Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УХАА ХУДАГИЙН ГЭРЭЭГ “УХАХАД”...

2025-3-21
0
ЖИРГЭХ

-ОДООГООС 17 ЖИЛИЙН ӨМНӨХ ЯГ ЭНЭ ӨДӨР БАЙГУУЛСАН УХАА ХУДАГИЙН ГЭРЭЭНИЙ ЦААНА ЮУ БАЙВ-

Монгол төрийн жолоог атгах хувь заяа хэн хүнд олдоод байхгүй нь ойлгомжтой. Харин атгасан хүн хэрхэн ажилласныг тухайн цаг үеэс нь гадна хойч үе нь шүүн тунгаадаг. Тиймдээ ч үг бүр нь хэзээ, хэрхэн хэлэхээс үл хамааран үнэ цэнээ алддаггүй биз ээ. Тэгвэл могой жил гарснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна энэ албыг хэдий богино хугацаанд боловч хашсан С.Баяр нарын дэлгэрэнгүй ярилцлага хэвлэлд нийтлэгдлээ. Хоёр Ерөнхий сайдын хоорондоо сар хүрэхгүй зайтай өгсөн энэ ярилцлагууд 17 жилийн наана, цаана өрнөж буй нэг сэдэв дээр голлосон болохоор холбохоос ч өөр аргагүй юм. Тэр нь Тавантолгойн бүлэг орд, тэр дундаа Ухаа худагийн тухай билээ.

Тавантолгой хэзээнээсээ нийгмийн анхаарлын төвд байсан. Улстөрчид, бизнесийнхэн, хэвлэлийнхэн, иргэд гээд энэ ордын талаар хэн бүхэн ярьдаг, хэлдэг, бичдэг. Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайгаас, тэр тусмаа нүүрснээс олж буй учраас тэгэхээс ч өөр аргагүй. Тэр тусмаа төсөв бүрдүүлэх ачааны хүндийг үүрч буй үе үеийн Ерөнхий сайдын онцолж харах ёстой орд нь Тавантолгой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд үүний нэгэн адилаар Тавантолгойн сэдвийг дахин босгож ирсэн. Тасалдаад байсан төмөр замын хил холболтын ажлыг сэргээж, нүүрсний тээвэр, түүнээс үүдэлтэй “Нүүрсний хулгай”-г илчилсэн хүн нь тэр. Үнэндээ нүүрс тойрсон ямар бугшмал зүйл байгааг бид “Нүүрсний сонсгол”-оор хангалттай мэдэж авсан. Тээвэрлэлтээс, үнийн зөрүүнээс, шахаанаас гээд Өмнөговьд өрнөж байсан хулгай улс орны хэдэн арван жилийн хөгжлийг хойш татсаныг бид мэдэж авсан. Тэр утгаараа бүх эргэлзээгээ мухарлая гэж Ерөнхий сайд үзжээ. Түүнийгээ ч илэн далангуй ярьсан байна.

Ухаа худагийг “ухах” болсон тухайгаа Ерөнхий сайд ярилцлагадаа хэлсэн үгийг эргэн сануулбал, “Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978, 1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү? Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн” гэсэн байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсгийн тухайд “Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар баталж, Хуримтлалын санд стратегийн ач холбогдол бүхий ордуудаас ногдол ашиг хуваарилах гэж буй энэ үед Ерөнхий сайд эргэлзээ байгаа бол мухарлъя гэсэн нь яах аргагүй зөв. Нийгэмд ч гэсэн Ухаа худагийн уурхай ямар замаар “Энержи Ресурс”-т очсон нь сонин байх нь гарцаагүй. Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын нийт талбайн 5 хувийг хамарч, нийт нөөцийн 4 хувийг агуулж буй уурхай. Тэгвэл энэ ажлыг гардан “хийсэн” Ерөнхий сайд С.Баяр ямархуу зүйл ярьсныг одоо тоймлоё. Мэдээж тэрээр Ерөнхий сайдын шууд асуултад хариулаагүй ч, энэ гэрээний цаана юу өрнөснийг хэвлэлээр дайсан нь ойлгомжтой болов уу.

Одоогоос 17 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2008 оны гуравдугаар сарын 21-нд С.Баярын Засгийн газрын Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү “Энержи Ресурс” компанитай гэрээ байгуулж байжээ. Энэ гэрээний дагуу Ухаа худагийг “Энержи Ресурс” компанид үлдэж, Тавантолгойн бүлэг ордоос бусад тав нь төрийн мэдэлд 100 хувь шилжсэн юм. “Үлдэж” гэсэн үгийг “Энержи Ресурс”-т хамаатуулж, “Шилжиж” гэсэн үгийг төрд гэж тодотгосон нь учиртай.

 

Тайлбарлая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Тавантолгойн бүлэг ордод 1940 оноос хайгуул хийж эхэлсэн байдаг. Ийнхүү олон жилийн хайгуул, судалгааны үр дүнд нөөцийг нь тогтоож, УИХ-аас 2007 онд 27-р тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтаасан байдаг юм. Гэхдээ энэ бол Тавантолгойн бүлэг орд тэр хүртэл “эзэнгүй” байсан гэсэн үг биш. Харин ч нийгмийн шилжилтийн дараа буюу 1996 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг нь АНУ-ын “Magma Copper” компани аваад Австралийн “BHP Billiton”-д шилжүүлсэн байдаг. Улмаар эдийн засгийн үр ашиггүй, дэд бүтэцгүй гэсэн шалтгаанаар Австралийн компани лицензээ буцааж, “Майн Инфо” компани лицензийг нь эзэмиших болж, хожим 2002 онд “Энержи Ресурс” компанид шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2008 онд Х.Наранхүүгийн байгуулсан гэрээгээр Ухаа худагийн лицензийг “Энержи Ресурс”-т өгсөн биш, “Энержи Ресурс” нь Ухаа худагаас бусад Тавантолгойн бүлэг ордыг лицензийг төрд шилжүүлж өгсөн гэсэн үг. Энэ талаар ч С.Баяр маш тодорхой хариулт өгсөн байна лээ.

Тэрбээр “Х.Наранхүү сайд тэр компанид тусгай зөвшөөрөл олгоогүй, эзэмших эрхийг тэдэнд шилжүүлээгүй. “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг манай Засгийн газар байгуулагдахаас хэдэн жилийн өмнө хэдийнээ эзэмшиж байсан хуулийн этгээд юм” гэсэн байдаг. Мөн “Энержи Ресурс компани Тавантолгойн ордын зургаан тусгай зөвшөөрөл 2002 оноос хуулийн дагуу эзэмшиж байж. Тэр тусгай зөвшөөрлүүд нь тухайн орд дээр үйл ажиллагаа явуулах эрхийг Төрөөс олгож буй албан ёсны баримт. Иргэний хуулиар бол энэ эрхийг эдийн бус хөрөнгө гэж үздэг. Нягтлан бодох бүртгэлээрээ ч өмч хөрөнгө гэж бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл тэр тусгай зөвшөөрлүүд нь тэр компанийн өмч юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Энэ компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд, түүнийхээ хүрээнд хөрөнгөө оруулаад л явж байсан. Гаргасан тэр хөрөнгө мөнгө, хийсэн төлбөрийг нь нөхөн төлөөд тусгай зөвшөөрлийг нь Төрийн мэдэлд авах боломж Засгийн газарт тэр үед байгаагүй. Эдийн засаг тэг заагаад хорголоо тоолж байсан үе. Тийм боломжтой байлаа ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөхгүй бол тэр хэлцэл бүтэхгүй” гэж нэмж хариулсан байна.

Ухаандаа иргэнээр бодоход төр энд бууж болно оо гээд газар эзэмшүүлчихээд нэг өдөр наана чинь зам тавина гээд нүү гэдэгтэй л адилхан юм болсон гэсэн үг. Гэтэл тэнд амьдарч байх хугацаандаа та газрын төлбөрөө цагт нь төлчихсөн, бас хөрөнгөө зараад байшин барьчихсан, хамгийн гол нь энд бай гэсэн төрийн шийдвэр танд байдаг. Ийм нөхцөлд ямар ч хүн хохиролгүй үлдэхийг бодно. Гачлантай нь хохирлыг нь барагдуулах мөнгө төрд байхгүй гэхээр тохиролцохоос өөр аргагүй болно. Нэг талдаа зам тавих нь нийтийн хэрэгцээ, нөгөө талдаа нэг ч айлыг хохироохгүй байх нь төрийн үүрэг. Ийм л нөхцөлд зам тавигдаагүй хэсэгт нь амьдрах сонголтыг аль аль нь тохироод хийсэн гэсэн үг.  

Мэдээж стратегийн ач холбогдол бүхий орд дээр асуудал нэг айлын газрын маргаан шиг ийм хялбар байна гэж байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу өрнөх ёстой. Гэвч тухайн үед мөрдөж байсан хүчин төгөлдөр Ашигт малтмалын тухай хуулиар явна гэвэл Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг нь төр авах бус, 50 хүрэхгүй хувийг л буцааж авах боломжтой байжээ.

Энэ талаар С.Баяр “Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг авна гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан... Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 гэх заалтын дагуу явсан бол “Энержи Ресурс” компанийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлийн төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай л байхаар байв. Үүнээс илүү хувийг төрийн мэдэлд авах хуулийн ямар нэгэн зохицуулалт тэр үед байгаагүй. Тиймээс цорын ганц гарц нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тэр компанитай хэлэлцээр хийн, ойлголцон тохиролцох явдал байсан. Тэгж байж л 50-иас илүү хувийг төрийн мэдэлд авах боломж нээгдвэл нээгдэнэ. Үгүй бол үгүй. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү тэр компанитай гурван сар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ маш сайн хийсэн. Мань мэт ч бас нам, засгийн болон хувийн шугамаараа тэр компанийн эздэд нөлөөлөх гэж үзсэн. Өвөлжин хэлэлцээр хийсний үр дүнд Тавантолгойн нүүрсний ордын нийт талбайн 95 хувь, нийт нөөцийн 96 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн аваад, улмаар тус ордын нийт талбайн 5 хувь, нийт нөөцийн 4 хувийг “Энержи Ресурс” компанийн мэдэлд үлдээсэн” гэж ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд бас нэг эргэлзээтэй зүйл ярьсан нь Засгийн газрын тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь хууль зөрчсөн эсэх, стратегийн ач холбогдол бүхий ордын хувь хэмжээ тогтоох нь хэний эрх хэмжээний асуудал вэ, УИХ-д мэдэгдэлгүй гэрээ байгуулсан эсэх гэдгийг хөндсөн байдаг.

Тэгвэл үүнд Ерөнхий сайд С.Баяр “Манай Засгийн газар 2008 оны 3 дугаар сарын 19-нд “Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрийн үр дүн хангалттай болсон гэж үзээд, уг гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасан. Энэ шийдвэрээ “Үйлдвэр, худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт” гэж уг хуралдааны тэр тэмдэглэлээ хаяглаад, тухайн албан байгууллагад нь хүргүүлсэн баримт юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдааны тэр тэмдэглэлээр Үйлдвэр, худалдааны сайдад гарын үсэг зурах эрхийг нь олгосон. Тэрнээс аль нэг орд газрыг хувийн хэвшилд эзэмшүүлэх асуудлыг шийдсэн юм биш” гэсэн хариултыг өгсөн байдаг. Мөн энэ дээр “Энержи Ресурс”-т угаасаа байсан Ухаа худагийг үлдээж байгаа болохоос шинээр лиценз олгосон асуудал огтоос байхгүй гэсэн санааг илэрхийлжээ. Харин Ухаа худагийг стратегийн ач холбогдол бүхий орд гэж үзэх үү гэдэгт хуулийн талаас нь тодорхой тайлбартай аж. УИХ-аас 2007 онд баталсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27-р тогтоолын нэгдүгээр хавсралтад “Тавантолгойн чулуун нүүрсний орд...” гээд заачихсан байдаг аж. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг бус нийт зургаан талбайгаас бүрдэх Тавантолгойн бүлэг орд бүхэлдээ стратегийн орд гэсэн үг. С.Баяр ч бас энэ талаар “Тавантолгой ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийг стратегийн ордоор тогтоож байгаагүй. Хууль эрх зүйн тийм акт тэр үед байгаагүй, одоо ч байхгүй. Ямар ч асуудал хууль тогтоомжийн дагуу л шийдэгдэх ёстой. Хуулийн хүрээ гортиг давж асуудлыг шийдэх эрх хэнд ч үгүй. Засгийн газарт ч үгүй, аж ахуйн нэгж, иргэнд ч үгүй. Байхгүй учраас тэндээс нь 96 хувийг нь хуулийн аргаар авна гэх аргагүй. Хэлэлцээрийн аргаар томынх нь 96 хувийг авчихаад, үлдсэн жижгийнх нь 96 хувийг бас авна гэвэл бүтэх үү? “50 хувь хүртэл” гэх гарааны цэгээс хэлэлцээр хийж буй хувийн хэвшил үүнийг зөвшөөрөх үү? Хамгийн сайн чанарын нүүрстэй хэсгийг “Энержи Ресурс” компанид үлдээсэн гэж байна. Энэ асуудал хэлэлцээрийн үр дүнд л тэгж шийдэгдсэн” гэжээ. УИХ-аар хэлэлцүүлсэн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад “Засгийн газар хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувийг хуульд заасан хэмжээнээс давуулж тогтоосон тохиолдолд энэ асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эсэх тухай хуулийн зохицуулалт ч үгүй юм.

УИХ, Засгийн газар хоёрын харилцах эрх зүйн харилцааны хувьд нэгэнт л стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээний асуудал яригдаж байгаа учраас Засгийн газраас энэ чиглэлээр хийж байгаа ажил, хүрч байгаа үр дүнгийн талаар УИХ-д танилцуулж, холбогдох мэдээллийг өгч байх үүрэгтэй. Тийм ч учраас Засгийн газар, холбогдох яамдаас УИХ-ын Байнгын хороо, намын бүлгүүдэд Тавантолгойн ордын төр, хувийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өгч байсан.

“Энержи ресурс” компанитай хийсэн хэлэлцээр 2008 оны 3 дугаар сард өндөрлөж, холбогдох гэрээ нь зурагдасны дараа миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын даргад энэ тухай мэдээлэл хийсэн. УИХ-ын хаврын чуулган эхэлсний дараа Байнгын хороо, намын бүлгүүдэд Тавантолгойн орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 96 хувиар тогтоож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан тухайгаа албан ёсоор танилцуулсан. Тэрнээс чиний сая хэлсэнчлэн УИХ-аас далдуур, түүнд мэдэгдэлгүйгээр асуудлыг шийдээд байсан зүйл үгүй” гэж хариулсан байна.

Одоогоос яг 17 жилийн өмнөх энэ өдөр байгуулагдсан Ухаа худагийн гэрээний цаана чухам нөхцөл байдал ямар байсныг хоёр Ерөнхий сайдын ойрмогхон өгсөн хоёр ярилцлагаас харьцуулахад ийм байна.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    1 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    16 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    18 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    59 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 51 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    2 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    3 цаг 26 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    3 цаг 47 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    4 цаг 17 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    4 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    4 цаг 35 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    4 цаг 42 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    4 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 55 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    5 цаг 4 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    5 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    5 цаг 16 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    6 цаг 18 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    6 цаг 18 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК