БАРИМТ 1
Түүний жинхэнэ нэрийг М.Азбаяр гэдэг.
БАРИМТ 2
2006 оны наймдугаар сарын 11-нд төрсөн. 19 настай.
БАРИМТ 3
Тэрбээр анх 2019 онд CS:GO тоглоомын ертөнцөд хөл тавьсан.
БАРИМТ 4
Түүний өнөөдрийн амжилтын хамгийн том дэмжигч, туслагч нь аав, ээж нь байсан гэдэг.
БАРИМТ 5
Ээж нь архитектур мэргэжилтэй бөгөөд үзүүлэлт сайтай компьютер дээр ажлаа хийдэг байв. Азбаяр үүнийг нь ашиглан тоглоом татаж, ээжийнхээ ажлын завсар зайгаар тоглосоор еспортын ертөнц рүү эргэж буцалтгүй орсон аж.
БАРИМТ 6
"The Mongolz" багт 2023 оны есдүгээр сараас тоглосон. Өмнө нь тэр 2022 оны 7-10 дугаар сард уг багтаа тоглож байжээ.
БАРИМТ 7
Үүнээс өмнө нь тэр TBC, The Shine, Mazaalai, NKT зэрэг багуудад хүчин зүтгэж байлаа.
БАРИМТ 8
Энэ спорттой амьдралаа холбосноос хойш тэр "YaLLa Compass 2024", "Esports World Cup 2025" цомуудыг өргөж байжээ.
БАРИМТ 9
Тэрбээр нийт 3627 тоглолт хийж, 59 хувьтай ялалт байгуулжээ. Мөн хамгийн олондоо 13 удаа дараалан ялж, 55 хувьтай "тархидсан" байна.
БАРИМТ 10
Түүний хамгийн үнэтэй skin нь "Awp|Dragon lore" юм. Энэ нь ойролцоогоор 14 мянган ам.долларын үнэтэй.
БАРИМТ 11
ZOWIE XL2546K дэлгэц ашигладаг.
БАРИМТ 12
Logitech G PRO X SUPERLIGHT хулгана, Logitech G640 хулганын дэвсгэр ашигладаг.
БАРИМТ 13
HyperX Alloy FPS Pro гар, HyperX Cloud II ашиглаж байна.
БАРИМТ 14
Түүний шагналын мөнгө 453.797 ам.доллар.
БАРИМТ 15
Тэрбээр өдийг хүртэл 11796 үе тоглож, 8624 "kill" хийжээ.