Баримт 1
Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хортой хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа, илүү цэвэр шаталттай байдаг байна.
Баримт 2
Тухайлбал, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” юм. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж хагас кокс болгодог. Дараа нь гаргаж авсан хагас коксоор шахмал түлш хийдэг.
Баримт 3
Хагас коксон түлш байгаль орчинд хор хөнөөл багатай, илүү дулаан ялгаруулдаг. Уг түлшийг хэрэглэхдээ угаар мэдрэгч ашиглахгүй байж болдог аж.
Баримт 4
Нүүрсийг 500-750 хэмд хүчилтөрөгчгүй орчин дулааны аргаар боловсруулж хагас коксыг гаргаж авдаг. Энэ нь нүүрсний төрлийн хамгийн дээд буюу цэвэр түлш юм.
Баримт 5
Нүүрсийг хагас коксжуулах буюу гүн боловсруулалтын процессоор агаарын бохирдолд онцгой нөлөө үзүүлдэг PM2.5, PM10, NOx, Sox болон олон цагаригт ароматик нүүрсустөрөгчийн агуулга 70-80 хувьтай салдаг гэсэн судалгаанууд байдаг аж.
Баримт 6
Мидлингэн буюу сайжруулсан шахмал түлш 6200-6500 ккалори илчлэгтэй бол хагас коксон шахмал түлш 5800-6400 ккалори илчлэгтэй учраас энэ хоёр түлшний илчлэг ялгаагүй буюу ойролцоо байна. Харин хагас кокс дангаараа 6100-6400 орчим ккалори илчлэгтэй гэдэг нь лабораторийн шинжилгээ, үйлдвэрийн нөхцөл байдал дээрээс баталгаажсан.
Баримт 7
Сайжруулсан шахмал түлшинд шилжээд агаарын чанар харьцангуй сайжирсан боловч агаарын бохирдол хүссэн хэмжээнд төдийлөн буураагүй. Тиймээс агаарт хорт хий ялгаруулдаг бодисыг ялгасан хагас коксоор түлш хийвэл тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хагас коксон түлшийг энэ өвөл түлэх нь бидний хувьд дэвшил болж байна хэмээн судлаачид үзжээ.
Баримт 8
2017 онд БНХАУ хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм.
Баримт 9
Энэхүү түлшний техникийн үзүүлэлтээр агаарын бохирдол 60 хувиар буурахаар тооцоолсон байдаг байна.
Баримт 10
2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхгүй аж.