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Өндөр ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ төрөл 2001 оноос хойш тасарчхаад байсан. Энэ жил дахин шинэчилсэн зохион байгуулалт хийж байна. Манайх бол бөхийн орон. Тэр ч утгаараа олимпын төрөлд багтсан энэ спортыг нутагшуулах, үе шаттайгаар хөгжүүлэх нь нэн тэргүүний ажил байх ёстой.

Сонгомолыг бусад бөхийн спортын өвөг гэдэг шүү дээ?

-Тийм шүү. Ер нь бол Европоос гаралтай. Анхны Европын бөхийн спорт юм л даа. 1896 онд олимпын хөтөлбөрт багтсан түүхтэй.

Тэгвэл энэ төрлөөр манай тамирчид хэр ирээдүйтэй байна вэ?

-Эхлэлийг нь шинээр тавьж байгаа учир ирээдүй гэрэлтэй байгаа. Энэ жил УАШТ зохиож байна. Дараа жилээс өсвөр, залуучуудын УАШТ болгон өргөжүүлнэ.

Та 2005 онд Улсын начин болсон. Тэр үеийг эргэн дурсвал?

-Тэр жил гурав дээр Улсын заан З.Дүвчин намайг авлаж байлаа. 2013 онд Г.Элбэг харцага намайг гурав дээр амлаад унаж байсан. 2005 онд начин болоход мөн л дөрөв  дээр учраа таарч, би давсан. Начин цолны даваанд харин Улсын начин  Ц.Сумъяабээсийг давсан даа. Хачирхалтай нь зургаагийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр намайг зургаа дээр амлаад хаясан. Яг л 2013 оны наадам шиг. Аварга багштайгаа таарч барилдах сайхан байсан. Тухайн үедээ мэддэггүй юм байна. Эргээд дурсахад сайхан байлаа.

Начин цол сайхан цол. Улсын начин хүний амьдралаар амьдрах ямар вэ?

-Үндэсний бөх бол өв соёл. Энэ нандин зүйлийн нэг хэсэг болж явдагтаа баяртай байдаг.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.218)
    Боорцогоо атгаад туг тойрдог
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 1 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    15 цаг 41 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    15 цаг 46 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 51 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 55 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК