БАРИМТ 1
2007 оны нэгдүгээр сарын 03-нд мэндэлсэн. 19 настай.
БАРИМТ 2
Увс аймгийн Хяргас сумын уугуул.
БАРИМТ 3
Хурд дэвжээ, Лидер БОБУ ХХК-ийн нэр дээрээс зодоглож байна.
БАРИМТ 4
2024 оны Хяргас сумынхаа баяр наадамд түрүүлж Сумын заан цол хүртсэн. 2025 оны Увс аймгийн Малчин сумын баяр наадамд түрүүлж цолоо баталжээ.
БАРИМТ 5
Тэрбээр Увс аймгийн 100 жилийн ойн цол олгох барилдаанд гурав давж, дөрвийн нугараан дээр Аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатартай таарч унасан.
БАРИМТ 6
Идэр залуу хүчтэн тэрбээр Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд нийт зургаан удаа зодогложээ. Өмнө нь нэг шөвгөрч байв. Тэгэхдээ түрүү бөх М.Өсөхбаярт унажээ.
БАРИМТ 7
Тэрбээр Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай бөх, Дэлхийн бөхийн од Х.Баянмөнхийн удмын хүчтэн ажээ.
БАРИМТ 8
Тэрбээр МУБИС-ын Биеийн тамирын багшийн хоёрдугаар дамжаанд суралцаж байна.
БАРИМТ 9
Өнгөрсөн жилийн сар шинийн баярт зориулсан МУБИС-ийн БТС-ийн хүчит бөхийн барилдаан түрүүлсэн.
БАРИМТ 10
Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ойн өсөвөрийн барилдаанд түрүүлж байсан.




















































