Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Идэвхтэй тоглогч

2024-4-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Жадамбын Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул.

БАРИМТ 2

Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус суралцан төгсжээ. Инженер, эрх зүйч мэргэжилтэй. Эрхүүд суралцаж байхдаа ганзагын наймаа хийж байсан гэдэг. Орос, англи хэлтэй.

БАРИМТ 3

Ж.Бат-эрдэнэ бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд 4-р тойрог буюу Булган аймагт дахин нэр дэвшиж, 40877 иргэний санал буюу 48.52 хувийн дэмжлэгээр парламентад ард түмнийг төлөөлөх "мандат"-аа амилуулсан юм.

БАРИМТ 4

Түүний хувьд 7 жил бичсэн "Түүхээ сөхвөл" нэртэй номтой. Одоогоор түүний номоос "Internom" дэлгүүрт хоёрхон ширхэг үлдсэн гэх илэрц гарч ирэв. Мөн "мplus" платформд байршжээ. 

БАРИМТ 5

Гишүүний номыг гэр бүлийнх нь хүн хянан тохиолдуулсан гэдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэгт эх бэлтгэлээ өгч байжээ. Ж.Бат-Эрдэнэ "Түүхээ сөхөхдөө" зохиолчоос тусламж аваагүй аж. Түүний гэр бүлийн хүн нь Чойжин ламын сүм музейн захирлаар ажиллахдаа музейнийхээ тухай түүхэн болон өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх гэх мэт 10 гаруй ном гаргасан байна. 

БАРИМТ 6

Түүний хоч "Сахал". Тодруулбал түмний мэдэх "хоч". Сонирхуулахад, аавынх хэлсэн "Сахлаа хусаад яаж маяглаад байгаа юм” гэх үг бага залуугаасаа хойш, дахиж сахалдаа гар хүрэхгүй байх шалтгаан болжээ. 

БАРИМТ 7

Тэрбээр төрийн мэргэшсэн алба хаагч. Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн нь эл тодотгол хүргэжээ. Улс төрд орсон цагаасаа зам тээвэр, төмөр замын салбартай холбоотой явж, Зам тээврийн хөгжлийн сайдаар ч ажиллаж байв. 

БАРИМТ 8

Булган аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан үеийнхээ тухай өгүүлэхдээ, улсын томоохон ажлыг гүйцэтгэхдээ орон нутагт байрлаж, иргэдийнхээ дунд ажиллахад асуудлыг илүү тодоор харсан гэж өөрийгөө дүгнэдэг юм билээ. 

БАРИМТ 9

Энэ парламентын хугацаанд манай улс Эдийн засгийн хөгжлийн яамтай болоод удаагүй байна. Энэ яамыг байгуулахад Ж.Бат-Эрдэнэ гишүүн "бидний хэдэн гишүүн дэмжсэн шүү" гэж хэлээд Ч.Хүрэлбаатар сайдаар шалуулж байв. 

БАРИМТ 10

Ж.Бат-Эрдэнэ бол УИХ дахь моринд хорхойсдог гишүүдийн нэг. Тэрбээр "Намар хичээлд орох үед миний сурлагын дэвтэр морины зургаар л дүүрсэн байдаг байж билээ. Ахтайгаа уралдаж тоглохоороо ч морь болно. “Ахыгаа том зээрд, өөрийгөө жижиг зээрд” гэж нэрлээд л..." хэмээн дурсан ярьсан байдаг. 

БАРИМТ 11

Тэрбээр Аймгийн алдарт уяач цолтой. "Булганхангай" морин спорт уяачдын холбооны тэргүүн. 2012 оноос энэ холбоог тэргүүлж буй. 2015 онд холбоондоо 10 сая төгрөгөөр авсан "араб азарга" бэлэглэсэн түүхтэй. 

БАРИМТ 12

Монгол төрийг хуурсан "Наян ногоон"-ы хэргийг хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ тэргүүлж, удирдахаар сонгогдсон. Эл хэргийн тухай өгүүлэхэд, нийслэл 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдсан". Daewoо үйлдвэрийн 80 автобусны шинэ будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзсэн билээ. Монголын төрийг "80 ногоон"-оор хуурч дөнгөсөн БНСУ-ын иргэд мэхийн ёсолж, мэлзэв. Нэгэнт үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч тухайн албанаас "өөрсдөө явсан" юм даа. 

