Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"ХҮН"-ий ХҮН

2024-5-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр 1977 он Улаанбаатар хотод төрсөн. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн.  МУИС, төрийн санхүүч, бакалавраар, Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр, АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр, Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр хамгаалсан.

БАРИМТ 3

Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 4

Ажлын гараагаа Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээр эхлүүлсэн. Тус яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Олон улсын валютын санд Ази, Номхон далайг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байсан туршлагатай гээд намтар түүхээс нь дурдаж болно.

БАРИМТ 5

Харин улс төрийн түүх нимгэнтэй. 2016 оноос эхлэн С.Ганбаатарын угшилтай Хөдөлмөрийн үндэсний намд удирдах зөвлөлийн даргын алба хашиж, 2020 онд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, гишүүн болсон. 

БАРИМТ 6

 Тэрбээр өдгөө ХҮН-ын даргын албан тушаал хашдаг.

БАРИМТ 7

Төрийн ордны босгоор алхсан анхны өдрөөсөө буюу гишүүний үнэмлэхээ авахдаа пүүз өмсөж, ангийнхнаасаа "онгойрсон" нь  олны шүүмжлэл, магтаал дагуулсан юм.

БАРИМТ 8

Чуулганы хуралдаан дээр архагуудтай "ам зөрж",  ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж ирсэн юм. Олонд "зүслэгдэх"-ийн тулд пиартаа популизм ашиглаж, ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж, эрх баригчдыг наанаа байнга шүүмжилдэг.

БАРИМТ 9

 Харин цаанаа түүнийг, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд олон. Өөрөөр хэлбэл, ХҮН ба түүнийг МАН-ын захиалгаар ажилладаг гэх хардлага бий. Учир нь, эрх баригч нам хийгээд парламентад суудалтай намууд зөвшилцөж, тунхаг бичигт гарын үсэг зурснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр болсон.

БАРИМТ 10

Үүний эхлэлийг ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Н.Ганибал, Ш.Адьшаа нар тавьсан.  Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог улс төрийн гол сэдвээ болгоод зогсохгүй намынхаа чиг хандлагыг өөрчилснөө зарласан.

БАРИМТ 11

Т.Доржханд гишүүн төв талбай дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэх жагсаал хийсэн.  Харамсалтай нь, түүний жагсаалыг дэмжсэн нь цөөхөн. 

БАРИМТ 12

Т.Доржхандын гомдлоор Үндсэн хуулийн Цэц түүний санасныг гүйцэлдүүлж, сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. 

БАРИМТ 13

Тэрбээр “Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорциональ тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно. Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ” гэж хэлсэн байдаг. 

БАРИМТ 14

Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд бичигдсэн. Тухайлбал, түүний жилийн орлого 13  сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг байжээ. 

БАРИМТ 15

Харин 2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 46 сая, гэр бүлийн орлого 157 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Жилийн дотор түүний орлог хэрхэн өссөнийг эндээс харж болох аж. 

БАРИМТ 16

Мөн тэрбээр 1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх, нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын Nissan маркийн автомашинтай. 12 адуутай. 

БАРИМТ 17

Тэрбээр Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Зээл Эм Эн ХХК, Монреимпекс ХХК, Монре Даатгал ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре файнаншиал ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 18

Хоёр жил гаруй парламентад суухдаа банкны реформ, тогтолцоог өөрчлөх, авлига, төсвийн хулгайг таслан зогсоох ёстой талаар ярьсан бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан. 

БАРИМТ 19

Тэрбээр 2022 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн тоонд багтсан.

БАРИМТ 20

Харин хамгийн сүүлийн ирцийн мэдээллээр буюу 2023 оны намрын чуулганы хуралдаанд 82,9 хувийн ирцтэй оролцжээ. 

БАРИМТ 21

Тэрбээр саяхан гишүүний цалингаа голж, төрийн ордныг хуучин, хүйтэн хэмээн шүүмжилснийг уншигч та мэдэх биз.

БАРИМТ 22

Тухайлбал тэрбээр "УИХ-ын гишүүн боллоо гээд айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Авдаг цалин бага байна. Миний өмнө ажиллаж байсан байгууллагын хоёр цагийн цалинг л өгч байна. Маш бага байна. Орчин бол хуучин байшин байна. Өвөлдөө гишүүд паар тавиад суудаг нь үнэн шүү дээ" гэсэн юм. 

БАРИМТ 23

Түний намтраас харвал УИХ-ын гишүүнээр сонгогдохынхоо өмнө Олон улсын валютын сан, Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байж. Гишүүний цалин 1.5 сая гэд тооцоод үзвэл өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа сард 180 сая төгрөгийн цалин авдаг болж таарч байна.

БАРИМТ 24

Тэрбээр намынхаа жагсаалтад өөрийгөө залсан бөгөөд жагсаалтаар нэр дэвших аж. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Тогмидын Доржхандийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7139)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 11 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 9 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 48 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 7 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    18 цаг 56 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК