Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд 24 орны эрэгтэй 129, эмэгтэй 104 тамирчин зодоглосноос манай тамирчид таван медаль хүртлээ.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдав.
- -48 кг-ын жинд Л.Анударь,
- -63 кг-д Б.Ганхайч нар алт,
- -73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө,
- -60 кг-д гавьяат тамирчин -Э.Ариунболд,
- +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртэв.
Өнгөрсөн жил тус тэмцээнээс МУГТ, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү алт, МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байв. Сонирхуулахад, өдгөө 18 настай Л.Анударийн хувьд энэ нь Их дуулга ангилалд хүртэж буй анхны медаль нь юм. Тэрбээр Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)