БАРИМТ 13

Өнгөрөгч онд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгууль дөхсөн тул зах, худалдааны төвийг "үе үе эргэх болов" гэж шүүмжилж байв. Тухайн үед хэвлэлд ярихдаа, "Юмны үнийг мэдэхгүй тэнгэрийн амьтад бид биш, би хүнсэндээ 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг" гэж байлаа. 

БАРИМТ 14

Нийтийн адил сэтгэдэггүй гишүүдийн нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм. Жишээ нь, 2019 онд улсын сайн малчдынхаа хотыг манах монгол банхар бэлэглэж байгаа гэх мэдээлэл тархаж байлаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэхүү өвөрмөц бэлэгнийхээ утга учрыг "Гэрчилгээжсэн, үзлэг шинжилгээнд орсон цэвэр цусны эр гөлгийг сайн малчиддаа ашдын билэгдэл, сайн нөхөр, хоточ банхар болгон өгч байгаа" гэж тайлбарласан гэдэг

БАРИМТ 15

Тэр парламентын танхимд ширээ цохин босож ирдэггүй ч, "анги"-ийнхаа зарим гишүүдийн дэргэд бол "идэвхтэй тоглогч". 

БАРИМТ 16

Тэрбээр чуулганы цагаас хоцордог зуршилтай бололтой, хоцорсон минут нь бага гэдэгт хараахан багтахааргүй байна. 

БАРИМТ 17

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2022 оны ХОМ-тээ нийт хөрөнгийн хэмжээгээ 2 тэрбум хоёр зуун далан найман сая гаруйтайгаар мэдээлжээ. Задалбал, барилга байгууламж, орон сууц нь л нэг тэрбумыг нь "босгох" аж. 

БАРИМТ 18

Түүний хувьд парламент дахь малчдын нэг.  100 аду, 105 үхэр, 360 хонь, хурдан удмын 76 адуутай гэж дээрх онд мэдүүлж байв. Мөн малынх нь үнэлгээ 500 сая гаруй. 

БАРИМТ 19

Энэ парламентын 4 жил танхимаасаа нэгнээ үдсэн, шалгуулсан, цоллуулсан жил болж байна. Тэгвэл хамгийн том хулгайн схем яригдаж асан "Нүүрсний сонсгол"-д УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ нь түүний "цэвэр" харагдуулав.

БАРИМТ 20

Ямар нэгэн хэрэгт холбогдолгүй, нэрээ хичээж "мандат"-ын цаг хугацаагаа дуусгаж байгаа гишүүдийн нэгээр Ж.Бат-Эрдэнийг нэрлэж байна. 

БАРИМТ 21

Тэрбээр өөрийн ажлын гол цөм, гол чиглэлийг "Жижиг дунд үйлдвэр буюу ЖДҮ" гэж тодорхойлсон нэгэн. 

БАРИМТ 22

Түүний хувьд УИХ-д чухал хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан, ахалсан, сонсгол удирдахаар сонгогдсон, сонсголд гишүүнээр оролцсон арвин ажилтайгаар хугацаагаа дуусгах гэж байна. 

БАРИМТ 23

Гэхдээ 2021 оноос түүний орлого нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, 2021-2022 онд 159 сая байсан орлого нь 164 сая болж нэмэгдсэн нь ХОМ-ээс харагдана. 

БАРИМТ 24

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг тодордоггүй улстөрч гэж нэрийдэх нь бий. Гэхдээ Булганаас хамтдаа парламентад гарсан "алдарт" Ц.Анандбазарыг бодвол хийсэн зүйлтэй гэж үнэлэх нь бий. Чухам энэ удаагийн сонгуулиар л иргэд түүнд дүн тавина. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ удаагийн оролцогч УИХ-ын гишүүн Жадамбаагийн Бат-Эрдэнэ билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Сүнээтэй сүүлэрдэг 25 дахь баримтыг нь мартасан бн
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хэрэггүй л гаруудын нэг дээ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    zailoo
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    2 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    2 цаг 45 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    3 цаг 1 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    3 цаг 7 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    3 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    4 цаг 25 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 27 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    5 цаг 39 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    5 цаг 42 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    5 цаг 42 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    5 цаг 45 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    8 цаг 10 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    8 цаг 21 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    8 цаг 23 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    8 цаг 30 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    8 цаг 48 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    8 цаг 50 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    8 цаг 57 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    9 цаг 6 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    9 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК