Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баатар: Жолооч нар мэдлэг боловсрол муутай, яаж ч нухчин дарж болно гэсэн сэтгэхүйтэй байдаг юм шиг. Энэ бол эндүүрэл

2012-11-23
0
ЖИРГЭХ
Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнөөдөр хорь гаруй микро автобусны жолооч нар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн ч хүлээж аваагүй байна. Тэд "Бичил аян" хоршоо байгуулж хотын төвийн өөр чиглэлд үйлчилгээ явуулах хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй аж. Энэ талаар гомдол гаргаад байгаа Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатартай ярилцлаа. Тэд цаашид УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарт хандахаар болсон бөгөөд жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэнэ.
 микро автобус   Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнөөдөр хорь гаруй микро автобусны жолооч нар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн ч хүлээж аваагүй байна. Тэд "Бичил аян" хоршоо байгуулж хотын төвийн өөр чиглэлд үйлчилгээ явуулах хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй аж. Энэ талаар гомдол гаргаад байгаа Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатартай ярилцлаа. Тэд цаашид УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарт хандахаар болсон бөгөөд жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэнэ.

- Нийслэлийн нийтийн тээврийн газарт ямар асуудлаар хандсан юм бэ?
- Хэсэг микро автобусны жолооч нар нэгдэж "Бичил аян" нэртэй хоршоо байгуулсан юм. Яагаад гэвэл Нийслэлийн нийтийн тээврийн газраас микро автобусуудыг шугамд явах зөвшөөрөл буюу замын хуудсыг хувийн компаниудаар дамжуудан өгдөг. Дөчхөн төгрөгийн өртөгтэй цаасыг зарим компаниуд жолооч нарт 7500, 10000, 15000 зарим нь бүр 20000 төгрөөр авч байна. Хувийн компани, төр нийлээд жолооч нарыг дээрэмдэж байгаа байхгүй юу. Бид нийтийн тээврийн газраас ямар нэг зуучлагчгүйгээр 14 хоногийн эрхтэй замын хуудсаа авмаар байна. Тэгээд хоршоо байгуулаад замын хуудсыг 5000 төгрөгөөр зараад эхэлсэн чинь олон жолооч нар манай хоршоонд орох хүсэлтэй болсон. Гэтэл одоо байгаа Нарантуул зах хүртэлх шугамаас өөр газар явуулахгүй гээд байна.

- Нийтийн тээврийн газраас ямар хариу өгсөн бэ?

- "Та нар тэр ганцхан чиглэлдээ хориулаа явна уу, гучуулаа явна уу хамаагүй. Бид тэр зохицуулдаг байгууллага нь биш" гэж хариулж байна. Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар гэсэн нэртэйгээр 20-иод жил явсан газар шүү дээ, энэ чинь. Цаана нь зохицуулагч нэртэй гарын арван хуруунд багтах луйварчингууд байдгийг би хэлж чадна. Нөгөө хувийн компаниудаасаа хараат болчихсон байдаг юм уу, эвсэл юм авчихсан байдаг юм уу. Тэд нарыгаа үхэх гэж байгаа юм шиг хамгаалж байна. Хоршооны жолооч нар олон болоод ирэхээр яалт ч үгүй нэг шугамд багтахгүй. Өмнө нь тусгай зөвшөөрөл гэж айхтар юм өгдөг байсныг алга болгосон. Одоо болохоор хуучин компаниудтай гэрээ хийгээд надтай бол гэрээ хийдэггүй.  Эсвэл ийм аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь тараа, эсвэл бүгдийг нь тэгш эрхээр хангах ёстой. Хамгийн гол нь бидний амьдралыг өчнөөн жил хоорондоо луйвардаж байна. Хуучин Пүрэвдоржийн үед хувийн компани шиг л юм байсан. Хоршооны жолооч нарыг үйлчилгээнд явах эрхээр хангаад өг гэхээр ганцхан чиглэлд л яв гэж байна.

- Одоо ийм компаниуд хэд орчим байдаг вэ?
- Өмнө нь 40 байсан, одоо бол 26 болсон. Компаниудад граш, эмч, механикчтай байх гэсэн шаардлага тавьсан байдаг ч бодит байдал дээр юу ч үгүй компанийн гэрчилгээтэй л хүн байх жишээтэй. Бидний байгуулсан хоршоо бол нэг хүн биш бүгдээрээ хоорондоо ярьж байгаад асуудлаа шийднэ. Олон тээвэрчид биднийг дэмжээд манай хоршоололд оръё гээд өргөдлөө өгчихсөн байгаа.

- Та нарын шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм байна. Цаашид ямар алхам хийх вэ?

- Тээврийн салбарын гол асуудал бодлого. Энэ жолооч гэдэг хүн бүтээн байгуулалт хийгэд байна гэхээс илүү энэ жолооч  мөнгө олоод байна, үүнээс нь хэдий хэрийг хумслах вэ гэдэг бодлого явж байна. Үнэхээр аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдөөд байгаа. Хоёр нарны хооронд давхиад байдаг. Хамгийн муу нэртэй нь л микроны жолооч. 20 жил тээвэрт явчихаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүй хаягдаж байна.   Хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хүн тээврийн салбарт ажиллаж байгаа хүмүүс үнэхээр хэцүүдсэн байна.  Тээврийн салбар нь зөв бодлогтой байж улс хөгждөг болохоос хэсэг луйварчид мөнгө  олж байна гээд халаасыг нь ухаад байвал үнэхээр буруу. Агентлагынхан гээд албан тушаалтай сайхан цалинтай болчихоод алт өгч байгаа жолооч нараа гудманд хаяж байгаа нь энэ хэдэн ялзарсан дарга нарын асуудал.  Бид энэ асуудлаар нэлээн хэдэн жил явсан. Нийслэлийн орлогч дарга Гантөмөртэй уулзаж албан бичиг өгсөн. Гэтэл  өөрөөсөө зайлуулаад өөр хүнээр албан бичиг өгүүлсэн нь хүүхэд, нохойн доог шиг л юм байна. Жолооч нар мэдлэг боловсрол муутай, эд нарыг яаж ч нухчин дарж байсан болно гэсэн сэтгэхүйтэй байдаг юм шиг. Энэ бол эндүүрэл. Алтан шар замын  буянд амьдралаа залгуулж байгаа дээд боловсролтой хүмүүс ч байна, янз бүрийн хүмүүс л байна. Алтан шар зам бол хүн хүнд өгөөжөө өгдөг. Гэтэл энэ өгөөжийг нь дундаас нь хумсалж байгаа хэсэг бүлэг бэртэгчингүүд ихэсчээ. Энийг бүгдийг байхгүй  болгож, тэвэрийн салбарыг эрс шинэчилье, Засгийн газарт дуу хоолойгоо хүргэе.

- Энэ асуудлаар МҮЭХ-нд хандсан уу?
- Одоо УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандана гэж бодож байна.  Энэ бол ганцхан  микро автобусны жолооч нарын эрх ашгийн асуудал биш юм. Тэгж ойлговол эндүүрэл. Өнгөрсөн хавар том тэрэгний жолооч нарыг явуулахгүй гэж баахан боож, хаасан. Тэгээд өндөр тэвштэй байж болохгүй гээд тэвшийг нь тайрч нэг жолоочийг 500 мянган төгрөгөөр хохироогоод одоо таг чиг. Манай хороо Өмнөговийн  Цагаан хад гэдэг газар үүрээ байгуулсан. Монгол улсад нийтийн тээврийн бодлого гэж юм байдаггүй юм байна. Байдаг болтол нь бид тэмцэнэ.

- Нийтийн тээврийн салбарт хэдэн хүн ажилладаг вэ?
- Микро автобусны жолооч кондуктор гэхэд 2000 гаруй. Нүүрс зөөдөг гэх мэт том тэрэгтэй хүмүүс бас байна. Нүүрсний үнэ их байна гээд байдаг. Яг нүүрсийг зөөж тээвэрлэж байгаа жолооч  нартай хамтарч ажиллахгүй байж дээгүүр  нь хөөс бий болгоод байгаа юм. Жишээ нь барилгын материалын үнэ өслөө гээд байна. Тэгсэн хэрнээ ачааны тэргүүдийн тэвшийг тайраад намхан болгосон. Тэгэхээр нэг удаа зөөх байсан барааг хоёр удаа зөөж зардал 2 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ хэдэн жолооч нар зам эвдээд байна гэх зэргээр ард түмний толгойг буруу угаагаад байгаа болохоос зөв бодлого, зөв зохицуулалт нь байвал тээврийн салбар хөгжих олон хувилбар байна.

- Ярилцсанд баярлалаа.
Т.Гэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • (202.179.20.170)
    mash zuv bid ta nartai yaj negdeh ve bid barag 100guulaa bna
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • (202.131.233.59)
    Ene khun buruu yarij baina.Khot dotor mikro teever khiikh tokhiromjgui.Deerees n mikrobusnuud norm durem juram soyol gej yariad ch nemergui.Er n bol shugamand tokhirokhgui!
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • (202.21.106.17)
    Яг л ухамсарлана даа эд нар
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • (202.170.80.45)
    За эд нар яахав нийлж байгаад асуудлаа шийдвэрлүүлчихнэ.Харин эргээд хариуцлага соёлтой үйлчилгээ,цэвэрхэн автобус,өнгө үзэмж сайтай техникийн бүрэн бүтэн автобус,оройн цагаар үнээ нэмэхгүй,цагаа барьж үйлчлэх асуудлаа ухамсарлаж байгаа биз дээ.
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 20 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 53 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 14 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 19 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК