зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парис-2024: РИО-гийн дэвжээнээс хөөгдөж байсан Ц.Цогтбаяр чөлөөт бөхийн баг тамирчдыг Парист ахлахаар болов

2024-4-25
0
ЖИРГЭХ

Парисын олимп бамбараа асаахад 93 хоног л үлдээд байгаа энэ цаг үед Монголын чөлөөт бөхийн холбоо халаа сэлгээтэй, дотоод бужигнаантай байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Монголын чөлөөт бөхийн Удирдах зөвлөл хуралдаад эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарыг, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очирыг томилж байв.

Гэтэл өчигдрийн хуралдаанаараа эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг томилж, Олимпын эрх авах сүүлийн тэмцээнд оролцох баг тамирчдыг дүрмийн бусаар сонгосон тухай мэдээлэл байна. Тавдугаар сарын 10-нд эхлэх олимпын эрхийн сүүлийн тэмцээн Турк улсад болох бөгөөд энэ тэмцээнд оролцох баг тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбоо дөнгөж энэ долоо хоногт л зарлаж байгаа гэсэн үг ээ. Ингэхдээ Дэлхийн эрх авах сүүлийн тэмцээнд оролцох тамирчдаа амжилтаар нь биш, “Алдар”-т хамааралтайгаар нь сонгож байгаа нь нэлээд хэл ам дагуулах бололтой.

Уг нь эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадмаас Монголчуудын медаль  хүсэн хүлээдэг ТОП-4 төрлийн нэг нь яах аргагүй чөлөөт бөх. 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн 87 кг-ын жинд Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртсэнээр олимпын медальтнуудын тоонд Монгол Улс орж ирсэн бол өдгөө Парисын олимп хүртэл зөвхөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын 9 медальтан төрөөд байна.

Харамсалтай нь, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпоос дахин нэг хүрэл медаль хүртэх боломж байсан ч алдаа гаргасны улмаас эцэст нь Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос бандуулж, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарын олон улс, тив дэлхий, дотоодын тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасаж байв. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд ирүүлсэн албан бичигт “Рио-гийн олимпын 65 кг-ын жинд барилдсан Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Г.Мандахнарангийн барилдааны дараа хоёр дасгалжуулагч дүрмийн бус зохисгүй үйлдэл гаргасан. Тиймээс Монголын тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхойгүй хугацаанд оролцох эрхийг түдгэлзүүлж байна” гэсэн байсан билээ. Рио де Жанейрогийн олимпод Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нар оролцож байв. Ц.Цогтбаярын хувьд тухайн үед дасгалжуулагчаар анх удаа олимпын наадамд оролцож байсан бол Б.Баяраа хоёр дахь удаагаа олимпын наадамд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байсан юм. Гэсэн ч Г.Мандахнарангийн барилдааны дараа зохисгүй авирласан нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоог “бандах” үндэслэл болж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан Г.Мандахнарангийн барилдааны талаарх гомдлыг хэлэлцэхэд ч тээг болж байлаа. Рио де Жанейрогийн олимпын дараа хоёр дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг спортын хүрээнийхэн “Өөрсдийгөө хянаж чадахгүй байгаа хүмүүс баг тамирчдыг хянаж, дасгалжуулна гэж байхгүй” гэсэн шүүмжлэл их өрнөж байсан билээ.

 

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • зочин (127.0.0.1)
    Энэ МЧБХ гэж үнэн дүүрчихсэн газар нэг байна аа, ингээд өөрсдөө хүндээ хөнгөнөөс өгөөд мөхөл рүүгээ зутгээд байх юм, хөгжиж дэвжье гэж байгаа бол ядахдаа дэлхийн холбоотойгоо эв эетэй баймаар, энэ тайчигчийн шигшээгийн ахлах болгож байна гэдэг чинь дэлхийн холбоогоо, бодлого шийдвэрийг нь нулимж байна гэсэн үг биз дээ, кк
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Ч.Уранчимэг (127.0.0.1)
    Олон улс нээлттэй байгаагүй юмуу? Эсвэл олон улсын бөхийн холбоо бодит байдлыг мэдээгүй байсан юм уу?. Хоёр шүүгч биеийн хэлэмжээрээ зөв л тэмцсэн байна даа. Тэдний зөв
    2024 оны 04 сарын 28 | Хариулах
  • Бодит байдал (127.0.0.1)
    Захын авгайн хэрүүлээ боль.Түүний оронд бусдадаа амжилт хүсэж сур!.Та нар шавийнхаа төлөө Цогтбаяр шиг тэмцэж чадах уу? ЦОГТБАЯРТ АМЖИЛТ ХҮСЬЭ!
    2024 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Хэхэ, ирэх олимпоор энэ нөхрийн өмдөө тайлахыг харах нь дээ, манайхан л болсон хойно ялагдхаараа л луйвардууллаа гэнэ, луйвардууллаа гэхээрээ тайчина, одоо энэ удаа бүрэн тайчих биз ээ, үзэх харах, ярих юмтай олимп болох нь дээ, кк
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Соёлтой бай
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ ямар хөгийн юм бичдэг пизда вэ. Харин ч энэ холбооныхон нээлттэй гайгүй ажиллаж байна. Яахав Алдарын тамирчид илүү байгаад эрхийн тэмцээнд явахаар болсон бол дасгалжуулагчтайгаа явах нь зөв.
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сайн дасгалжуулагч. Нөгөө талын тролл гдг н болиосой! Яалт ч үгүй буруу шүүлтийг 2 багш н битгий хэл гадныхан ч дэмжсэн бдг шүү
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (127.0.0.1)
    Tsogtoog demjij bn tertei tergui miarch bhaar tamirchimhaa toloo temtssen jinhene er hun uragshaa amjilt dahij aldaa gargahgui sn bn
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • алтанчимэг (127.0.0.1)
    Зөв сонголт байна. Яагаад тийм юм бэ та нар харинт тамирчныхаа төлөө үнэн сэтгэлэсээ зүтгэж байсан нь буруу гэж үү.
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Б.Батбаяр МУГД (127.0.0.1)
    Зөв сонголт байна
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ТАМИРЧНАА ӨМГӨӨЛЖ ЛУЙВАРЫН ЭСРЭГ ЗОГСОЖ ЧАДСАН САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ХУУЛЬ БУС ШҮҮЛТИЙН ЭСРЭГ ЗӨВ ТЭМЦСӨН АМЖИЛТ ХҮСЬЕ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ хүүр ээ, МЧБХ ч шившиг боллоо л доо, энэ чинь хагас зэрлэг, аятайхнаар бол анархист нөхөр ш дээ, шударга бус гэвэл эсэргүүцэж болно л доо, гэхдээ ёс зүйтэй, дүрэм журмын дагуу, албан байдлаар эсэргүүцэлээ илэрхийлэх хэрэгтэй ш дээ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
    • Дэмжиж бна
      2024 оны 04 сарын 25
    • Цогтбаяр зөв эсэргүүцэж,зөв тэмцсэн,харин эсрэгээрээ өрсөлдөгч бөхийг торгох байсан даа.
      2024 оны 04 сарын 25
    • алтанчимэг
      яагаад. Харин ч зөв шийдвэр байна.
      2024 оны 04 сарын 25
    • Атаач хог
      2024 оны 04 сарын 25
  • Зочин (127.0.0.1)
    24 цаг.мн Захиалгаар хүн гутаахаа болиоч. Та муусайнд Цогтбаярын шээс ч олдохгүй.
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
    • 4 улирал
      Содбаатар ерөнхийлөгчдөө таларахлаа оновчтой зөв шийдвэр байна.Энэ хагалган бутаргах гэсэн хүмүүс болиоч дээ .Үнэнд гүйцэгдэн шүү.
      2024 оны 04 сарын 25
    • Цэнгэл
      хаха ёстой үнэн
      2024 оны 04 сарын 25
  • Зочин (127.0.0.1)
    Ийм шизотой гараар ахлуулахаар шал л арчина ш дээ, МЧБХ гээч газар мөнхийн хэрүүлтэй, угаас бөх гээч юмны мөн чанар ийм байдаг юм болов уу, МҮБХ гэж бас нэг дүүрчихсэн газар байна, бөхчингүүд бүтэхгүй зз
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Дэмжиж байна. (127.0.0.1)
    энэ хүнийг дэмжиж байна. Худлуу хуудуутай шүүлтийг илт үзүүлсэнийг эсэргүүчсэн шүү дээ. Энэ удаа багаа авч явж байгааг дэмжиж байна.
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ новштой чөлөөт бөх сөнөнө. Тоглоомчин хүнд шигшээ багаа даатгадаг Содбаатар ясан толгой вэ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
    • Amgaa
      Yaag vnen
      2024 оны 04 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 46 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 26 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    12 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    12 цаг 36 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    12 цаг 40 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК