БАРИМТ 1
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
БАРИМТ 2
Өнөө жил 24 насандаа Хөдөлмөрийн баатар болсон.
БАРИМТ 3
Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ цолтой.
БАРИМТ 4
"Алдар" спорт хорооны тамирчин.
БАРИМТ 5
Арваннэгдүгээр ангид байхдаа хоёр найзын хамт таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 6
Түүний анхны дасгалжуулагч Завхан аймгийн Улиастай сумын Цагдаагийн газрын ахлах дэслэгч, дэлхийн аварга С.Будхүү юм.
БАРИМТ 7
Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.
БАРИМТ 8
Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан.
БАРИМТ 9
2023-2024 онд Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 10
Аймгийн АШТ-ээс анхны медалиа хүртэж байжээ. Улмаар аав, ээж нь түүнийг уг спортоор хичээллэхийг зөвшөөрсөн түүхтэй.
БАРИМТ 11
Тэрбээр өнөө жил Парис хотноо болсон зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн. Энэ нь түүний анхны олимпын наадам байв.
БАРИМТ 12
Тэрбээр олимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй билээ.
Сэтгэгдэл (11)