Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дэлгэрсайхан: Бид бүтээлүүдээрээ дамжуулан "язгуур" монгол ухааныг түгээдэг

2025-2-10
0
ЖИРГЭХ

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, Монгол наадгайг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй “Нүүдэлчин Сэрэхүй” брэндийн урлаач Г.Дэлгэрсайхантай ярилцлаа. 


-“Нүүдэлчин сэрэхүй” брэнд хэдэн онд үүсгэн  байгуулагдсан бэ? Нүүдэлчин ахуйг харуулсан бүтээгдэхүүнүүд нүдэнд туслаа.

-Бид 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдаад арав гаруй жил болжээ. Монгол оюун, Монгол наадгай, нүүдэлчин соёлыг дэлгэрүүлэхийг зорьж ажилладаг. Хувь хүнд зориулсан бүхий л зүйлсийг урлаж байна даа. “Амар байна уу”сар шинийн үзэсгэлэн худалдаанд Налайх дүүргээс гурав дахь жилдээ оролцож байна.

-Брэндийн нэг онцлох зүйл нь Монгол наадгай бололтой. Наадгай тоглоомыг яагаад урлах болов?

-Бидний урлаж буй наадгай тоглоомууд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, хадны сүг зураг дээр хүртэл байсан Монгол наадгайнууд юм. Эдгээр наадгай тоглоомуудыг бид судалгааны үндсэн дээр хийдэг. Нийт 500 гаруй нэр төрлийн наадгай байгаагаас 100 орчим наадгайг хийж эхлээд байна. Одоо цагт хэрхэн хялбар тоглох вэ гэдэг талаас нь ажилласан.  Байгалийн чулуу, мод зэргээр хийсэн хөлөгт наадгайнууд бий. Монгол наадгай бол хүүхдийн оюун ухааныг тэлэх, хүнийг, байгаль эх дэлхийгээ хайрлах гээд бүх ухааныг наадгайгаар дамжуулаад олгодог.

-Түүхийн талаас нь их судалгаа хийдэг байх нь ээ?

-Тийм ээ. Түүхийн судалгаа их хийдэг. Бид уламжлалт монгол ухаан биш язгуур монгол ухааныг түгээдэг. Өөрөөр хэлбэл, бүр эртний ухаан гэсэн үг. Монголын уламжлалт өв соёл замдаа өөрчлөгдсөн байдаг. Тэрхүү мартагдсан язгуур өв соёлоо олон жил судалж байж дахин сэргээж гаргаж ирж байгаа. 

Бид "Бүрэн хаант өлгий" гээд ууланд амьдарч өвөг дээдсийнхээ ухаанд суралцаж тэндээс монгол түмэнд ийм ийм юм хэрэгтэй гэдгийг олж бүтээдэг.

-Таны хувьд өнөө үеийн залуус ёс заншил, өв уламжлалаа хэрхэн тээж байна вэ? Тэр тусмаа наадгай тоглоомоор тоглох  сонирхол хэр байна гэж хардаг вэ?

-Залуучууд маань нэг үеэ бодоход ёс заншил, уламжлалаа мэддэг болсон. Монгол дээл хувцаснаас эхлээд Монгол гэсэн зүйлсээ хэрэглэдэг болжээ. Арван жилийн өмнөхийг бодвол үнэхээр өөр болсон байгаа нь ажиглагддаг. Наадгай тоглоом гэхэд өмнө нь тоодоггүй байлаа. Харин одоо бол наадгай тоглоомоор тоглодог болсон. Наадгай тоглоомуудыг ойлгоод, худалдаж авъя гэдэг болжээ.

-Одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ? 

-Манайд нийт арав гаруй ажилчид байна. Бүтээлүүдээ ихэнхийг нь гараар урладаг. Гараар урлана гэдэг бол сэтгэлээ шингээж хийх ёстой байдаг. Муу муухай зүйл бодож болохгүй тэгж байж авсан хүндээ очоод эд болдог. 

-Таны хувьд энэ жилийн "Амар байна уу" үзэсгэлэн худалдааны онцлогыг юу гэж харж байна вэ? 

-Энэ жил Нийслэлээс үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүмүүст талбайгаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа нь маш гоё боломж байлаа. Бүтээгдэхүүнээ үнэ өртгийн хувьд боломжтой түгээх, мөн өв соёлоо мэдье гэсэн хүмүүст нээлттэй бүтээлүүдээ танилцуулж мэдүүлж байгаа нь маш том боломж. 

-Үзэсгэлэн худалдаанд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна уу?

-Ажлын цаг дуусаад хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Цагаан сар дөхөхөөр бүр их нэмэгдэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (178.174.229.45)
    MEDRELMUUT MIN EHLEED HUJAA DEELEE TAILCHIH DARAA N GALZUU HUNII ULGEREE HEL DEE
    2025 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    3 цаг 52 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    4 цаг 17 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    7 цаг 52 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Уржигдар 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Уржигдар 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Уржигдар 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Уржигдар 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Уржигдар 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Уржигдар 09 цаг 47 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК