БАРИМТ 1
Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймагт төрсөн.
БАРИМТ 2
Цагдаагийн Ерөнхий газрын даргаар сонгогдсон. Мөн тэрбээр Дотоодын цэргийн командлагч болж байна.
БАРИМТ 3
Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй.
БАРИМТ 4
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 5
Тэрбээр Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магстерийн зэргээ хамгаалж байжээ.
БАРИМТ 6
Цагдаагийн албаны төлөө I. II. III зэргийн медаль, “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Спортын алдар” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдсан.
БАРИМТ 7
1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар ажилласан.
БАРИМТ 8
2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар ажилласан.
БАРИМТ 9
2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга; 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн даргаар ажилласан.
БАРИМТ 10
2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар болсон.
БАРИМТ 11
2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч.
БАРИМТ 12
2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажиллаж байв.
БАРИМТ 13
Ж.Болд генерал нь өмнө нь уг хариулагатай албыг хашиж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тодруулбал, тэрбээр 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан билээ.














































Сэтгэгдэл (1)