Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уяа руугаа явсан "Уяач"

2024-5-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ. Тэрбээр 1963 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төржээ. 

БАРИМТ 2

Дашдэмбэрэлийн гэхээс илүү “Ажнай” хэмээн нэрлэгддэг Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Өмнөговь аймгаас гурав дахь удаагаа УИХ-д иргэдээ төлөөлөхөөр сонгогдож байсан төрийн түшээ.

БАРИМТ 3

Тэрбээр Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1986 онд ОХУ-ын Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгссөн. 

БАРИМТ 4

Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 5

Тэрбээр 1990 оноос Ажнай корпорацын Ерөнхийлөгч, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн арга зүйч багш, 2009 оноос “Монгол 999 үндэсний нэгдэл" -ийн ТУЗ-ийн дарга, “Тэмээ хамгаалах сан”-гийн ерөнхийлөгч, Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. 

БАРИМТ 6

Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд  Өмнөгоь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөр гэгддэг. Тиймдээ ч тус аймгийн иргэд уурхайн эзэн Д.Бат-Эрдэнийг төрд төлөөлөл болгон явуулсан ч байж таарна. 

БАРИМТ 7

Тэрбээр хамгийн анх 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил парламентад суусан. Харин дараа нь 2012 онд дахин сонгогдсон. 

БАРИМТ 8

Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн тэрбээр УИХ-ын сонгуулиар нийт санал өгсөн сонгогчдын 47.5 хувийн саналаар ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон билээ. Энэ нь 15239 сонгогч Д.Бат-Эрдэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр саналаа өгсөн гэсэн үг. 

БАРИМТ 9

УИХ-д гурван ч удаа Ардчилсан намаас сонгогдож, АН дотроо бизнес, улс төрийг хослуулсан цөөн улстөрчийн нэг ч гэлээ түүнд өнөөдрийг хүртэл автор болсон хууль, улс төрийн онцгой, содон нүүдэл тун ховор. 

БАРИМТ 10

Төрийн өндөр албан тушаалтнуудын АТГ-т жил бүр гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын хамгийн хөрөнгөлөг гишүүний нэг нь Д.Бат-Эрдэнэ.

БАРИМТ 11

Тэрбээр Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан бөгөөд тэр нь “Ажнай” корпораци юм. “Ажнай” корпораци байгуулагдаад 38 жил болж буй.

БАРИМТ 12

Монголын эдийн засгийн гол багана, төсвийг бүрдүүлэх гол хүчин зүйл болоод байгаад нүүрсний экспортыг тэрбээр мөн л анх эхлүүлж байжээ. Энэ нь 2004 он бөгөөд түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна.

БАРИМТ 13

Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан Д.Бат-Эрдэнэ өдгөө 20 гаруй компанийн хувьцаа эзэмшигч.

БАРИМТ 14

1995 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээрх 470 компанийн 60-ынх нь хувьцааг 20 гаруй сая ам.доллаараар худалдан авч гараагаа эхэлж байсан талаараа Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлагадаа дурдсан байдаг. Сонирхуулахад Д.Бат-Эрдэнэ цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа аваагүй бөгөөд цэвэр өөрийн бизнес хийж олсон орлогоороо эдгээр хувьцааг авч байжээ.

БАРИМТ 15

Тэрбээр орон нутгийн өмчит Тавантолгой буюу олны нэрлэдгээр жижиг Тавантолгойн хувьцаа эзэмшигч. Энэ компанийн 51 хувийг орон нутаг буюу Өмнөговь аймаг, 49 хувийг нь иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. 

БАРИМТ 16

Тэрбээр 122 сая төгрөгийн орлоготой бөгөөд 180 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай.  

БАРИМТ 17

Мөн 470 сая төгрөгийн хоёр автомашин, 890 саяаар үнэлэгдэх 250 ширхэг адуу, 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. 

БАРИМТ 18

Монголын улс төрд “Нүүрсний” гэх хэрэг мандан эрх баригч намынхан холбогдож ахуйд Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлага өгөхдөө “Нүүрсний хулгайтай тэмцье гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н 35 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй” хэмээж байв. Тэрбээр Монголын хөрөнгийн биржээр арилжаа хийдэг, Монголын хөрөнгийн биржийн арилжааны үүх түүхийг бүтээлцсэн үндэстний хөрөнгө оруулагчдын нэг.

БАРИМТ 19

Гэсэн ч төд удалгүй Монголын парламентын сөрөг хүчний хамгийн хүчтэй дуу хоолойн нэг Д.Бат-Эрдэнэ гишүүнийг “Нүүрсний” хэрэгт хамаатуулан шалгахаар болсноо хууль хяналтынхан зарласан.

БАРИМТ 20

Түүнийг хоёр үндэслэлээр буруутгаж байгаагийн нэг нь “Тавантолгой” ХК болон “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагыг хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байв. 

БАРИМТ 21

Түүнийг буруутгаж байсан дараагийн үндэслэл нь “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг томилон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан ногдол ашгийг илүү хувиарлан авсан хэмээх үндэслэл байв.

БАРИМТ 22

Уг асуудалтай холбогдуулан 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. 

БАРИМТ 23

УИХ дунд хувьдаа орд газартай, уул уурхайтай цөөн гишүүдийн нэг нь Д.Бат-Эрдэнэ байв. 

БАРИМТ 24

Түүнийг АН-ын бүлэг биш гэх нь ч бий. Тиймдээ ч АН-ын бүлгийнхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад Ажнай Д.Бат-Эрдэнэ оролцож байгаагүй. АН жагсч, тэмцэж, үгээ хэлж байхад ч тэр чимээгүй л байдаг байв. Магадгүй энэ нь түүний бизнестэй холбоотой байж мэдэх. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Ажнайн Батэрдэнэ гэж хүний хүүхдийг жүжигчин Ганчимэг төрүүлсэн.Урлагийнхан биеэ үнэлэгч нар шүү.
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Zsssss (127.0.0.1)
    Оросод төгссөн болгон Орос хэлтэй байдаггүй юм шүү, тэгээд ч англи хэлтэй нь юу л бол...
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    HE HE HE UYAA N HAANA YUM BEE
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    kkk
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    15 цаг 37 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 2 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 26 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 5 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    17 цаг 30 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    17 цаг 36 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 17 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    18 цаг 39 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    20 цаг 32 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    20 цаг 37 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 8 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    21 цаг 33 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    21 цаг 35 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 51 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 4 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 14 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    23 цаг 20 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК