БАРИМТ 1
Санае Такайчи нь 1961 оны 3-р сарын 7-нд төрсөн. Өдгөө 64 настай.
БАРИМТ 2
2025 оноос хойш Японы Либерал Ардчилсан намын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа улс төрч юм. 1993-2003 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, 2005 оноос хойш Ерөнхий сайд нарын үед хэд хэдэн сайдын албыг хашиж байсан.
БАРИМТ 3
Тэрбээр түүхэн ялалт байгуулснаар Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд төдийгүй Нара мужаас сонгогдсон анхны Ерөнхий сайд болох юм.
БАРИМТ 4
Такайчи Нара мужид төрж өссөн. Түүний аав "Тоёота"-тай холбоотой автомашины фирмд ажилладаг байсан бол ээж нь Нара мужийн цагдаагийн газарт ажиллаж байжээ.
БАРИМТ 5
Такайчи Нара мужийн Үнэби ахлах сургуулийг төгссөн. Токиогийн Кэйо, Васеда их сургуульд элсэх болзол хангасан ч түүнийг эмэгтэй хүн учраас эсвэл хувийн их сургуулийг сонгосон тохиолдолд эцэг эх нь сургалтын төлбөрийг төлөхөөс татгалзсан учир суралцаагүй.
БАРИМТ 6
Оронд нь Такайчи Кобегийн их сургуульд элсэн суралцахын тулд өдрийн зургаан цагаар ажилладаг байв. Сургуулиа төгсөөд Мацушитагийн дээд сургуульд элсэн орсон.
БАРИМТ 7
Такайчи залуудаа бөмбөр, төгөлдөр хуур тоглож, хүнд металл хөгжимд дуртай байжээ. Тэрбээр "JRA" морин уралдааны шүтэн бишрэгч, Японы рок Демон Какка, B'z, X Japan зэрэг уран бүтээлчдий сонсдог. Мөн "Gamba Osaka", "Hanshin Tigers" зэрэг спортын багуудыг дэмждэг.
БАРИМТ 8
Тэрбээр мөн мотоцикл сонирхдог байсан бөгөөд "Kawasaki Z400" маркийн автомашинтай байсан гэдэг.
БАРИМТ 9
"Мацушита" институтын ивээн тэтгэлгээр 1987 онд АНУ-д нүүж, Ардчилсан намын конгрессын гишүүн Пэт Шрөдерт ажиллахаар болжээ. 1989 онд Японд буцаж ирээд Америкийн улс төрийн талаар мэдлэгтэй болсон учир хууль тогтоох шинжээчээр ажиллаж, туршлага дээрээ үндэслэн ном бичсэн.
БАРИМТ 10
Тэрбээр 1989 оны 3-р сард "Асахи" телевизийн хөтлөгч болсон бөгөөд тус сувгийн "Kodawari TV Pre-Stage" нэвтрүүлгийг Ренхотой хамтран хөтөлдөг байв.
БАРИМТ 11
Тэр уламжлалыг эрхэмлэдэг, дэг хатуу үзэлтэй консерватив улстөрч аж. Тухайлбал, гэрлэсэн эмэгтэйчүүд өөрийн овгоо хадгалахыг зөвшөөрөх хуулийн эсрэг байр суурьтай бөгөөд энэ нь “гэр бүлийн уламжлалыг эвдэнэ” гэж үздэг. Мөн ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй.
БАРИМТ 12
Түүнийг Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн шавь гэдэг. Түүний мөрийн хөтөлбөрт Абэгийн “Абэномикс” буюу өндөр төсөв, зөөлөн мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг сэргээх амлалт бий.
БАРИМТ 13
Абэг Ерөнхий сайд байх хугацаанд янз бүрийн албан тушаал хашиж, ялангуяа Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2021 оны намынхаа удирдлагын сонгуульд нэр дэвшиж байсан ч хоёр дахь шатны санал хураалтаас өмнө хасагдаж, гуравдугаар байрт бичигдсэн.
БАРИМТ 14
2022-2024 онд Фумио Кишидагийн Ерөнхий сайд байх хугацаанд тэр Эдийн засгийн аюулгүй байдлын яамны сайдаар ажиллаж байсан.
БАРИМТ 15
Такайчи 2024 онд намын даргын сунгаанд хоёр дахь удаагаа өрсөлдөж, эхний шатанд нэгдүгээр байрт орсон ч хоёрдугаар шатанд Шигэрү Ишибад ялагдсан юм. Тэрбээр 2025 онд дахин өрсөлдөж, хоёр шатны санал хураалтад тэргүүлж, намынхаа дарга болж, Шинжиро Коизүмиг ялсан байна.
БАРИМТ 16
Такайчи 1992 онд анх парламентын сонгуульд бие даагчийн хувиар нэр дэвшсэн ч ялагджээ. Дараагийн сонгуульд нь дахин өрсөлдөж ялалт байгуулсан бөгөөд 1996 онд Либерал ардчилсан намд элссэн ажээ. Энэ цагаас хойш тэр 10 удаа парламентын гишүүнээр сонгогдсон.
БАРИМТ 17
Түүнийг улс төрийн салбарт "Төмөр хатагтай" хэмээн хочилдог.
БАРИМТ 18
Түүний улс төрийн замналдаа үлгэрлэж явдаг хүн бол Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер гэнэ.
БАРИМТ 19
Түүний үзэл баримтлалыг ажиглагчид консерватив ба хэт консерватив гэж янз бүрээр тайлбарладаг. Түүний дотоод бодлогод Абэномиксийг үргэлжлүүлэхийг дэмжих, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэх, эхнэр, нөхөр хоёрын тусдаа овгийг хүлээн зөвшөөрөх багтдаг.
БАРИМТ 20
Эдгээрээс гадна Японы хаан ширээг эмэгтэй хүн залгамжлах боломжтой гэж үздэг нь олон ч хүний анхаарал, гайхшралыг төрүүлж байгаа.
БАРИМТ 21
Харин түүний гадаад бодлогод цэргийн хүч хэрэглэхээс татгалзсан Японы үндсэн хуулийн 9-р зүйлд өөрчлөлт оруулах, АНУ-Японы холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг багтана. Түүнийг Тайванийг дэмжигч гэж үздэг.
БАРИМТ 22
Такайчи 2004 онд Төлөөлөгчдийн танхимын нэг гишүүн Таку Ямамототой гэрлэсэн. Тэд хүүхэдгүй ч Такайчи Ямамотогийн дагавар гурван хүүхдийг өргөж авсан. Тэд 2017 оны 7-р сард салсан бөгөөд Такайчи шалтгаанаа улс төрийн үзэл бодол, хүсэл тэмүүлтэйгээ холбожээ. Хачирхалтай нь тэд 2021 оны арванхоёрдугаар сард дахин гэрлэсэн. Тэрбээр дөрвөн ач зээтэй.
БАРИМТ 23
Анхны гэрлэлтийн үеэр тэр нөхрийнхөө овгийг хууль ёсны дагуу авсан ч олон нийтийн амьдралдаа өөрийн анхны овог нэрийг үргэлжлүүлэн ашигласан. Таку Ямамото дахин гэрлэхдээ оронд нь Такайчи гэдэг нэрийг авсан нь гэрлэсэн хосууд ижил овогтой байх хуулийн шаардлагыг биелүүлсэн гэж үздэг.
БАРИМТ 24
Ямамото 2025 онд тархины шигдээсээр шаналж, биеийн баруун тал нь саажилттай болжээ. Такайчи түүний асран хамгаалагч, сайн эхнэр байх үүргээ биелүүлсээр байгаа.