Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүдээ хэрхэн хялбар аргаар цайруулах вэ?

2012-11-25
0
ЖИРГЭХ

    teeth-middle Цай, кофе болон ямар нэгэн өнгөтэй зүйл идэхэд шүд цагаан өнгөө алдаж өнгөр тогтох нь элбэг. Гэсэн ч бид угаах төдийгөөр шүдээ цэвэрлэчихдэг. Харин тамхи шүдийг маш хурдан шар өнгөтэй болгодог байна. Шүд нь дээр шар өнгөр тогтсон бол эргээд цайруулна гэдэг амаргүй ажил. Түүнчлэн шүд шарлах нь ямар нэгэн өвчнөөс шалтгаалж байж ч мэднэ. Тиймээс шүд тань шарлаж, өнгөө алдаад байвал нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Шарласан шүд эмэгтэй, эрэгтэй ямар ч хүний гоо сайханд сөрөг нөлөөтэй. Гэхдээ шүд цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүныг дур мэдэн сонгохоос татгалзаарай. Учир нь шүд цайруулах бүтээгдэхүүнд химийн бодис орсон байдаг тул шүдний пааланг гэмтээх магадлалтай. Мөн шүдийг хэт мэдрэмтгий болгодог. Харин гэрийн аргаар, гар доорх бүтээгдэхүүнээр шүдээ цайруулж болдог байна.

Гүзээлзгэнэ
  Амттай сайхан бүтээгдэхүүн идээд шүдээ цагаан болгох боломж байна гэхээр танд ямар сонсогдож байна. Гүзээлзгэнэ бол шүд цайруулах үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн юм. Гүзээлзгэнэ шүдийг цайруулахаас гадна амны хөндийг сайтар цэвэрлэж өгдөг. Харин та ямар нэгэн жимс идсэний дараа фтортой шүдний оогоор шүдээ угааж заншаарай. Учир нь таны шүдэн дээр жимснээс тодорхой хэмжээний глюкоз тогтож үлдэн, шүдний пааланг гэмтээх сөрөг нөлөөтэй гэнэ.

Сод
  Сод нь шүдийг цайруулж, бэхжүүлэх үйлчилгээтэй жинхэнэ ид шидтэй бүтээгдэхүүн. Содны уусмалыг ашиглан шүдээ сойздон угаа. Ингээд л таны шүд нүд гялбам гэрэлтэнэ дээ. Гэхдээ содтай уусмалаар шүдээ угааж буй тохиолдолд буйлаа хэт их үрж шархлуулж болохгүй. Дараа нь шүдэн дээрээ соданы ул мөр байхгүй болтол нь сайтар амаа зайл. Гэхдээ байнга сод хэрэглээд байж болохгүй шүү. Өдөр бүр сод хэрэглэвэл шүдний паалан нимгэрэх аюултай. Содыг шүдний оотойгоо хамт хэрэглэвэл илүү тохиромжтой. Халуун хоол цай идэж уух нь шүдийг хэт мэдрэмтгий болгодог ажээ.

Ус төрөгчийн хэт исэл
    Ус төрөгчийн хэт ислийн уусмалаар шүдээ угааж болдог. Харин дараа нь бүлээн усаар амаа сайтар зайлах хэрэгтэй. Мөн уг уусмалыг хөвөн даавуунд шингээгээд шүдээ арч. Эхлээд шүдээ босоо чиглэлээр арчаад дараа нь хэвтээ урсгалаас арч. Ус төрөгчийн хэт исэл шүдийг хэт мэдрэмтгий болгож болох тул амаа сайтар зайлах хэрэгтэй. Гэхдээ үр дүн нь нэг долоо хоногийн дараагаас илт мэдрэгднэ. Ус төрөгчийн хэт ислээр шүдээ угааж буй тохиолдолд санамсаргүйгээр залгихаас болгоомжил.

Шатсан модны үнс
    Бидний өвөг дээдэс ямар бүтээгдэхүүнээр шүдээ угаадаг байсан бол гэж та гайхаж байна уу. Орчин үеийн бидэн шиг фтортой оогоор шүдээ угаадаггүй байсан нь лавтай. Гэсэн ч тэд чулуу мэт хатуу, сувд шиг цагаан шүдтэй байсан гэхэд хилсдэхгүй. Харин тэдний цагаан шүдний нууц нь шатсан модны үнс ажээ. Үнсэнд калийн хүчил ихээр агуулагддаг учир шүдийг сайхан цагаан өнгөтэй болгодог байна. Тиймээс модны шатсан үнсийг шүдний оотойгоо холиод шүдээ угаагаарай. Шүдээ угааж байхдаа хэт чанга үрж болохгүй. Шүдний пааланд мөн л аюул учруулж болзошгүй ажээ. Гэхдээ өдөр бүр хэрэглэхээс татгалзаарай.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • boonbayr (180.149.97.126)
    bidnii ervvl mended vnetei zowlogo ogsond byrla tand amjilt hvse
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Ftortoi shudnii oo mash muu!! (182.160.4.98)
    Martsan-tai 100% sanal niilj bnaa, Mongold ene talaar heterhii nam gum bn, gadaadad bol fotortoi oo, us ntriig hor gedgiig humuus sain meddeg boltson bga, fotorgui oo olohod hetsuu bdg bolhoor bur oo hereglehgui geriin argaar ynz bureeer shudee tseverledeg yum bnle!!
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • martsan (103.11.195.141)
    neg iim ym baihiin
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • martsan (103.11.195.160)
    Хагас зууны турш шүдний ооны хамгийн супер найрлага болж буй бодис бол яах аргагүй фтор. Телевизийн дэлгэцээр ч ийм найрлага бүхий шүдний оо авбал буйлны үрэвсэл арилж, хортой бичил организмуудыг устгаж, амны эвгүй үнэрийг дардаг тухай рекламдана. Гэхдээ энэ бүхэн худал аж. Германы шүдний эмч нар саяхан шүдний фтортой оог хорхойдолтоос сэр­гийлж чадахгүй гэдгийг тогтоожээ. Тэгвэл хүмүүс яагаад фторыг шүдний оо, усанд хийх болов. Энэ бүхэн маш их мөнгө, улстөртэй холбоотой аж. Учир нь фтор бол металлын үйлдвэрлэлээс гардаг хог хаягдал юм. 1956-1968 онд хөнгөн цагааны үйлдвэрүүд төвлөрсөн дүүргүүдэд зөв­хөн фтороос болж хүний эрүүл мэнд хохирч байна гэсэн гомдол их ирэх болжээ. Тухайн үед улстөрчид ийм их гомдлоос яаж ангижрах талаар толгойгоо гашилган бодсоны эцэст нэг мэргэн санаа олсон байна. Энэ нь “бо­дит” судалгаан дээр тулгуурлан фторид эрүүл мэндэд ашигтай гэж зар­лах явдал байв. Ингээд хамгийн нөлөөтэй, өндөр албан тушаалын эмч, судлаачид фтортой усны ашиг тус, фтор хэрэглэхийн гай­хамшгийг батлах их аянд морджээ. Энэ ажлыг Америкийн хөнгөн ца­гааны компани (ALCOA), Канадын хөнгөн цагааны компани, Америкийн судалгааны хүрээлэн, “Дюпонт”, “Кай­зер”, “Алюминиум”, “Рейнольдс Ме­талс”, “Юнайтед Стил”, Шүдний эмч нарын салбар дахь Үндэсний судалгааны хүрээлэн (ШЭСҮСХ) зэрэг байгууллага ивээн тэтгэсэн байна. Тэдний гол төлөвлөгөө нь шүдний эмч нарт фторын ашигтай чанарыг итгүүлж, дараа нь эмч нар тэрхүү фторыг бусдад “худалдаалах” байлаа. Энэ бол худал үгийг олон давтвал үнэн болдгийн нэг жишээ. Хархны хор Үнэндээ фтор нь хүнд хэлбэрийн хор юм. Үүнийг бид өөрсдийнхөө бо­лон үр хүүхдүүдийнхээ аманд өдөрт хоёр удаа, жилд 730 удаа хийж байна. Статистикаас үзэхэд дэлхийн насанд хүрсэн хүн амын 97 хувь нь амны хөндийн ариун цэвэртээ өдөрт дунджаар дөрвөн минут бус, 45 секунд зарцуулдаг аж. Үүний үр дүнд шүдний оо хэрэглэгчид фтор болон түүний нэгдэлд хордчихолгүй аж төрдөг байна. Гэтэл Америкийн Эм зүйн яам буюу FDA-гийнхан үүнийг овжноор ашиглаж, фтор ямар ч хоргүй хэмээн хүмүүст итгүүлсээр байгаа юм. Тэгсэн хэрнээ FDA-гийн тодорхойлолтод фторыг “хархны хор” гэж тэмдэглэжээ. Фтор бол тархинд маш хортой бодис. Энэ бодис дархлааг сулруулж, жи­рэмс­ний үед ургийг генийн өөрч­лөлтөд оруулж, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна фторыг удаан хэрэг­лэсний улмаас таргалж, IQ багасч, альц­­геймерийн өвчин тусч ч болзошгүй аж. 20 гаруй улсад фторыг хорьжээ Гэхдээ бүх нийтийг фторжуулах энэхүү кампанит ажил бүгдийг хамар­чихаагүй бололтой. Австрали, Бельги, Хятад, Чех, Дани, Финланд, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Израиль, Япон, Люксембург, Голланд, Хойд Ирланд, Норвеги, Шотланд, Швед, Швейцарь зэрэг зарим оронд усыг фторжуулах, фторыг эрүүл ахуйд хэ­рэг­лэхийг хорьжээ. Бельгийн засаг захиргаа саяхнаас фтор агуулсан эм бэлдмэл, бохь ху­дал­­­даалахыг хориглосон байна. Үүний гол шалтгаан нь Бельгийн Эрүүл мэндийн яамны захиалгаар явуул­сан хараат бус судалгаа юм. Уг су­дал­гаагаар фторыг хэтрүүлэн хэ­рэг­лэдэг хүмүүсийн дунд ясны сий­рэг­жилт, мэдрэлийн хямрал их байгаа нь ажиглагджээ. Гэхдээ тус улс фторыг ийнхүү хориглосон ч эмчийн жороор бага хэмжээтэйгээр олгох юм байна. Ийнхүү Бельги улс фторын нэгдлийн гайхамшигт чанарт эргэлзсэн Европын анхны орон боллоо. Гэхдээ Европын шүдний эмч нар энэхүү хоригт янз бүрээр хандаж бай­на. Тэдний ихэнхийн үзэж буйгаар фторыг тохирох хэмжээгээр хэрэглэвэл хорхойдолтоос сэргийлж болох гэнэ. Тэдний тэмдэглэснээр шүдний ха­туу эд, ясны системийн эмгэг болон фтор­той бэлдмэлийн хоорондын уялдаа холбооны талаар хүмүүс эртнээс мэд­дэг байжээ. 1931 онд ундны усанд фтор бага агуулагдвал хүмүүсийн шүд, яс амархан өвчилдөг, харин их бай­вал хорхойдолт бага байгааг олж тогтоожээ. Тиймээс 1940 онд Америкийн нэ­гэн хотод фторидыг анх удаа усан хан­гамжийн системдээ нэвтрүүлсэн байна. Энэ нь тухайн үед Хойд Америкт тар­хаад байсан шүдний өвчлөлийг буу­­руулах зорилготой байв. Эмч на­рын тэмдэглэснээр ийм эмчилгээний усыг нэвтрүүлснээр 15 жилийн дотор хүмүүсийн шүдний өвчлөл гурав дахин буурсан гэнэ. Гэсэн хэдий ч шүдэнд бор толбо үүсэх, овгор товгор болж, өөрч­­­лөгдөх шинж тэмдэг ажиглагдах бол­жээ. Түүнчлэн усанд фтор өндөр тун­гаар агуулагдах нь хавдрын өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна. “Планета тайн”
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    27 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 48 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 53 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК