Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт

2026-5-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Өвөрмонгол бөхийн өмсгөл нь гоёмсог, өвөрмөц онцлогтой юм. Дэлхийд алдартай монгол бөхийн зодог бол бат бөх, өмсөхөд биед болон мэх хийхэд тохиромжтой байдаг.

БАРИМТ 2

Өвөрмонгол мөнгө буюу гуулин товруутай зодог өмсч өргөн цагаан өмдөн дээгүүр өнгө өнгийн угалзтай туушуу (өндгөвч) даруулан өмсч, түүний дээгүүр хөх улаан шар гурван өнгөтэй царваг (дээл хувцасны нөхөөс цаваг) татаж, орос булигаар, монгол гутлыг хөлдөөн өшиглөж, гутлынхаа нэг үзүүрт нь гуулин гархи буюу төмөр жижиг гархитай таван тохой урт сураар боож, өнгө бүрийн хэв дурдан бүдүүн зангиаг хүзүүндээ зүүж, 16, 32, 64 бөх нэгэн зэрэг гарч барилдана.

БАРИМТ 3

Бөхчүүдийн ёсоор нь нэг дуудаж, нугалан дараалуулж хос хосоор нь барилдуулна.

БАРИМТ 4

Барилдах бөхийн тоо, оноолт монгол бөхийнхтэй адил. Өвдөгнөөс дээш аливаа эрхтэн шороодвол унасанд тооцно.

БАРИМТ 5

Зодог бол барилдах бөхийн барьцыг хангаж, биеийг чангаруулан, чадал эрдмийг гүйцэд гаргахад нь боломж олгож өгдөг. Өвөрмонгол бөхийн эртнээс эдүгээг хүртэл уламжилж хэрэглэж ирсэн зодогийг бүтцээр нь ялгавал булигааран, ширэн, эсгий, бөс даавуун зодог гэх мэт байжээ.

БАРИМТ 6

Хэлбэрээр нь ялгавал задгай ба битүү зодог гэж хоёр зүйл болно. Задгай зодгийг зарим газар эрвээхэй ба далавчин зодог гэж нэрлэдэг. Кодгийг яс чанар сайтай булигаар буюу сайн идээлж элдсэн үхэр, тэмээ, буга, хандгай зэрэг амьтны шир сайраар хийнэ.

БАРИМТ 7

Зодогны хоёр ханцуйн үзүүр нь дунд чөмөгний булчин дээгүүр таарч, зах заам нь хоёр мөрөн дээгүүр шилэн хүзүүний доогуур эргэж, өмдны захыг дарна. Зодогны өмнө биеийн хоёр талыг дөрвөн хуруу өргөн хийнэ. Хоёр талын хормойг уулзварыг хүйсний дээгүүр зөрүүлэн дарж уяхаар хийдэг.

БАРИМТ 8

Битүү зодогны ханцуйн хэмжээ нь задгай зодогтой адил. Гэхдээ өмнө тал нь битүү хэрэм лүгээ адил хэлбэртэй тул учраа бөх барьц олоход бэрх. Ямар материалыг хэрэгэлэн ямар хэлбэрийн зодог хийсэн зах, ханцуй, заамыг булигаар буюу шир, сайр зэрэг бөх материалаар давхардан эмжиж, тэмээний буюу олсон утсаар нягт ширж оёдог.

БАРИМТ 9

Онцгойлон шалгарсан шилдэг бөхчүүдэд тусгайлан хийх чимэгт зодгийг үйлдэхэд хоёр ханцуй, мөр, заам, ар нурууны хоёр талаар нь мөнгө буюу гуулин торвуугаар торвуудаж, зодогны ар талд нь таван ямх хэртэй дээш дөрвөлжин буюу эсхүл маран дүгрэг хэлбэртэй мөнгө, гуулин толь хийдэг.

БАРИМТ 10 

Тэрхүү толь дээр нь гарьд, луу, арслан, барс зэрэг дөрвөн хүчтэний ба заан, буга зэрэг амьтны зураг дүрсийг мөнгө гуулиар хөөмөл гаргах, цавчаар сийлэх мэтээр урлан чимдэг. Зарим нь бас зүйл бүрийн хээ угалз буюу эвхмэл монгол үсгийг урлан сүйлсэн ч байдаг. Нэг зодогт дунджаар 510-520 товруу байна.

БАРИМТ 11

Өвөрмонголын бөхийн өмд (банзлыг) 12, 32, 40-н тохой даавуугаар хийдэг. Энэ нь Монголчуудын уужуу хувцас өмсөж, өргөн бүс бүсэлдэг заншлаас улбаатай бөгөөд шинжлэх ухааны үндэстэй юм.

БАРИМТ 12

Монголчууд найр наадмыг 7,8 дугаар сард голдуу хийдэг тул цагаан өнгийн даавуун өмд сэрүүн байдаг. Тусгайлан бөхийн барилдаанд зориулан хийсэн өмд бол гол нь бөхийн сүр сүлдийг үзэсгэлэнтэй сайхан болнох ба бөхчүүд харилцан хөл мэхээр бие биеэ дайрах гэж буй арга самбааг нууц далдлахын зэрэгцээ дэгээ ороох мэх хийхэд бэртэх гэмтэхээс сэргийлэх ач тустай.

БАРИМТ 13

Бөхийн өмдний дундаж хэмжээ гэвэл захны тойрог нь 13 тохой, өмдний захаас шурхнагийн хонгоны үзүүр хүртэлх урт нь 4 тохой, шурхнагийн амны тойрог нь 4 тохой, өмдний салтаанаас дээд зах хүртэлх 2 тохой, 2 ямх тус тус байдаг.

БАРИМТ 14

Дээр үед салтаа битүү өмд өмсөхийг цээрлэх тул банзал өмсөх шашин шүтлэгийн заншилтай байжээ.

БАРИМТ 15

Лам бөхчүүд бөхийн өргөн цагаан өмдтэй адил хэмжээтэй том банзал өмсч барилддаг байжээ.

БАРИМТ 16

Өмд болон банзлын алиныг нь ч өмссөн олон давхар хуниас нугалаа гаргаж, хоёр хоногыг (шурхнаг) нь гутлын түрүүн дээгүүр буулган тавьж сүр намбатай болгодог.

БАРИМТ 17

Энэ мэтээр гүйн гарч ирэх бөхчүүд нь ямар нэгэн аварга жигүүртэн өд сөдөө өрвийлгэн сэгсэлзэн ирж буй мэт сүрлэг харагддаг байна. Монгол бөхийн өргөн уужим өмд нь тэмээний буву арслангын зогдрыг дуурайлган зохиосон тул арслангын хөл мэт харгадан сүр хүчийг улам нэмэгдүүлдэг гэж хууччуул ярьдаг.

БАРИМТ 18

Бөхчүүд булигааран болон даавуун түрийтэй гутал өмсч барилдана. Бөхийн гутлыг ширмэн ултай хийдэг. Үзэмчин бөхчүүд булигаар гутлын дотор олон давхар ширсэн даавуун оймс, жийрэг хийж өгдөг. Улаанхадын бөхчүүд зарим газрын бөхчүүд даавуун түрийтэй дотор чихи (жийрэг) тааруулан өмсч барилддаг.

БАРИМТ 19

Гутлын хүлэг бол хальтрах гулгахаас сэргийлэх зорилготой бөгөөд ямарваа мэх хийхэд нэн тохиромжтой. Хүлэг хийхэд нимгэвтэр сайн сурыг дунджаар 6 тохой урт, 2см хэртэй өргөн зүсч, нэг үзүүрт нь гуулин буюу төмөр гархи хийж, битүү гогцоо гаргаж, гутлаа 3-5 давхар ногтлон хүлнэ. Монгол бөхийн барилдаанд голцуу цохио (хавсрах, таших) мэхийг хэрэглэх тул гутлаа сайн ногтлон хүлэхгүй бол хүчтэй хавсрах, цохих мэхэнд ул ханзрах явдал ч гардаг. Үүнэээс сэргийлж бөхчүүд гутлаа ногтлон хүлдэг болжээ.

БАРИМТ 20

Гутлын чихи, жийрэг, толио, толь бамбай: Чихи бол бөхчүүдийн хянган шилбээ хамгаалах хэрэгсэл мөн. Үзэмчид савслага, Хөлөнбуйрт толио( толь ) , Жирэм зэрэг аймагт чихи (жийрэг) гэнэ. Гутлын чихийг хулсыг нимгэлэн засч сураар холбон хэлэхэж хийдэг. Түүний дотор талд нь навчин тамхийг даавуунд хулдаж, архиар дэвтээгээд шилбэн дээрээ тааруулан ороож боосны дараа гутлаа өмсөнө.

БАРИМТ 21

Бөхийн царваг (хормогч): Царваг бол барилдах бөхийн доод биеийг чангалж, зодогны хормой, далай, өмд ба банзлыг зах гурвыг давхар дарда гээд бөгөөд түүний хөх, улаан, шар, гурван өнгийн хив дурданаар хийнэ. Энэ нь хөх тэнгэр, улаан нар, гар газар гэсэн утгатай.

БАРИМТ 22

Бөхийн туушуу (том өндгөвч): Туушуу бол монголчуудын өвдгөө дулаалж өмдөн дээрээ өмсөж байсан эдлэл байв. Хожим нь туушууг бөхийн өргөн том өмдний дээр өмсдөг болсон нь тусгай гоёл чимэг болсон төдийгүй өвдгийг хамгаалдаг болжээ. Туушууг хийх ерөнхий дундаж хэмжээ гэвэл өндгөвчний өмнө талын нийт урт нь шурхнагийн үзүүрээс омог хүртэл 80-90 см, шурхнагийн үзүүрийн уужим нь 40-50см, ар талын шурхнагийн үзүүрээс хонгоны нугалаас хүртэл урт нь 5-55см , хонгоны уужим нь 35-45см, хонгоноос урд (өмнө) талыг омог хүртэл жишүү урт нь 55см байвал тохиромжтой гэж үздэг байна. Өндгөвчний өнгө чимгийг тохируулахад анхлан барилдаж буй залуу бөхчүүд улаан, цэнхэр зэрэг хурц өнгөтэй торгоор хийдэг бөгөөд олон наадамд барилдсан нэлээд нэр цуутай болсон бөх зүйл бүрийн өнгөт торгон дээр янз бүрийн наамал, хатгамал гаргах буюу эсхүл дөрвөн хүчтэн мэтийн сүрлэг хүчирхэг амьтны зураг дүрс гаргаж хийхээс гадна үүлэн хээ угалз, өлзий зангиа, гал бамбар, хар цагаан загас зэрэг үндэсний элдэв хээ угалзтай өндгөвч хэрэглэнэ. Тийнхүү цасан цагаан өргөн өмдөн дээр өнгө хослуулан өмссөн гоч сайхан туушуу нь бөхчүүдийн сүр жавхлантай гойд сайхан харагдуулдаг байна

БАРИМТ 23

Бөхийн зангиа: Зангиа бол нийт монголчуудын дунд эртнээс уламжлан ирсэн ёслолын баталгаа, таргарагийн агуулгтай зүйл байсан тухай <<Арван буянт номын цагаан түүх>>-д цухас тэмдэглэсэн байдаг. Бөхийн зангиаг өнгө бүрийн хив торгоор хийнэ. Гэхдээ хар өнгийг хэрэглэхгүй. Зангианы голыг хив торгоны өөдсийг нэлээд бүдүүн ороож хийнэ. Зангианы сүлд гэж шүр, сувд, оюу, мөнгөн эдлэлийг зангианы голд шигтгэнэ. Зангиа зүүж барилдах заншил эртнээс уламжлан иржээ.

БАРИМТ 24

Барга, Өвөр монголд домогт сайн бөх байсан баримт бичиг элбэг тохиолдоно. Тэдний нэг нь зүүн монголын Хөлөнбуйрын Шинэ барга, зүүн гарын Хөрвөөт цагаан хошууны Дондог овогтой Нухуунай хэмээх бөх юм. Тэрээр их өндөр, биеийн хэлбэр эь өргөн, том цээжтэй, их лагч хүн байжээ. Нухуунай хориод настайдаа хоёр морины нурууг гэмтээгээд үүнээс хойш морь унахаа больж насан турш явган буюу тэргэнд сууж явдаг болсон гэдэг. Ядуу ардын хүү Нухуунайн 15 настайд эцэг нь өөд болж, тэрээр айлд зарцлагдан явах зуур аймаг, хошууны наадамд, 18 найстайдаа Баргын Хөлөнбуйр нуурыг тахих наадамд, 19 настайдаа Баргын Богд уулыг тахих наадамд, 20 настайдаа Хөлөнбуйрын чуулганы 17 хошууны наадамд тус тус түрүүлээд түүнээс хойш 17 наадамд 17 удаа, Баргын Богд уулыг тахих наадамд 9 удаа, Хөлөнбуйрын наадамд 8 удаа түрүүлж байжээ.

image

Өнгөрсөн өдрүүдэд ӨМӨЗО-д 1024 хос бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд Монголын хүчит бөхчүүд олноороо оролцов. Тодруулбал, Шалбар бөхийн төрөлд Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж, Улсын арслан Э.Оюунболд их шөвөгт шалгарав. Үндсэн төрөлд Улсын харцага Б.Цэдэнсодном шөвгийн наймд шалгарсан бол Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын начин Б.Түвшинтөгс нар шөвгийн 16-д шалгарлаа. Тэгвэл бид та бүхэнд Өвөрмонгол бөхийн талаарх сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.98.77.129)
    AI аар хийлгэчээд араас нь хянаж оруулдаггүй юм уу ? Монголоор уншиж байж юуч ойлгодгүй эээ ...
    2026 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    3 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    20 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    25 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    33 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    36 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    42 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    52 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    53 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    1 цаг 1 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    1 цаг 19 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    1 цаг 32 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 46 мин
  • Б.Отгонбаяр цахилгаан авто машины дрифтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо
    1 цаг 55 мин
  • Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
    1 цаг 57 мин
  • Стратегийн чухал бүс болох Хормузын хоолойд цэргийн мөргөлдөөн идэвхжилээ
    2 цаг 12 мин
  • “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно
    2 цаг 24 мин
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    17 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    17 цаг 48 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    17 цаг 51 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    17 цаг 55 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК