Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт

2026-1-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр он гараад 30 нас хүрсэн.1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. 

БАРИМТ 2

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул.

БАРИМТ 3

Тэрбээр бага насандаа бөх болох сонирхолтой, хөдөлгөөнтэй хүүхэд байв. Анх 12 настайдаа үндэсний бөхийн барилдаанд бүртгүүлэхээр очиход нь Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв түүнийг Спортын төв ордонд ирэхийг урьж, улмаар өнөөдрий цуут бөх ийн мэндэлжээ. 

БАРИМТ 4

Хожим нь Ц.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Намайг 12-той байхад Монгол бөхийн өргөөнд бага насны хүүхдүүдийн үндэсний бөхийн “хуурнин шуугигч” гэдэг барилдаан болох зар дуулаад аавтайгаа эртлэн босч бүртгүүлэхээр таксидаад иртэл бүртгэлийн хураамжны төлбөр дутчихсан. Тэгээд аав маань ээжид мөнгө захиад ирэх зуур бүртгэлийн хугацаа дуусчихав. Барилдааны бүртгэлд хамрагдаж чадаагүйдээ харамсч, хор шар их хөдөлж Монгол бөхийн өргөөний хүйтэн шалан дээр уйлж суухад аав, ээж хоёр минь хүүгээ өрөвдсөн үү, тэр өдөртөө Ц.Шийрэв багштай уулзаад шавь оруулж билээ. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл жүдогоороо барилдаж явна” хэмээсэн байдаг.

БАРИМТ 5

Олуулаа өссөн түүнд бэлтгэлийн кимоно авах мөнгө байгаагүй тул тэеквондогийн кимонотой бэлтгэлдээ очдог байжээ.

БАРИМТ 6

Тэрбээр энэ талаараа “Бага зэрэг том кимоно байсан болохоор хоёр талаас нь ханзлаад, эмжээрийг нь багасгаж өөртөө тааруулж өмсч байлаа. Аав цагаан даавуун материалаар бүс хийж өгсөн дөө. Тэгэхэд шигшээгийн ах эгч нар сүрдмээр гоё харагдана. Хэзээ энэ хүмүүс шиг сайн жүдоч болох бол гэж битүүхэн мөрөөддөг байв. Аз авчирч, амжилт дагуулах кимоно байж л дээ” хэмээн ярьсан.

БАРИМТ 7

Ц.Цогтбаатар нь жүдо бөхийн -73 кг жинд ДЭЛХИЙН БӨХ болтлоо өөрийгөө бэлдсэн. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Багш надад бэлтгэлдээ ир, бэлтгэлээ битгий тасал гэж нэг удаа ч хэлэх шаардлага гардаггүй байлаа. Би бэлтгэлээсээ хоцрохоороо бараг өөрөө уйлчихдаг байсан. Хоцрох угийн дургүй. Хоцорсон юм нэг цаагуураа л бүтэмж муутай байдаг шиг санагдаад байдаг юм. Бэлтгэл эхлэхээс хамгийн доод талдаа 30 минутын өмнө ирээд хувцсаа өмсөөд тэрүүгээр ганцаараа гүйж харайж тоглоод халаад байж байна” хэмээн ярьжээ.

БАРИМТ 8

Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпын наадмын гуравдугаар тойрогт БНСУ-ын жүдоч Ким Вон Жинд вазари үнэлгээгээр ялагдаж байв. Тэмцээний дараа толгой гудайлган сууж байсан Ц.Цогтбаатар таван жилийн дараа “Токио 2020” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж Монгол Улсдаа дахин нэг олимпын медаль авч ирсэн юм.

БАРИМТ 9

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч байсан. 

БАРИМТ 10

2022 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д тэрбээр алтан медалийн төлөө Японы Соичи Хашимототой барилдаж, ялснаар дэлхийн аварга болсон.

БАРИМТ 11

Түүнийг дэлхийн аварга болсны дараа Дэлхийн жүдо бөхийн холбоо “Ц.Цогтбаатар бол Монголын эрдэнэ. Тэр дараагийн удаа Монголын төрийн дууллыг дэлхийд цээжлүүлэх байх” хэмээн онцолсон.

БАРИМТ 12

Тэрбээр Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул, Ш.Чинсанаа нарын шавь аж.

БАРИМТ 13

Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин мөн жүдо бөхийн тамирчин. Тэд бэлтгэл дээр танилцаж байжээ.

БАРИМТ 14

Ц.Цогтбаатарыг “Токио 2020” олимпын наадамд явахаас хоёр сарын өмнө тэдний хүү мэндэлсэн.

БАРИМТ 15

Ц.Цогтбаатар 2013 онд АНУ-ын Майами хотод зохиогдсон өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Уг амжилтыг үзүүлсэн анхны Монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. 

БАРИМТ 17

Түүний дараа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэр цагаас хойш түүний амжилтын буухиа тасарсангүй явсаар 2016  онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

БАРИМТ 18

МУГТ Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга, Олимпын хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртжээ.

БАРИМТ 18

Өнгөрсөн 2021 онд Ц.Цогтбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан. 

БАРИМТ 19

Харин 2022 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. 

БАРИМТ 20

Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны есдүгээр сард Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Улмаар дараа жилийн хавар нь хүнд бэртэл авч их спортоо 2 жил орчим хугацаанд орхиод байлаа. 

image

Их спортдоо эргэн ирж УАШТ-дээ зодоглосон даруй аваргалсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай сонирхолтой 20 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 58 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 24 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 47 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 26 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 51 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 57 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 38 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 0 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 53 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 58 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 29 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 54 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 56 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 12 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 25 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 35 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 41 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК