БАРИМТ 1
Түүнийг Дармаабазарын Мөнхтулга гэдэг.
БАРИМТ 2
2001 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн.
БАРИМТ 3
Завхан аймгийн Эрдэнэмандал сумын уугуул.
БАРИМТ 4
Биеийн өндөр 189 см.
БАРИМТ 5
2019 онд 18 насандаа Сумын заан болсон.
БАРИМТ 6
2022, 2025 онуудад Сумын заан цолоо баталжээ.
БАРИМТ 7
Түүний аав Улсын харцага Монхорын Дармаабазар юм.
БАРИМТ 8
М.Дармаабазар нь 1985 онд Аймгийн арслан, 1992 онд Улсын начин, 2005 онд Улсын харцага цолонд хүрсэн.
БАРИМТ 9
Д.Мөнхтулга нь энэ оны гуравдугаар сард болсон Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд найм даван үзүүр булаасан.
БАРИМТ 10
Мөн энэ оны Сар шинийн баярт зориулсан сумын заануудын барилдаанд зургаа давжээ.
БАРИМТ 11
Түүний төрсөн дүү Д.Нарантулга нь өсвөрийн УАШТ-ий гурван насанд түрүүлсэн. Өнөө жилийн залуучуудын УАШТ-д хоёрдугаар байрт шалгараад байгаа юм.
БАРИМТ 12
Д.Мөнхтулга өнөө жилийн Багануур дүүргийн 45 жилийн ойн барилдаанд дөрөв давж, тавын даваанд тус наадмын түрүү бөх Аймгийн арслан Ж.Жавхланд унасан.
БАРИМТ 13
Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдааны нэгийн даваанд Улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг хаяж, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон.
БАРИМТ 14
Тэрбээр Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тав давж, зургаагийн даваанд Баян-Өлгий аймгийн Сумын заан Б.Жандост өвдөг шорооджээ.













































Сэтгэгдэл (33)