ЭШЛЭЛ 1
Засгийн газар хүнд нөхцөлд ажилаа авсан. Дайн болон геополитекийн нөхцөл байдлаас шалтгаалаад манай экспорт 15 хувиар буурсан. Вальютын нөөц хасах руугаа орох хэмжээнд болчихсон. инфляци өсчихсөн, Улаанбурхан өвчин дэгдчихсэн үе байсан. Харин бид шийдвэртэй арга хэмжээ авч нэн яаралтай төсвийн хэмнэлтийн тодотголыг УИХ-д өргөн барьж шийдвэрлэснээр болзошгүй хямралаар сэргийлж, өнөөдөр эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа.
ЭШЛЭЛ 2
Тухайлбал, валютын нөөц 5,7 тэрбум төгрөг болж өслөө. Эдийн засгийн өсөлт 5,6 хувь болж өссөн. Олон Улсын байгууллагууд манай төсвийн тодотголыг өндөрөөр үнэлж, зээлжих зэрэглэл B+ ангилалдаа хэвээр үлдлээ. Мөн төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлж, үргүй зардлуудыг хэмнэлээ.
ЭШЛЭЛ 3
Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагыг танасан. Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг, нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг, хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоолоо.
ЭШЛЭЛ 4
Энийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ ярилцаж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг эхлүүлсэн. Жишээ нь, Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсчихоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдсэн.
ЭШЛЭЛ 5
Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо. Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллараар өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар өссөн. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан.
ЭШЛЭЛ 6
Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж байна. “Данхар төр биш, чадварлаг төр” гэдэг зарчмаар агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлсөн. Ингэж давхардал, чирэгдлийг багасгаж, үр ашиггүй тогтолцоог халж байна.
ЭШЛЭЛ 7
Инфляц тогтворжсон. 7-р сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсан бол наймдугаарр сард 52 тэрбумын ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн.
ЭШЛЭЛ 8
Эрүүл мэндийн салбарт улаан бурхны тархалтыг онцгой дэглэм тогтоож хяналтдаа авсан. Хойд бүсэд халдвартын шинэ эмнэлэг барих шийдвэр гарсан. Гал түймэр, ган зудтай үед Онцгойгийн албан хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмсэн. Ургац хомс байсан ч ургацын баяраа тэмдэглэх хэмжээнд хүрсэн.
ЭШЛЭЛ 9
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн. Төгрөг нуур зураг стратегийн орд газруудын өгөөжийг төвлөрүүлж, ард түмэнд хүртээх зарчимд шилжиж байна. Шинээр 357 сая тоннын нөөцтэй зэсийн орд илэрсэн.
ЭШЛЭЛ 10
Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ 2 сая төгрөгийн буцаан авалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвийн шинэчлэл юм.

















































Сэтгэгдэл (15)