Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зориг агсны гэргий Б.Булганы ярилцлагаас "онцлох" 24 эшлэл

2024-4-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Би хоёр шалтгаанаар энэ ярилцлагыг өгч байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлсэн "Чи С.Зоригийн алуурчдыг сулласан шүү" гэх үг. Би амьд гэрч байна. Тэд биш. Элбэгдорж худлаа ярьсан. Хоёрдугаарт, С.Зоригийн хөшөөг зайлуулна гэх асуудал. Тэр хөшөө монголын "ядарсан" ард түмний хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөр боссон юм.  

ЭШЛЭЛ 2

Би өөрийнхөө төлөө хэзээ ч дуугарч байгаагүй, дуугарах ч үгүй. Харин С.Зориг гишүүний төлөө арслан бар шиг явна. 

ЭШЛЭЛ 3

С.Зоригтой танилцсан, амьдарч байсан тэр сайхан дурсамж өнөөдрийг хүртэл намайг булаг шиг тэтгэж, тэжээж ирсэн. Тийм учраас би ийм чанга байдаг юм. 

ЭШЛЭЛ 4

Би юу ярьж болох, юу ярьж болохгүйгээ мэдэхгүй болтлоо олон нууцын гэрээнд гарын үсэг зурсан хүн. 

ЭШЛЭЛ 5

Миний амьдрал их бардам байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хүртэл... Гэхдээ би С.Зориг гишүүн, Банзрагч гуайн нэрийг л унагаахгүй явах ёстой гэж боддог юм. 

ЭШЛЭЛ 6

"Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна" гэж Зоригийг хэлэхэд би цочсон. Надад таалагдаагүй. Учир нь Д.Ганболдыг 7 удаа буцаачихсан, Засгийн газрууд нь солигдчихсон их эвгүй үе байсан. 

ЭШЛЭЛ 7

Аль нэг тийшээ Элчин сайдаар явчихаж болдоггүй юм уу? гэж Зоригоос асууж байлаа. Би эмэгтэй хүн, тайван амьдралыг хүссэн. Гэтэл надад "Тэр бол цөллөг шүү дээ, би буцаад улс төрдөө орж чадахгүй" гэж байлаа. 

ЭШЛЭЛ 8

"Эхлүүлсэн зүйлээ хаяад хувийн жаргал хөөж болохгүй" гэх утгатай үгийг л С.Зориг хэлж байв.

ЭШЛЭЛ 9

Тулаад ирсэн зовлонг туулаад гарах хэрэгтэй. Өөр арга байхгүй. 

ЭШЛЭЛ 10

Уйлж болохгүй, сэтгэлээр шалчийж болохгүй. Хүн хоёр хуваагдчихсан юм шиг. Инээгээд яриад байгаа мөртлөө цаана нь үргэлж өөр зүйл бодоостой. Олон жил ингэж явсан. 

ЭШЛЭЛ 11

Манай гэр бүл аймшигтай замыг туулсан. Аьдрал хэцүү шүү дээ. Миний охин хамгийн хэцүүг давсан. Ээжийг нь сонин, сэтгүүл гэх мэт бүгдээр муулахад шилжилтийн насны хүүхдэд их эвгүй буусан юм. Тэр үед миний хүүхдийг 23-р сургуулиас шууд хөөсөн. Энэ их хэцүү. Дараагийн сургуульд оруулахад бас л хөөгдлөө гэсэн. Тэр хүүхэд өөрийгөө яаж аврах вэ гэж бодож явсан байж мэднэ. Түүнээс асуух ч хүн байгаагүй. Тухайн үед "Миний хүүхэд том хүний даадаггүйг надтай хамт даваад гарч байгаа шүү. Ардын багш та түшээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй" гэж хэлэхэд минь авч үлдсэн. Баярладаг юм. 

ЭШЛЭЛ 12

Манай гэр бүлийнхэн надад үгээр, үйлдлээр, нүдээр огт дараа болж байгаагүй. Тиймээс би гай болохгүй, муу байгаагаа, хэцүү байгаагаа харуулахгүй байх тухай л бодсон. 

ЭШЛЭЛ 13

тэр үед стресстэй учраас амиа л бодож байсан. Хоол унд, байшин гээд бүх мөнгө аав ээж хоёроос минь гарсан. Би тийм л айхтар хайр дунд амьдарсан. 

ЭШЛЭЛ 14

Хүн болгоны зовлон өөр өөрийн аястай. Түүнийг давж чадах эсэх нь л чухал болохоос зовлон нь чухал биш. 

ЭШЛЭЛ 15

Аливааг уужуу, тайван хүлээж авдаг монгол хүний чанар байна шүү дээ. Бороо орвол орж, шуурга шуурвал даваад гарахаас биш дээ. Амьд үлдсэн болохоор "Яагаад" гэдэг асуултыг тавьдаг юм билээ. Аврал хайгаад шашны ном руу ордог юм билээ. 

ЭШЛЭЛ 16

Зовлон гээд байвал юм болгон зовлон болно. Зүгээр л амьдраад л байсан бол амьдраад л байна. Би ухааралд хүрэхгүй байсан. Ухаарч байхдаа хүн өөрчлөгддөг юм билээ. Хүн болгон зовлонтой. Зовлон гэж бодоод байвал улам арвижаад чиний дээрээс дараад л байна. 

ЭШЛЭЛ 17

"Ээж аав, үр хүүхэд чинь байна, тэгэхэд өөрийгөө өрөвдөж болохгүй, новш оо" гэж би өөртөө хэлж байсан. Намайг хайрласан хүмүүст гай болохгүй гэсэн бодол их эрч хүч өгдөг юм байна. Тэр бүгдийн "хөнгөн" авах. 

ЭШЛЭЛ 18

"Цохиод хаячихмаар". "Алчихмаар эмэгтэй шүү" гэж хүмүүс надад хэлдэг байсан. Тэр хэцүү. Чам руу муухай харна. Түүнийг харахгүй байя гэж бодоод нүдний шилээ хүртэл авч байлаа. Өөрийгөө хааж байлаа. 

ЭШЛЭЛ 19

1937 оны хэлмэгдүүлэлт 2015 онд явсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Тэр бол хэлмэгдүүлэлтээр барах уу. Чимгээ тогооч, бүжигчин хүн. Содномдаржаа малчин хүн. Эндээс харахад монголын нэг ч иргэн баталгаагүй болж байгаа юм. Гэрчийг нь оруулахгүйгээр шүүх хурал хийсэн. Үүнийг зөвшөөрөх юм бол хэний ч амьдрал баталгаагүй болно. Үүнийг хийсэн хүн нь Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц юм. Миний гэрчилж,  зуруулсан зураг бол эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан. Атал эмэгтэйг нь намхан, эрэгтэйг нь өндөр болгоод оруулаад ирж болдог юм уу. 

ЭШЛЭЛ 20

Энэ нийгэм буруу тийшээ явчихсан. Бид үүнийг зогсоож чадах уу, эс чадах уу гэдэг эгзэгтэй үед ирсэн байна. Одооны Ардчилсан нам бол С.Зориг гишүүний анх байгуулж байсан тэр нам биш болсон. Хулгайчид нь байгаа цагт АН гэж байхгүй.  

ЭШЛЭЛ 21

Дарамт янз бүрийн байдаг. Хүнийг шунал алдаг юм. Шуналыг дарж байхгүй бол боол нь болоод юу ч хийж магадгүй болно. 

ЭШЛЭЛ 22

Би 26 жил цагдаа сэргийлэхээр явчихсан учир хад чулуу шиг болчихсон байна шүү дээ. Би 1998 онд "амьд үхдэл" болчихсон юм. Би хамгийн үнэтэй, цэнтэй зүйлээ тэр үед алдчихсан. Үйлийн үрийн хуулийг ч мэднэ. Шоронд хатаад үхчихсэн ч хамаагүй худлаа хэлэхгүй л гэсэн, би. 

ЭШЛЭЛ 23

Монголын ард түмэн С.Зориг гишүүнд хайртай байсан. Ард түмний бухимдлыг над руу чиглүүлж бас чадсан. Ажлын хэсэг, цагдаа сэргийлэхэд энэ хэргийг илрүүлнэ гэдэгт нь итгэж явсан. Одоо итгэл алдарсан. Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохоод хаая гэдэг санаа хэн нэгэнд одоо ч байна. 

ЭШЛЭЛ 24

С.Зориг бол ухаантай, харизматай, алсын хараатай, эх оронч хүн байсан. Зориг хүч мөхөстөж байсан болов уу гэж би боддог. Тэр их заль, худал хуурмагийг "боловсон, соёлтой Зориг" ганцаараа дийлэхгүй шүү дээ. Би 26 жил нойрны эмтэй, тайвшруулах эмтэй амьдарч байгаа. Их зүйл мартсан. Хүн өөрийгөө авч үлдэхийн тулд чухал санамжаа л авч үлддэг юм байна. 

image

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн гэргий, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн ганц "амьд гэрч" гэгдэх Б.Булган 26 жилийн дараа ам нээв. Тухайн ярилцлагыг телевизийн 18 сувгаар дамжуулсан юм. Гэвчиг олон зүйл оньсого хэвээр үлдлээ. Түүнийг ам нээсэн ч уушги нээсэнгүй гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Энэ үед түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Болорчисэг (127.0.0.1)
    Буоган бол алуурчдын хамсаатан Алуурчдыг сайн мэдэж байгаа Гэхдээ хэлэхгүй байгаад л хамаг учир байна
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 25 | Хариулах

    2024 оны 04 сарын 24 | Хариулах

  • zochin (127.0.0.1)
    teneg abgai
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Зоригийг Америкийн тусгай албад Элбэгдоржооор дамжуулан нухсан нь одоо улам тод болж байна. Дан ганц монголчууд өөрсдийгөө нухсан бол энэ хэрэг аль эрт илрэх байсан. Америкийн дэлхийг жанжлах хүчин чадал суларч байгаа өнөө үед Булган ам нээж байгаа нь цаанаа л учиртай.
    2024 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    оригийг Америкийн тусгай албад Элбэгдоржооор дамжуулан нухсан нь одоо улам тод болж байна. Дан ганц монголчууд өөрсдийгөө нухсан бол энэ хэрэг аль эрт илрэх байсан. Америкийн дэлхийг жанжлах хүчин чадал суларч байгаа өнөө үед Булган ам нээж байгаа нь цаанаа л учиртай.
    2024 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)

    Ардчилал бол фашизм юм.

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    4 цаг 45 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    4 цаг 53 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    5 цаг 9 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    5 цаг 15 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    5 цаг 19 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    6 цаг 33 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    6 цаг 35 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    7 цаг 47 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    7 цаг 50 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    7 цаг 50 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    7 цаг 53 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    10 цаг 19 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    10 цаг 30 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    10 цаг 31 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    10 цаг 38 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    10 цаг 56 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    10 цаг 59 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    11 цаг 5 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    11 цаг 15 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    11 цаг 24 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК