Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт

2026-1-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Рэнцэнбямбын Пүрэвдагва нь 1985 оны 11 дүгээр сарын 21-нд төрсөн. 40 настай. 

БАРИМТ 2

Архангай аймгийн Булган сумын уугуул. 

БАРИМТ 3

Биеийн өндөр 183 см, биеийн жин 125 кг.

БАРИМТ 4

"Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, Алтан Дорнод Монгол ХХК-ийн бөх. 

БАРИМТ 5

2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлэн арслан цолыг хүртэж, 2009 оны тус наадамд үзүүр булаав. 2010 онд Хэнтий аймагт цолоо баталжээ. 

БАРИМТ 6

2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол хүртсэн. Тэгэхдээ хоёрын даваанд Аймгийн арслан Б.Ганбаатар, гурвын даваанд Улсын начин Б.Одхүү, дөрвийн даваанд Улсын харцага Г.Ганхуяг, тавын даваанд Улсын гарьд И.Доржсамбуу нарыг тус тус давжээ. Харин зургаагийн даваанд Улсын гарьд Д.Рагчаад өвдөг шороодсон. 

БАРИМТ 7

2014 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг нэмсэн. Тэгэхдээ хоёрын даваанд Аймгийн арслан Д.Батбаяр, гурвын даваанд Аймгийн арслан Д.Болдбаатар, дөрвийн даваанд Улсын харцага А.Бямбажав, тавын даваанд Улсын заан Б.Батмөнх нарыг хаяжээ. Харин зургаагийн даваанд тухайн үед Улсын харцага байсан Дархан аварга Н.Батсуурьт унасан юм. 

БАРИМТ 8

Тэрбээр Улсын баяр наадамд нийт найман удаа гурав давсан. 

БАРИМТ 9

Улмаар 2016 оны Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд үзүүр булааж Улсын арслан цолонд хүрсэн юм. Уг наадамд тэрбээр нэгийн даваанд Сумын заан Б.Мөнхболдыг, хоёрын даваанд Аймгийн начин Э.Төгөлдөрийг, гурвын даваанд Аймгийн арслан Б.Баярхүүг, дөрвийн даваанд Аймгийн арслан Б.Бат-Амгаланг, тавын даваанд Аймгийн арслан Н.Батсайханыг, зургаагийн даваанд тухайн үеийн Аймгийн арслан одоогийн Улсын начин Б.Чимэдванданг, долоогийн даваанд Улсын гарьд Б.Гончигдамбыг, наймын даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг, есийн даваанд Дархан аварга Н.Батсуурийг тус тус хаясан. Улмаар түрүү бөх Ч.Санжаадамбад өвдөг шороодсон юм. 

БАРИМТ 10

Улсын арслан цол хүртсэнээсээ хойш тэрбээр 2020 оны Улсын баяр наадамд зургаа давжээ. Тэгэхдээ тавын даваанд Улсын начин Б.Эрдэнэхүүг, зургаагийн даваанд Улсын харцага Б.Пүрэвгарьдыг хаясан. Улмаар тухайн үеийн Улсын харцага М.Бадарч гарьдад унасан юм. Гэвч наадмын дараах допингийн тестээр хориотой бодис илэрсэн тул тус амжилтыг хүчингүйд тооцсон.

БАРИМТ 11

Тэрбээр улсын арслан цолтнуудын доороосоо хоёрт эрэмбэтэй. Түүний доор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Улсын арслан Д.Азжаргал бичигдэж байна. 

БАРИМТ 12

Тэрбээр нутгийнхаа хүчтэн Улсын гарьд Д.Рагчаагийн ойрын хамаатан гэгддэг. 

БАРИМТ 13

Мөн тэр 2009 онд болсон "Монгол хүчтэн" хэмээх шоу нэвтрүүлэгт оролцож финалд шалгарсан. 

БАРИМТ 14

Р.Пүрэвдагва нь 2015 оноос эхлэлтэй Хүрээ цам-Даншиг наадамд 2015-2018 онуудад завсаргүй дөрвөн удаа түрүүлсэн ховор амжилтын эзэн. Ингэснээр тэр Даншгийн дархан аварга цолтон болсон. 

БАРИМТ 15

Бөхийн өргөөнд улсын цолтой 15 удаа, аймгийн цолтой нэг удаа түрүүлсэн. Аймгийн цолтой түрүүлсэн барилдаан нь 2012 оны Баянхонгор аймгийн нэрэмжит Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан байв. 

БАРИМТ 16

Улсын цолтой анхны түрүүгээ 2012 оны Чингэлтэй хайрханы хишиг барилдаанаас хүртэж байв. Улсын харцага А.Цацабширийг хаян түрүүлж байжээ. 

БАРИМТ 17

Хамгийн сүүлд тэр 2024 оны тавдугаар сард "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаанд түрүүлсэн. 

БАРИМТ 18

Бөхийн өргөөнд улсын цолтой 12 удаа үзүүр булаасан. Харин аймгийн цолтой хоёр удаа үзүүрлэжээ. Аймгийн цолтойгоор 2011 оны Дорноговь аймаг, МУ-ын Арслан Г. Намжилваанчигийн нэрэмжит Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан, 2012 оны Сар шинийн баярт зориулсан Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн. 

БАРИМТ 19

Тэрбээр аймгийн цолтойдоо Сар шинийн баярт зориулсан барилдаанд үзүүрлэж байсан бол улсын цолтойдоо уг амжилтаа давтаж байв. Тодруулбал, 2015 оны Цагаан сарын барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамбад унан үзүүрлэж байжээ. 

БАРИМТ 20

Улмаар тэр 2019 оны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарыг дараалуулан хаяж түрүүлсэн. 

БАРИМТ 21

Тэрбээр Бөхийн өргөөнд нийт 30 удаа их шөвөгт үлдсэн ховор амжилтыг гаргажээ. 

БАРИМТ 22

Түүнчлэн 17 удаа дунд шөвөгт шалгарсан байна. 

БАРИМТ 23 

Түүний хүү П.Билгүүндалай өнөө жилийн чөлөөт болон сонгомол бөхийн УАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн. 

БАРИМТ 24

Бөхийн өргөөний хамгийн сүүлийн шөвөг нь 2025 оны 12 дугаар сарын 07-нд байв. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд шөвгарсөн. 

image

Архангай аймгийн бөхчүүдийн "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар Булган сумын харьяат МУ-ын арслан Р.Пүрэвдагвыг албан ёсоор томилжээ. Тэгвэл бид та бүхэнд өдгөө 40 насыг гэтэлж яваа түүний тухай сонирхолтой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Dagmar Vilimovska (15.220.152.231)
    Программчилсан зээлийн карт аваарай Зээл авахын оронд аль хэдийн программчилсан хоосон АТМ карт авч, өдөрт дээд тал нь 1,000-5,000 ам.долларыг 30 хоногийн турш аваарай. Та өрсөлдөх чадвартай байж, ямар ч ул мөргүй, эрсдэлгүй энэхүү хоосон АТМ картын тусламжтайгаар санхүүгийн байдлаа өөрчлөх хэрэгтэй. Холбоо барих имэйл хаяг; (aileenbeacker@gmail.com)
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Williams Jaka (37.221.113.155)
    LOOKING FOR AN EFFICIENT CRYPTO HACKER? CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT It’s becoming a problem how people are being victimized by scam, sadly enough. But you now have the right to make enquiries, seek proof of any recovery hacker you come across to avoid getting scammed again in the process. I’ve read many stories about people recovering their funds after losing them to scammers and I thought it was another scam, but after losing all my funds to a cryptocurrency investment scam, I had no other choice but to research a recovery platform that can help me with the recovery of my funds. I stumbled upon THE HACK ANGELS RECOVERY EXPERT online and contacted them immediately. I was very impressed by their service and how quickly they helped me recover my cryptocurrency funds. Truly their service is top-notch. If you have been a victim of crypto fraud and your assets have been stolen. I’m highly recommending them to everyone who wishes to recover their funds. Mail Box: support@thehackangels.com WhatsApp: +1(520)-200,2320 Web: https://www.thehackangels.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Reno (152.233.20.218)
    Get ABITUR, IELTS, TOEFL, PTE,GEOTHE,OET, DIPLOMA WhatsApp: +447401473736 Get your Degree & Certificate without Exams and get the best results We also issue fake & legal documents likes ( PASSPORT, ID CARD, DRIVING LICENSE, DEATH CERTIFICATE, BIRTH CERTIFICATE, IELTS, DEGREE, CPSO)and other documents as well. very authentic documents within a short time frame, for more information Our large platform is a professional team committed to providing you with valid DALF, DELF, TCF, TEF, CELPIP, IELTS, PTE, Goethe & other language certifications without Exam. we provide Official Language certificate with registration into the database and also actual center stamps for customers interested in obtaining the certificates without taking the test. 1) Get exam materials to prepare you for upcoming test. 2) Renew your expired certificate without taking another test. 3) We also assist candidates to register for any of the above tests. 4) Obtain a certificate without taking the exam if you meet the requirement. 5) Follow our guide and change your failed results to a pass. Email-: qualitybills-documents@hotmail.com Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 USE ANY OF THE ABOVE TO CONTATC IF ONLY YOU ARE 100% SERIOUS/ NO TIME WASTERS
    2026 оны 01 сарын 16 | Хариулах
  • Jonny_Hang (185.45.15.217)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // THE BEST RECOVERY EXPERTS I cannot express enough gratitude for THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly the leading experts in the field and deserve every bit of praise for recovering cryptocurrency wallets when all hope seems lost. Thanks to their intervention, I can finally reclaim peace of mind and focus on rebuilding my financial future with renewed confidence. I highly recommend anyone in a similar situation, details below to get in touch with them right now. web: https://thehackangels.com Mail Box; support@thehackangels.com Whatsapp; +1(520)-200,2320
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 59 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 24 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 48 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 27 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 52 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 58 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 39 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 1 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 54 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 59 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 55 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 57 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 12 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 18 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 26 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 36 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 42 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК