Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувь тавиланг даган урсаж, сөрөн сэлэхүй...

2024-11-10
0
ЖИРГЭХ

Шуугиант хотын хамгийн нам гүм хэсэг миний сэтгэлд бий. Энэ хуучин ертөнц, хувьсан өөрчлөгдөхөө ч мартаагүй байна. Өвлийн жавар салхины биеэр дуншиж, эртний улирлын дууг цээжин аглагт аялах нь яруу агаад ороолтдоо шигдэж, нугдайн алхмаар жиндүү.  Өөрийн нутгийн өвөл хүртэл дулаан санагддаг болохыг анх л мэдсэн минь тэр. Хяруу хаялахтай зэрэгцээд нарны илч буурна, бээрсэн гараа пааранд нааж зогсохдоо, ээж намрын хатсан хөх аргал хормойлон ирж, зуухандаа цог үсчүүлэн зэргэлдэг байсныг санав. Илч гэмээн илч гэж тэр сэн.

Зарим хэсэг нь хувь тавиланг даган урсаж, үлдсэн хэсэг нь хувь тавиланг сөрөн сэлэх энэ хотын үймээнт амьдралд хөл минь гишгэх газраа эрэн хайсаар.

Дөрвөн уулын дунд, дөрвөлжин сууцанд бодол минь хана мөргөж, мэдрэмжүүд сульдан доройтож байгааг анзаарах бол энүүхэнд. Сумын төв мод багатай учир цаг хугацаа, хамар хашааны айлд хамгийн түрүүлж ирнэ. Дөрвөн улирлын өнгө тэднийхээс их тод харагддаг байж билээ. 

Өдийд нутагт минь уулсын оройгоор манан сууж, үүлсийг эвхэн шувууд буцаж байгаа.

Шувуудаа үдэн зэгс нь хүртэл бөхөлзөх нуур, үгүйлэхийн энэлэнтэй аравдугаар сарын сууриндаа хөх өвгөд нь гэрийнхээ сүүдэр даган санааширч суугаа даа.

Намар, нүүдэлчний амьдрал хоёр тааварлашгүй. Малчин хүний хувьд найм, ес, аравдугаар сар бол чухал мөч. Хэрвээ малын тарга тэвээргэ муухан байвал өвөлдөө зутарна. Өвсний чиг хаана байна, малчны амьдрал ч тэнд буй. Хадлангийн бэлтгэл гээд есдүгээр сарын эхээр урьдынхаасаа ч илүү хөдөлгөөнд шилжинэ. Аав арал дээрээс завиндаа хадлан тавьж, бусад нь голын эрэг рүү татдаг билээ. Өөрийн ахуйгаас холдоод ирэхээр догдлолууд хуучирч, өмнөө хана босгож эхэлсэн. Харин тэр хананаас хараат бус ганц зүйл “дурсамж”. Би түүнээс ангижирч яавч чадахгүй. Намаржаа руугаа нүүх болоход бяцхан жаалын адил хөөрцөглөн гүйдэг янзаараа. Чулуун хашааны завсараас зүйлийн авиа гарч, түүнийг нь үзэж танихыг хичээн нухацтай царай гарган зогсдог байлаа.

Өглөө сэрэхэд л аав адуунд явчихсан байдаг. Бид өдөржин хүлээнэ. Морин төвөргөөн, хазаарын чимээ чагнана суудаг байв. Нар жаргахын алдад санаа зовж эхэлнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Харин өглөө эртийн амгалангаас салж ядан сэрэхэд минь амьдралд ажраагүй, жиндээгүй, цэл залуухнаар инээмсэглэн суудаг сан. 

Туулах замын турш дуулах дуугаа эр хүн зохиодгийн үлгэр бол тэр. 

Намрын талд сүрэг адуу хаа нэг өвс хазлан, нарны зүг зовхио сулхан анин зогсдог сон. Сонин мэдрэмжит, хорвоог таньж мэдээгүй насны минь өнгө будгийг зурсан олон намрыг тоочиж эс барна. Удахгүй жаврын түрүүч гүйгээд ус, голыг цан дарж, нуур зайрмагтана даа. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болдоо (218.5.98.194)
    Гоё бичжээ
    2024 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 51 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    11 цаг 56 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 41 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 14 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 19 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 15 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 21 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 22 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    15 цаг 46 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 9 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 2 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 23 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    17 цаг 46 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    17 цаг 58 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    17 цаг 58 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 20 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 30 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 44 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК