зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид

2025-5-11
0
ЖИРГЭХ

NBA аваргын бөгж бол хувь тоглогч болон багийн амжилтын оргил билээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг нь байж бүхнээ зориулсан ч гэлээ энэ цомыг хүртэж чадалгүй үлдэх тохиолдол бий. 1xBet Монголын хамт олны зүгээс та бүхэнд аваргын бөгж зүүж үзээгүй таван домогт тоглогчдыг танилцуулж байна.


Элжин Бэйлор (Elgin Baylor)

Өөрийн үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан Элжин Бэйлор бол Леброн Жеймсийн өмнөх үеийн “Леброн Жеймс” байлаа. Түүний уян налархай хөдөлгөөн, довтлох олон төрлийн арга барил, гайхалтай үсрэлт нь үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулж байв. Анхны улиралдаа л шилдэг рүүки буюу "Шилдэг шинэ тоглогч" цол хүртэж, супер од болон гялалзсан тэрээр 11 удаа бүх оддын тоглолтод, 10 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт тус тус багтсан. Бэйлорийн удирдсан Лейкерс финалд 8 удаа шалгарсан ч бүгдэд нь ялагдсан. 1968–69 оны улиралд Жерри Вэст, Уилт Чемберлентэй хамт тоглосон ч финалын 7 дахь тоглолтод ялагдсан нь түүний замналын хамгийн харамсалтай мөчүүдийн нэг. Хамгийн хачирхалтай нь, тэрээр 1971–72 оны улирлын эхэнд зодог тайлсан ба тухайн улиралд Лейкерс аварга болсон.

Карл Мэлоун (Karl Malone)

“The Mailman” хочит Карл Мэлоун бол NBA-ийн түүхэн дэх хамгийн ноёрхогч довтлогчдын нэг. Тэрбээр 2 удаагийн MVP, 14 удаагийн бүх одод, 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт багтаж байсан амжилттай. Жон Стоктонтой хамт “pick-and-roll” хослолыг дээд түвшинд хүргэсэн бөгөөд лигийн түүхэнд Карим Абдул-Жаббар, Леброн Жеймс нарын дараа хамгийн олон оноо авсан тоглогчоор нэрлэгддэг. Мэлоун нь 1997 ба 1998 онд Юта Жаз багийг финалд хүргэсэн ч хоёуланд нь Майкл Жорданын Чикаго Буллст ялагдсан. Харин 2003–2004 оны улиралд Лейкерст ирж дахин аваргын төлөө өрсөлдсөн ч Детройт Пистонст ялагдаж зодог тайлсан.

Чарльз Баркли (Charles Barkley)

Чарльз Баркли нь өөрийн үеийн хамгийн авьяаслаг, харизмтай тоглогчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байв. Хүмүүс түүний биеийн хэлбэрийг хараад NBA-ийн супер од гэж бодохгүй байж магадгүй ч тэр үнэхээр хүчирхэг, хурдтай, ухаалаг тоглогч байв. 11 удаагийн бүх одод тэрбээр 5 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт багтсан. 1992-93 оны улирал бол түүний аварга авах хамгийн өндөр боломжтой байсан улирал байв. Тэрбээр энэ улиралд Финикс Санс багт ирж улирлын MVP болсон бөгөөд баг нь финалд шалгарсан ч мөн л Майкл Жорданын Буллст ялагдсан.


Арвидас Сабонис (Arvydas Sabonis)

Олон улсын сагсанбөмбөгийн домог болсон Сабонисийн NBA-д ирэх мөчийг дэлхий даяар олон жил хүлээсэн. Түүний өндөр, хүч чадал, талбайн алсын хараа, гайхалтай дамжуулалт нь түүнийг түүхэн дэх хамгийн авьяаслаг төвийн тоглогчдын нэг болгосон. Портланд Трэйл Блэйзерс багийн төвийн тоглогч байсан тэрбээр 2 удаа бүх оддын тоглолтод сонгогдож байсан. Гэвч 2000 онд Лейкерст хожигдсон нь түүний аварга авах мөрөөдлийг үгүй хийсэн. Хэрвээ өөрийн ид үедээ NBA-д ирсэн бол финалд хэд хэдэн удаа тоглох боломж түүнд байсан гэдэгт сагсанбөмбөг сонирхогчид бүрэн итгэдэг.

Яо Мин (Yao Ming)

Хятадаас төрсөн анхны супер од болсон Яо Мин NBA-д шуугиан тарьж, Азийн сагсан бөмбөгийг дэлхийд таниулсан. Түүний өндөр, төвийн байрлалаас гүйцэтгэх ур чадвар, өндөр хувьтай шидэлт нь түүнийг лигийн хамгийн аюултай төвийн тоглогчдын нэг болгосон. Гэвч гэмтэл түүнийг байнга зовоож байсан. Яо 8 удаа бүх оддын тоглолтод, 5 удаа бүх NBA-ийн багт багтсан ч аваргын төлөө тоглох боломж хязгаарлагдмал байв. 2008–09 оны улиралд тэрбээр аварга авах хамгийн өндөр боломжтой байсан ч Хьюстон Рокетс хоёрдугаар шатанд Лейкерстэй тулгарч, 7 тоглолтод хүрсэн ч 3 дахь тоглолтод Яо хөлийн гэмтэл авснаар цувралд үргэлжлэн оролцож чадаагүй.

Эдгээр таван тоглогч хэзээ ч NBA аварга болж амжаагүй ч тэдний карьер нь сагсан бөмбөгийн түүхэнд маш тодоор үлджээ. Тэдний үзүүлсэн амжилт, гайхалтай тоглолтууд нь дараагийн үеийн тамирчид болон фенүүдийг, тэр дундаа 1xBet Монголын хэрэглэгчдийг өнөөдрийг хүртэл урамшуулсаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Aurelia Winston (138.199.28.62)
    Specialist in recovery of any kind, they can help you spy on anyone on this earth and get information from anywhere at all, brillianthacker800@gmail.com is group of specialists in delivering jobs like this without stress all they need is the necessary information to get what you need, they are also available on Whatsapp +14106350697 to deliver.
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
    33 мин
  • "AI for Women 100x100” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун, код бичих хосолсон чадвартай 100 эмэгтэй сурагч бэлтгэгдлээ
    49 мин
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
    1 цаг 27 мин
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
    3 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
    4 цаг 42 мин
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
    6 цаг 6 мин
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
    6 цаг 23 мин
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
    6 цаг 40 мин
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
    6 цаг 58 мин
  • Гал түймрийн дуудлагын 24 хувийг яндангийн цонолтоос үүдэлтэй дуудлага эзэлж байна
    7 цаг 5 мин
  • Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
    7 цаг 9 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
    7 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
24 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК