зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Европт тоглож буй Азийн шилдэг хөлбөмбөгчид

2025-4-10
0
ЖИРГЭХ

Монгол дахь 1xBet-ийн зүгээс Ази тивээс гаралтай, Европын лигүүдэд тоглож буй шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтыг танилцуулж байна.


Сон Хын Мин (БНСУ, Тоттенхэм Хотспур)

Солонгос довтлогч Сон Хын Мин сүүлийн 10 жилийн турш Английн Премьер лигийн баг болох Тоттенхэм Хотспур-ын гол тоглогчдын нэг байсаар ирсэн бөгөөд Европын тэмцээнүүдэд тогтмол оролцсоор байна. Үүнээс өмнө тэрбээр Германы Бундеслигт “Хамбург” болон “Байер Леверкусен”-ын төлөө амжилттай тоглож байв. Сон Хын Мин Тоттенхэмын төлөө 437 тоглолтод 172 гоол оруулаад байгаа бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой.

Тус баг түүнд итгэл хүлээлгэж, Хюго Льорисийн дараа ахлагчийн туузыг Сон Хын Минд өгсөн бөгөөд клуб түүнтэй байгуулсан гэрээгээ 2026 оны зуныг хүртэл сунгаад байна. 1xBet Монгол-ын шинжээчдийн зүгээс Сон Хын Мин бол Европт тоглож буй хамгийн нэр нөлөөтэй Азийн хөлбөмбөгч гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж үзэж байна.

Ким Мин Жэ (БНСУ, Байерн Мюнхен)

Солонгос төвийн хамгаалагч Ким Мин Жэ-гийн тоглолтын ур чадварын өсөлт нь үнэхээр асар хурдацтай явагдсан. 2021 онд тэрбээр Хятадын Бээжингийн Гоань багт тоглож байсан бол ердөө хоёр жилийн дотор Фенербахче-ээр дамжин, Наполигийн төлөө Сери-А лигийн аваргын цом өргөж, улмаар Байерн Мюнхен клубт нэгдсэн юм.

Ким Мин Жэ нь тоглогчдоосоо асар өндөр түвшний тоглолт хүлээдэг Байерн-д бага багаар дасан зохицсоор байна. Багийн одоогийн дасгалжуулагч Венсан Компан өмнөх дасгалжуулагч Томас Тухелийн адил Ким Мин Жэд итгэсээр байгаа нь түүний үнэ цэнийг харуулж байна.

Такэфуса Кубо (Япон, Реал Сосьедад)

23 настай Япон тоглогч Такэфуса Кубо нь анх Барселонагийн академиас гарч ирсэн бөгөөд хожим нь Реал Мадрид-ын бүрэлдэхүүнд нэгдсэн ч, замналынхаа хамгийн оргил цаг үеийг Баскийн Реал Сосьедад өнгөрүүлж байна. Кубо нь 2022/2023 оны улирлаас хойш Реал Сосьедадын төлөө тоглож байгаа ба өдгөө багийн тулгуур тоглогчдын нэг болж чаджээ. Тэрбээр нийт 114 тоглолтод 20 гаруй гоол оруулж, 17 гоолын дамжуулалт өгсөн байна.

Ли Кан Ин (БНСУ, Парис Сен-Жермен)

23 настай Солонгос хөлбөмбөгчин Ли Кан Ин-ийг бага наснаас нь ирээдүйн од болно хэмээн мэргэжилтнүүд харж ирсэн ч, өсвөр насандаа одоогийн Ламине Ямал шиг өндөр амжилт үзүүлж чадаагүй. Гэсэн хэдий ч Валенсиа болон Мальорка багуудад амжилттай тоглосноор 1xBet-ийн албан ёсны түнш болох Парис Сен-Жермен багт нэгдсэн. Парис дахь хоёр дахь улиралдаа Ли Кан Ин тогтмол сайжирч, талбай дээр илүү их хугацаа өнгөрөөх болж, олон байрлалд амжилттай тоглож байгаа нь түүний хөгжиж байгааг илтгэнэ.

Такүми Минамино (Япон, Монако)

Такүми Минаминогийн Зальцбург багийн хамтрагч болох Эрлинг Холанд дээд түвшинд өөрийн байр суурийг амжилттай эзэлсэн бол, Такүми Минаминогийн хувьд Ливерпүүлд тийм ч тод амжилт гаргаж чадаагүй. Гэсэн ч Япон тоглогчийн ур чадварыг үгүйсгэх нэгэн үгүй. Энфилдээс явсны дараа тэрбээр Францын Лиг 1-ийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг болох Монакод дараалан гурав дахь улиралдаа амжилттай тоглож байна.

Каору Митома (Япон, Брайтон)

27 настай Япон жигүүрийн тоглогч Каору Митома нь онцгой дриблингийн чадвараараа танигдсан бөгөөд Брайтоны хөгжөөн дэмжигчдийн хамгийн дуртай тоглогчдын нэг юм. Түүний Премьер лиг дэх амжилт бүр ч илүү байх байсан ч бэртэл гэмтлүүд түүнд саад болсоор байна. Гэсэн ч тэрбээр 75 тоглолтод 15 гоол, 13 гоолын дамжуулалт гэх тун дажгүй статистик үзүүлж байгаа билээ.

Хван Хи Чан (БНСУ, Вулверхэмптон)

Солонгос довтлогч Хван Хи Чан энэ улирлын турш гэмтэл бэртэлтэй байсаар ирсэн тул түүний хувьд нэлээд тогтворгүй, хүндрэлтэй улирал үргэлжилж байна. Гэсэн ч 2023/2024 оны улиралд тэрбээр өөрийн хүчин чадлыг бүрэн харуулсан бөгөөд зөвхөн Английн Премьер лигт л гэхэд 26 тоглолтод 12 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн байна.

Ватарү Эндо (Япон, Ливерпүүл)

Такүми Минаминогийн нэгэн адил Ватарү Эндо нь Ливерпүүл багийн үндсэн тоглогч болж амжаагүй ч, ийм том багийн нэгэн хэсэг болох нь өөрөө аль хэдийн нэр төрийн хэрэг юм. Тэрбээр өмнө нь Бундеслигийн Штутгарт багт өндөр түвшинд тоглож, 99 тоглолтод 12 гоол, 11 гоолын дамжуулалт өгч байжээ.

Мехди Тареми (Иран, Интер)

Иран довтлогч Мехди Тареми нь Лаутаро Мартинес болон Маркус Тюрам нарын урдуур үнэлэгдэж, гараанд хараахан гарч чадахгүй байгаа. Гэсэн хэдий ч улирал өнгөрөх тусам Симоне Инзаги түүнийг илүү олон удаа сэлгээгээр талбайд оруулж, боломж олгосоор байна. Сануулахад, Мехди Тареми нь өмнө нь Порту багт тоглох хугацаандаа 182 тоглолтод 91 гоол оруулж, Португалд 7 цом хүртсэн туршлагатай тоглогч юм.

Абдукодир Хусанов (Узбекистан, Манчестер Сити)

20 настай Узбекийн хамгаалагч Абдукодир Хусановын Премьер лиг дэх анхны минутууд нэлээд хүндхэн байсан ба түүний алдаанаас болж Челси гоол оруулсан. Гэсэн ч тэрбээр богино хугацаанд Премьер лигт дасан зохицож, сайжирсан тоглолтууд үзүүлсээр байна. 2023 оны зун тэрбээр Беларусийн лигт тоглож байсан тул анхны тоглолтын дарамт мэдэрсэн нь ойлгомжтой. Хусанов нь ихээхэн потенциалтай тоглогч бөгөөд түүний төлөө зарцуулсан 40 сая еврог давуулан биелүүлэх авьяас түүнд бий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУГТ Б.Билгүүн 31 оноо авч багаа тэргүүлсэн ч “Хасын Хүлэгүүд” баг хоёр дахь ялагдлаа амсав
Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
The MongolZ-ын CS 2-т үзүүлж буй хувьсал
Атлетик Бильбао vs Пари Сен-Жермен: Парисчууд топ-8-д шалгарах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
    7 цаг 13 мин
  • 2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
    7 цаг 58 мин
  • Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
    8 цаг 9 мин
  • О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна гэсэн үг
    10 цаг 24 мин
  • МУГТ Б.Билгүүн 31 оноо авч багаа тэргүүлсэн ч “Хасын Хүлэгүүд” баг хоёр дахь ялагдлаа амсав
    10 цаг 36 мин
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
    11 цаг 24 мин
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
    11 цаг 51 мин
  • Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
    14 цаг 16 мин
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
    14 цаг 28 мин
  • “Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
    14 цаг 58 мин
  • Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа
    15 цаг 1 мин
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
    15 цаг 5 мин
  • The MongolZ-ын CS 2-т үзүүлж буй хувьсал
    15 цаг 7 мин
  • "UB DEBATE-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо
    15 цаг 23 мин
  • Атлетик Бильбао vs Пари Сен-Жермен: Парисчууд топ-8-д шалгарах уу?
    15 цаг 25 мин
  • The MongolZ баг StarLadder Budapest Major 2025 тэмцээний плей-оффт шалгарч, CS2 дэлхийн аваргын цолын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо
    15 цаг 32 мин
  • Реал Бетис vs Барселона: Ла Лигийн гоолын шинэ рекорд тогтоов
    15 цаг 34 мин
  • Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 41 мин
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
    Уржигдар 20 цаг 16 мин
  • Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • ХАМАС-ын эсрэг тэмцэж байсан Изриалын томоохон удирдагч Газад алагджээ
  • Нийслэлийн ИТХ 2026 оны төсвөө баталлаа
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК