Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утаан дээр нэмэх нь электрон тамхи тэнцүү?

2025-11-18
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотод хасах 10 хэм. Гэр рүүгээ явахаар автобусны буудал дээр автобус хүлээх хүмүүсийг харахад 30 гаруй хүний тал нь сааралтсан их утаан дунд электрон тамхины утааг гаргаж харагдана. Тэдний нас 16-25 гаруй насны залуус, үүний ихэнх нь арван жилийн сурагчид. Монголд өвлийн улирал утааны нөхцөл байдал ДЭМБ-ын тооцоолсон жирийн үзүүлэлтээс 27 дахин их байдаг. Ийм аюултай нөхцөл байдалд амьдарч буй иргэд нэмээд өөрсдийн саналаар өөрсдийгөө электрон тамхиар хордуулж байгаа нь эрүүл мэндийн хувьд томоохон асуудал юм. Тиймээс бид Монгол Улсад эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудын электрон тамхины донтолт, агаарын бохирдлын талаар эрүүл мэндийн аюул, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаас харьцуулан судлах шаардлага бий. Утаа болон электрон тамхи нь өөр өөр эх үүсвэр, өөр төрлийн химийн орцтой боловч хүний бие, нийгэм, эдийн засаг, ажиллах хүчний бүтээмж, ирээдүйн хүн амын эрүүл мэндэд олон талын сөрөг үр дагавар учруулдаг байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн хамгийн ноцтой асуудлын нэгэнд багтах болсон бөгөөд утаанаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо жилээс жилд өсөж байна. Нөгөө талаар электрон тамхины хэрэглээ өсөж, залуучуудын дунд түгээмэл болж, урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн тодорхойгүй, судалгаа явуулсаар байна.

Электрон тамхины хор хөнөөл

1. Электрон тамхины бүтэц, найрлага

Электрон тамхи гэдэг нь никотиныг шингэн хэлбэрээр ууршуулан амьсгалд оруулдаг төхөөрөмж юм. Шингэн нь ихэвчлэн ашигт малтмалын глицерин, пропилен гликоль, никотин болон үнэр амт оруулагч бодис агуулдаг. Халаах үед эдгээр бодисууд нь химийн хувирлаар хоруу чанар бүхий бодисууд болж хувирдаг. Жишээ нь: Формальдегид,  Акролеин , Хүнд метал (Pb, Ni, Cr) ,  Бензол ,Нанотуршины химийн тоосонцор. Эдгээр бодисууд нь бүгд амьсгалын зам, уушги, зүрх судасны тогтолцоонд хортой нөлөөтэй.

2. Богино хугацааны нөлөө

Электрон тамхи татсанаас үүдэлтэй богино хугацааны нөлөөлөлд:

-  Амьсгалын замын салст цочроох

-  Ханиалгах, амьсгал давчдах

- Зүрхний цохилт түргэсэх

- Нүд хамрын салст хуурайших

- Донтолт үүсэх зэрэг нөлөөтэй юм. Электрон тамхи никотин агуулах тул тухайн хэрэглэгч маш хурдан дасаж, татах давтамжаа нэмэгдүүлдэг.

3. Урт хугацааны нөлөө

Сүүлийн үеийн судалгаагаар электрон тамхи дараах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ: 

-  Ходоод, уушги, амны хөндийн хорт хавдар

-  Судас хатуурах, зүрхний шигдээс

-  Хүүхэд, өсвөр насныхны тархи хөгжлийн саатал

-  Бэлгийн сулрал, үргүйдэл

 Сэтгэл гутрал, стресстэй байдал зэргийг аажимдаа үүсгэдэг байна. Никотин нь тархины допамины хариу урвалыг өөрчилж, хүсэл шунал (craving) үүсгэдэг тул электрон тамхи “хоргүй хувилбар” бус, харин уламжлалт тамхины орлуулалт төдий юм.

4. Нийгмийн хор нөлөө

- Залууст чиглэсэн маркетинг, тархи угаалтын нөлөөгөөр 18-25 насныхны хэрэглээ хурдтай өсч байна. Шингэн тамхи үйлдвэрлэдэг компаниуд үнэр амт ашиглан хүүхдүүдийг татаж, ирээдүйн хэрэглэгчдийг бий болгож, электрон тамхины ашиглалтын дараах хаягдал нь хүнд металл, химийн бодисоор хөрс, ус бохирдуулдаг.

Тэгвэл одоо өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан утааны улирал мөн адил ирсэн. Иймд бид утааны хор уршгийг танилцуулъя.

 Улаанбаатарын утааны хор уршиг

1. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь:

- Гэр хорооллын нүүрсний хэрэглээ

- Автомашины утаа

- Дулааны цахилгаан станцууд

-  Үйлдвэрийн хаягдал утаа

- Тоос, хөрсний бохирдол. Өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30-50 дахин их байдаг.

2. Утааны найрлага утаанд агуулагдах хорт бодисууд:

- Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5, PM10)

- Хүхэрлэг хий (SO₂)

-  Азотын исэл (NO₂)

-  Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)

-  Угаарын хий (CO) PM2.5 нь уушгиар дамжин цусанд орж, бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг.

3. Утааны богино хугацааны үр нөлөө

- Амьсгалын замын халдвар

- Ханиалга, багтраа

-  Нүд загатнах, хоолой хорсох

-  Зүрхний хэмнэл алдагдах

- Удаан хугацаагаар гадуур алхахад ядрах

4. Урт хугацааны үр нөлөө ДЭМБ-ын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлоос шалтгаалж: 

- Жилд 4000-аас дээш хүн нас барах

- Нялх насны хүүхдийн гаж хөгжил, амьсгалын замын өвчлөл 3-5 дахин ихсэж

- Жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт 2 дахин өссөн

-  Уушгины хорт хавдрын өвчлөл хэвийн хэмжээнээс 10 дахин их. Зүрх судасны өвчин тусах эрсдэл 30-40% өсдөг байна.

5. Нийгэм, эдийн засгийн үр дагавар

- Эмчилгээний зардал жил бүр нэмэгдэж байна. Ажиллах хүчний бүтээмж буурч, улсаас эдийн засгийн алдагдалд ордог. • Удахгүй хотод амьдрах нөхцөлгүй болно гэсэн айдас, иргэдийн стресс өссөн.

Энэхүү харьцуулалт нь электрон тамхи нь хувь хүнд илүү аюултай бол, Улаанбаатарын утаа нь бүх нийтийн эрүүл мэндийг доройтуулах боломжтой илүү том цар хүрээний асуудал гэдгийг харуулж байна.
Электрон тамхи болон Улаанбаатарын утаа нь хоёулаа эрүүл мэндийн хүнд, ноцтой хохирол учруулдгаараа адил боловч хор хөнөөлийн цар хүрээ, нөлөөлөх хүн амын тоо, эдийн засагт үзүүлэх алдагдлын хувьд томоохон ялгаатай. Электрон тамхи нь хувь хүн төвтэй, донтох зан үйлд суурилсан аюул бол утаа нь нийт хүн амыг хамрах, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх бүтцийн түвшний эрсдэл юм. Электрон тамхинаас татгалзах нь хувь хүний шийдвэрээр боломжтой бол утааны асуудал нь төрийн бодлого, нийгмийн хамтын оролцоог шаарддаг. Гэвч аль аль нь амьсгалын замын хорт хавдар, зүрх судасны өвчин, үргүйдэл, ургийн гаж хөгжил зэрэг амьдралын чанарыг бууруулах өвчлөлд хүргэдэг тул бодлогын түвшинд зэрэг анхаарах шаардлагатай бөгөөд иргэн бүр хувь хүний сонголт, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

Г.Хоролмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (193.108.116.77)
    It was indeed a special recovery service by TRUSTWAVEHACKERSTECH RECOVERY ( Email : trustwavehackerstech2@gmail.com ) which helped me retrieve back my lost investment funds $500,000 worth of crypto which I put into crypto investment, it was like a shock to me when I couldn't withdraw my investment funds into my personal wallet and on reaching out to the investment company's support group to get the problem rectified, they requested I had to pay some fees before I can access my investment funds. I paid the fees but it was all lies, I wasn't able to access my funds even after paying the fees I was made to pay which was really frustrating seeing my funds stuck up in an online crypto investment platform, but all thanks to this recovery Team which helped with their recovery service in retrieving back my lost investment funds after I reached out to them to assist with their services in my case. Recovering lost investment funds requires unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. This Finance Team didn't let itself down by deciding to work with them, demonstrating their reliability in recovering lost investment funds by retrieving back my funds. I and the family were Left with nothing which was really a hard and trying time going through the predicament we were in, the wait of uncertainty lifted and I express immense gratitude towards the team which helped recover my funds which I am forever indebted and grateful for their services.
    2025 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    14 цаг 41 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    14 цаг 49 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    14 цаг 58 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    15 цаг 46 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    15 цаг 51 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    16 цаг 2 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    16 цаг 55 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    17 цаг 17 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    17 цаг 20 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    17 цаг 34 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    17 цаг 44 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    17 цаг 46 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    17 цаг 51 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    18 цаг 3 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    18 цаг 4 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    18 цаг 19 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    18 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    18 цаг 23 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    18 цаг 36 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    18 цаг 40 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК