Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллажээ

2024-10-31
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллав.

Хүний эрхийн дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу ийнхүү гишүүд, холбогдох албан тушаалтнуудын хамтаар  Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, тус газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат болон тус ангийн бие бүрэлдэхүүн Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийг хүлээн авав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд эхлээд гишүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар ерөнхий танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 14 аймаг баривчлах байргүй бөгөөд холбогдох зардлыг төсөвт тусгах санал өгсөн ч хасагдсан гэв.

Тус байгууллагын чиг үүрэгт яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нэмэгдсэн. Энэ нь зорчих эрхийг хязгаарлах ялаас ялгаатай гэдгийг хурандаа А.Намсаманд танилцуулгынхаа явцад онцлоод таслан сэргийлэх энэ арга хэмжээг авахдаа хяналтын төхөөрөмж ашиглах шаардлагатай бөгөөд холбогдох төсөв, хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан. Мөн орон тоо нэмэх, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагын талаар танилцууллаа.

 

 

Дараа нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат ангийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Тэрбээр ангийн бүтэц, орон тооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, хоригдогсдын эрхийг хангах чиглэлээрх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тус хаалттай хорих анги нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан; сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгчийг хүлээн авах; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хоригдогсдыг хуваарилагдсан хорих ангид нь хүргэх зэрэг дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч хүний нөөцийн дутагдалтай байгаа гэв. Тус ангид бүх насны хоригдогсод ирдгээс гадна жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд ч ирдгийг онцолж байв.

 

Нийт хоригдогсдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хурандаа С.Ганбат танилцуулаад, үргэлжлүүлэн эрхийг нь хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцууллаа. Тухайлбал, шинэ хоригдогсдод хүний эрхийн талаар мэдээлэл өгч, хэвлэмэл материал тараадаг байна.

Мөн хууль, эрх зүйн сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд хууль эрх зүй, түүх, уран зохиолын мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулж, өсвөр насны хоригдогсдын сурах эрхийг хангахаар олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Түүнчлэн 0-3 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хүүхэдтэйгээ уулзах боломжийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ.

 

 

Эргэлт, уулзалтын товыг цахимаар шийдвэрлэдэг болсон нь иргэдийн цагийг хэмнэсэн дэвшилтэт шийдэл болсон байна. Сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан хоригдогсдын талаар мөрдөгч болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хүргэдэг тусгай дугаартай болжээ. Тус ангид ТҮЦ машин байрлуулсан, хоригдогсод И-Монголиа цахим системд хандах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсныг мөн танилцууллаа.

 

С.Ганбат хурандаа ангийн нэгдсэн эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Эмч нарын орон тоо сул байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүдэн нөхөх амаргүй байдгийг дурдсан. Хоригдогсдод үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлээд, тус ангийн эмнэлэг болон хамтын ажиллагааны хүрээнд бусад эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан хоригдогсдын 69.3 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй, үүнээс үүдэн хуримтлагдсан өр үүссэн байгаа юм байна.

Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон хоригдогсдод хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээг зайлшгүй үзүүлэх болдог ч холбогдох зардал, төсөв огт байдаггүй хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ гишүүдэд хэлж байв. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь үйл ажиллагааны онцлогоос үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх бусад ангиасаа онцлогтой, ачааллын хувьд 5-10 дахин их байдаг нөхцөлийг харгалзан алба хаагчдын нийгмийн асуудалд зохих хэлбэрээр анхаарах хүсэлтийг хурандаа С.Ганбат танилцуулсан.

 

Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн хүсэлтийг шуурхай хүлээн авсанд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд Улсын Их Хурал 2024-2028 онд хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өгч, Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй талаар, төсөлд  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгсөн.

Ийнхүү холбогдох танилцуулга, мэдээлэл хийсний дараа Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн удирдлагуудаас асуулт асууж, зарим асуудлаар санал солилцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Т.Мөнхбаяр, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Билэгсайхан болон холбогдох албан тушаалтнууд ажилласан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, алба хаагчид долоо хоногт нэг өдөр,  прокурорын байгууллагын алба хаагчид долоо хоногт хоёр өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажилладаг байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс болон Улсын ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдал, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар монгол төр хүний эрхийг хангах чиглэлээр алхам алхамаар ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд “Хорих ангиудад ял эдэлж, хоригдож байгаа иргэний эрхийг хангахын зэрэгцээ энд ажиллаж буй алба хаагчдын эрхийг хамгаалах, хангах асуудлыг онцгой анхаарах ёстой. Орон тоо дутуу байгаа нь хоригдогсдын эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна энд ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа гэх зэргээр хүний эрхийг хангах асуудалтай шууд хамааралтай. Тиймээс та бүхний танилцуулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Төрийн байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь төсөв, санхүүжилтийг шаардлагатай хэмжээгээр нь хуваарилж байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд дэмжин ажиллана гэлээ. Х.Баасанжаргал гишүүн хоригдогсдын суралцах эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хоригдогсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал, үүнд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьдаг талаар, ээжийнхээ хамт хоригдогдож буй бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан юм.

 

У.Отгонбаяр гишүүн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагаа дуулгаад, хоригдогсдын эрүүл мэндийн даатгалын талаарх эрх зүйн зохицуулалт, үүнээс үүдэн үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн талаар тодруулж, санал солилцсон. Х.Тэмүүжин гишүүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулах, мөн шаардлагатай бүтээн байгуулалтуудыг хийх хөрөнгө оруулалтуудыг төсөвт тусгах талаар санал хэлж, эцсийн дүндээ энэ нь Монгол Улсын иргэний эрхийг хангах чиглэлээр төрийн хүлээх үүрэг гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн хорих байгууллага бодлогын түвшинд, нэн тэргүүн салбарынхаа хэмжээнд зохион байгуулалт хийж дотоодынхоо үйлдвэрлэл явуулж, албан хэрэгцээндээ бүтээгдэхүүнээ заавал худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, санхүүждэг гадны туршлагын талаар хуваалцсан юм.


Хорих байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв нь хоригдогсод болон алба хаагч нарын эрхийг хангах, хамгаалахтай шууд хамааралтай гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ үеэр тэмдэглэж байсан юм.

 

 

Ийнхүү талууд танилцуулга, мэдээллийн хүрээнд ярилцаж, санал солилцсоны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албан тушаалтнууд Цагдан хорих төвийн шалган нэвтрүүлэх байр, нэг цэгийн үйлчилгээ, нэгдсэн эмнэлэг гэх зэрэг тус хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд шүүгдэгч Н.Өнөрцэцэгтэй уулзсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.206)
    тэнд байгаа албан хаагч нарыг сайн анхаарахгүй бол бас л адилхан хоригдол шиг л байна даа нийгмийн асуудлыг схщайжруулах л хэхэргтэй дээ
    2024 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    5 цаг 40 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    5 цаг 46 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 12 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    19 цаг 34 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    19 цаг 39 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК