Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОВАРИ ХАТАГТАЙ

2025-1-23
0
ЖИРГЭХ

Францын алдарт зохиолч Г.Флоберийн “Бовари хатагтай” роман бол дэлхийн уран зохиолын сод туурвилуудын нэг билээ. Тухайн зохиолын үйл явдлыг товч дурдвал, Францын хойд хэсгийн Берто тосгонд амьдрах фермийн эзэн Руогийн охин Эммад эцгийнх нь хөлийг эмчлэгч эмч Шарль дурлана. Харин Шарль эхийн заавраар хижээл насны бэлэвсэн эмэгтэй Дюбюктай гэрлээд нэг жил болсон байлаа. Тэрээр эхнэрээ өвчнөөр өөд болсны дараа Эмматай гэрлэдэг. Авьяас, мэдрэмж цогцолсон Эмма уран зохиолд туйлын дуртай нэгэн. Гэрлэснийхээ дараа Эмма гэрийн эзэгтэйн нэгэн хэвийн амьдралаас залхаж, түүнд хайр сэтгэлгүйгээ мэдэрч эхэлдэг. Өөрийн амьдралдаа улам л сэтгэл хангалуун бус болж, өөр нэгэнд ч сэтгэл алдран ухаангүй дурлана. Учрыг эс мэдэх Шарль, Эммагийн төлөө бууриа сэлгэж “Ионвиль” тосгонд нүүж очдог. Тэнд Эмма охинтой болсон ч байдал төдий л өөрчлөгдөөгүй. Хар үүрээр шалбааг туучин Родольфийг зорьж, түүнд хайртайгаа тунхаглах боловч бүх зүйл төсөөлсөн шиг нь сайхнаар эргэдэггүй.

 “Феминист судлаачид эмэгтэй хүний амьдралыг хязгаартай гэж үздэг. Эцгийн эрхт нийгэмд эмэгтэй хүний амьдрал хязгаарлагдмал байдаг. Тэд эмэгтэйчүүдийг мэргэжлийн үүрэгт ажлаас холдуулж, хоёрдогч үүрэг буюу гэрийн ажил хийлгэхийг илүүд үздэг юм”. (Мichael Ryan, 2018)

Гюстав Флоберийн “Бовари хатагтай” романд дурдагдах Эммагаас гадна хатагтай Оме, хатагтай Бовари, Лөрө гэх мэт тосгоны худалдаачин, ажилчин ангийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн амьдрал хүмүүсийн алган дээр тавьсан мэт ил агаад гэрийн аар саар ажилд хүлэгдсэн байдаг. Хайр сэтгэл нэрийн доор Эмма энэ бүхнээс оргон зайлах гэж оролдож байгаа юм шиг хэр нь өнөөх л эмэгтэй хүний хийдэг “залхмаар” ажлуудыг хийсээр байгаадаа ядарсан хэрэг. 

Тухайн нийгэмд эмэгтэй хүн өр зээлд оруулж, өмсөх эдлэх нь ч эрэгтэй хүнээс илүү бас үнэтэй, хөнгөн хийсвэр байдаг, буцаагаад түүнийгээ төлөх гэж зүдэрнэ. Яагаад гэвэл ажилгүй гэртээ сууж байгаа хүн хэрхэн мөнгө олох вэ. Эм найруулагч Оме, Эммад хандан “Эмэгтэй хүнд мөнгө олох шиг амар хялбар ажил үгүй” гэж хэлдэг  (Г.Флобер, 2009). Энэ нь тухайн үеийн үзэл бодол хааш хэлтийж байсныг илтгэнэ. “Мөнгө аваад оронд нь...” сонголт байсан ч Эмма татгалзаж байгаагаар эмэгтэй хүний “бардам” занг харуулж байна. Эммагийн зоригтой, эрмэг байгаа, Шарлийн сул дорой буйгаар хоёр дүрийн (эрэгтэй, эмэгтэй хүйсийн буюу эрэгтэй хүнд байх эмэгтэйлэг шинж, эмэгтэй хүнд байх эрэгтэйлэг шинж) шинж байдлыг тэнцвэржүүлэхийг оролджээ.

Эммаг хүчирхэг болгож байсан тэр зүйл нь эхэндээ хайр байлаа. Дараа нь тэр хайр, түүнийг ёроолгүй гуниг руу түлхэж орхисон юм.

Зохиолд дурдагдах эрэгтэй дүрүүдийг харвал, Родольф хөрөнгө чинээ, бэл бэнчинтэй ч ухаангүй дурлаж, түүнийхээ төлөө бүхнээ зориулах эр зориггүй. Харин эмэгтэй өөрт байсан бүхнээ золиход бэлэн, хэдийн зольчихсон.

Гюстав Флобер зохиолчийн амьдралын цаад мөн чанарт хүргэх, туйлын сэдэв рүү түлхсэн шигээр францын феминизм буюу эмэгтэйчүүдийг дорд үзэн дарангуйлахтай тэмцэх хүсэл байж. Уг зохиолд Эммаг ёс суртахуунтай байхыг (ариун байдал гэх мэт) эх нь шахаж, тэд түнжин муутайгаар гардаг. Аливаа роман, уран зохиол түүнийг тэрс болгож байна хэмээн үзэж, тэр бүгдээс хөндийрүүлэх гэж хичээх буюу. Ингэх бүрд Эмма түүнтэй тэрсэлддэг. Магадгүй үүнд зохиолчийн эмэгтэйчүүд эрх ашгийнхаа төлөө дуугарч, ямар нэгэн зүйл рүү тэмүүлж байгаагаа нийгэмдээ сонсгох, харуулах хэрэгтэй гэх далд санаа байж болох юм.

Харин зохиолын хамгийн эмгэнэлтэй дүр бол анхнаасаа төрсөн нь алдаа мэт бяцхан “Берте”. “Бовари хатагтай” романы туршид үргэлжлэх урт удаан гал халуун бас цэл хүйтэн хайрын жаргал зовлон, амт шимтэнд мансуурч явахдаа “Берте”-г ганцхан удаа дурсдаг. Эцэст нь Шарль ч орхин оддог. Бяцхан Берте хаачсан бол, эмэгтэй хүний хувь тавилан ердөө л ийм мэт.

Эмма гэрээсээ гарсан тэр цагаас эхлэн эрх мэдлээ алдана. Түүний хүсэл сонирхол, зүрх сэтгэл ч түүнд захирагдахаа болино.

Мөнгө хөрөнгөтэй, нэр хүндтэй мэт санагдан охиноо өгсөн Шарль ч анжисын үхэр мэт зүтгэсээр, эмэгтэйг ойлгох, хайр сэтгэлээ мэдрүүлэхээ ч мартсан.

Эммагийн тухай Владимир Набоков “Хэдий өвөрмөц зүйлийг мөрөөдөвч уураг тархиндаа шингэсэн нөгөө л хөдөөний буржуа хэвээр үлдэнэ. Эр нөхрийг нь бас адгийн хоёр нууц амрагийг нь ухаан алдуулсан гоо үзэсгэлэн ч дорд, тосгоны хүүхэн хэвээр үлдэх хувь тавилангаас нь чөлөөлдөггүй” гэсэн нь бий.

 Эцгийн эрхт ёс, эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх учраас сурч боловсорч, юмсыг илүү өндрөөс харах давуу эрхтэй байдаг уу, эмэгтэй болж төрвөл оёж шидэх, аяга тавгаа өнгөлөх зэрэг “хөөгдчихөлгүй” тэжээлгэх тэдгээр ажилд суралцдаг байсан гэх ойлголт төрүүлэхээр. Харин зохиолчийн зүгээс Бовари хатагтай буюу Эммаг үхүүлсэн нь энэ эмгэнэлт, эрхгүй, хавчигдсан, хязаарлагдсан амьдралаас нь чөлөөлж буй буянт үйл байлаа. Гэвч “Бовари” хатагтай шүү дээ, Эмма өөрөөрөө бус “Шарлийн бүсгүй” хэвээрээ үлдлээ.

 Тэр бусдын нүднээс дальдчин нуугдаж, сэтгэл зүрхэндээ дийлдэн явахдаа ч олны хэл амнаас зугтаж байсан. Нэгэнт орхисон дурлалт эрээ дагаад эсвэл ганцаар оргон зайлахад хэтэрхий эрх мэдэлгүй. Ингэж бодоход яагаад гэрээсээ явж болохгүй байна вэ, тэр гэрт юунд байгаад байгаа юм.

“Эмэгтэй хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрддөггүй” бололтой.

Нөгөөтэйгүүр уг зохиолд XIX зууны, тухайн зуунаас ч өмнөх дэврүүн хүсэл мөрөөдөл, романтик сэтгэлдээ хөтлөгдөн гэрлэсний уршигийг ч энэ зохиолд харуулжээ.

"D тэмдэглэл"

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 31 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 15 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 2 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 22 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК